Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Самбо » Өнгө нэмж өрсөлдөөн ширүүссэн САМБО БӨХИЙН УАШТ

GD Star Rating
loading...

Энэ долоо хоногийг жүдо, самбо бөхөөр хичээллэгчид тун завгүй өнгөрүүлэх нь. Өнгөрсөн хоёр өдөрт самбо бөхийн УАШТ-д өрсөлдсөн тэд өнөөдрөөс жүдо бөхийн оюутны УАШТ-ий талбарт хүч сорих юм. Зургадугаар сард Ташкентад болох тивийн АШТ, арваннэгдүгээр сард Литвийн Вильнюст зохиогдох ДАШТ-ий бүрэлдэхүүнийг тодруулах учиртай самбо бөхийн УАШТ, наймдугаар сарын дундуур өмнөд хөршийн Шеньжень хотноо болох “Универсиад”-д оролцох тамирчдыг шалгаруулах жүдо бөхийн оюутны УАШТ ач холбогдлоороо эн тэнцүү тул шигшээ багийн тамирчид дараалан зохиогдсон хоёр тэмцээнд “уяа сойлгоо” тун няхуур тааруулан өрсөлдөв.

Өндөр түвшний тэмцээнүүд шил дараалан зохиогдох хуваарь гарсантай уялдуулан МЖБХ, МОСХ оюутны УАШТ-ээ 2 кг-ын зөрүүтэйгээр зохион байгуулах шийдвэрийг гаргасан байна. Өнгөрөгч оны сүүлчээр Самбо бөх сонирхогчдын холбоо бүтэц, зохион байгуулалтдаа өөрчлөлт хийж, бөхийн энэ төрлийг хөгжүүлэх үйлсэд дорвитой хувь нэмэр оруулсан Л.Энэбиш агсны хүү, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирыг Ерөнхийлөгчөөрөө томилсон билээ.

Олон улсын тавцанд самбо бөх хөгжлийн шинэ шатанд гарах уур амьсгал мэдрэгдэж буй энэ үед Монголын самбочид алхам хоцрохгүй байх түлхэц нь болсныг тэрхүү томилгооноос хойших хагас жилийн хугацаан дахь Холбооны үйл ажиллагаа тод харуулж байгаа. Энэ удаагийн УАШТ ч өмнөх жилүүдийнхээс зохион байгуулалтаар эрс ялгарч байсныг онцлон дурдъя. Энэхүү тэмцээнд маргаантай барилдаан тун цөөн гарсан нь УАШТ-ий өмнө шүүгчдийнхээ дунд зохион байгуулсан семинарын үр дүнгийн илрэл юм.

Монголын хамгийн олон дэлхийн аваргыг төрүүлэн гаргасан спорт самбо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах 41 дэх удаагийн тэмцээнд 22 байгууллагын 181 эрэгтэй, 65 эмэгтэй бөх хүч сорьсон. Самбо бөхийн дэлхийн хошой аварга Х.Цагаанбаатар, М.Бундмаа нар жин өгсөөд түрүүлж чадаагүй ба гуравдугаар сард зохиогдсон жүдо бөхийн УАШТ-ий түрүү бөхчүүдээс 12 нь энэ тэмцээнд оролцож, ес нь финалд шалгарснаас зургаа нь алтан медаль гардлаа.

Өнгөрсөн жилийн ДАШТ-д эрэгтэй тамирчдаасаа цорын ганц медалийг хүртсэн О.Чинбат жиндээ гарцаагүй түрүүлэх бөхөөр нэрлэгдэж байсан ч шигшээ барилдаанд “Алдар”-ын залуу тамирчин Д.Баярмагнайд оноогоор хожигдсон. Түүнчлэн эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн шилдэг бөх Б.Бат-Эрдэнэ 52 кг-д зодоглосон ч хэсгийн аваргын төлөө А.Цолмонд дийлдэн хүрэл рүү буусан бол жингийнх нь шилдэг бөхчүүд дээш өгссөн үед энэ орон зайг эзэгнэх итгэлийг хүлээсэн С.Энхзаяа, М.Нямжаргал нар хагас шигшээд учраа таарч, “Женко”- гийн самбоч илүүрхсэн. Энэ мэтчилэн сонирхолтой барилдаан олон гарсан самбо бөхийн УАШТ-д “Женко” клуб багийн нэгдсэн дүнгээр тасархай тэргүүллээ.

Медальтнууд

ЭРЭГТЭЙ

52 кг (16): 1.Г.Мөнхбат (Баянзүрх) 2.Д.Батчулуун 3.Энхбаатар (хоёул Хэрх), Ч.Марал-Эрдэнэ (Хангарьд)

57 кг (30): 1.Д.Баярмагнай (Алдар) 2.О.Чинбат (Хилчин) 3.Н.Тогтохбаяр (Хэрх), Ч.Тогтохбаяр (Женко)

62 кг (16): 1.Ч.Болдбаатар (Женко) 2.З.Мөнхчулуун (Аварга) 3.Ч.СэрОд (Хангарьд), Г.Энхзориг (Олимп)

68 кг (32): 1.С.Мияарагчаа (Хүч) 2.Д.Төмөрхүлэг (Женко) 3.Б.Хишигбаяр (Алдар), Д.Алтансүх (Хангарьд)

74 кг (27): 1.О.Болд-Эрдэнэ 2.Г.Пүрэвдорж (хоёул “Хилчин”) 3.Б.Баянмөнх (Олимп), Х.Цагаанбаатар (Женко)

82 кг (15): 1.Г.Түвшинжаргал (Хилчин) 2.О.Ууганбаатар 3.Х.Цогтгэрэл (хоёул “Алдар”), Н.Намсрай (Баянзүрх)

90 кг (11): 1.Б.Ариун-Эрдэнэ (Женко) 2.Э.Энхбат (Хангарьд) 3.Г.Дашдаваа (Хилчин), Б.Баянмөнх (Хүч)

-100 кг (18): 1.Б.Бат-Орших 2.Пүрэвдорж (хоёул “Хонгор нутаг”) 3.П.Батмөнх, Ц.Очирбат (хоёул “Хүч”)

+100 кг (16): 1.Б.Сугаржаргал (Женко) 2.М.Өсөхбаяр 3.Л.Батзориг (хоёул “Хилчин”), Г.Мөнхсүх (Аварга)

Багийн дүн: 1.Женко (дасгалжуулагч Г.Энхбаяр) 2.Хилчин (Л.Лувсанпүрэв) 3.Хүч (Н.Баатарболд)

ЭМЭГТЭЙ

48 кг (5): 1.М.Уранцэцэг (Женко) 2.М.Долгоржав (ОБЕГ) 3.Ц.Хандсүрэн (Женко), О.Анужин (Тэмүүжин)

52 кг (12): 1.Б.Солонго (Хилчин) 2.А.Цолмон (Женко) 3.Солонгогэрэл (Алдар), Б.Бат-Эрдэнэ (ОБЕГ)

56 кг (8): 1.Т.Мөнгөнтуяа (Олимп) 2.А.Сарангуа (Хилчин) 3.М.Бундмаа (Хүч), А.Батзул (Баянзүрх)

60 кг (8): 1.Т.Баттөгс 2.Ц.Цэрэннадмид (хоёул “Хүч”) 3.Б.Буяндэлгэр, Д.Сумъяа (хоёул “Хилчин”)

64 кг (6): 1.М.Нямжаргал 2.Б.Мөнгөнчимэг (хоёул “Женко”) 3.С.Энхчимэг (Хилчин), С.Энхзаяа (Алдар)

68 кг (8): 1.Ц.Мөнхзаяа (Хүч) 2.Б.Сайнжаргал 3.Ц.Цэрэнханд (хоёул “Алдар”), Э.Аззаяа (Хүч)

72 кг (6): 1.Ц.Наранжаргал (Женко) 2.О.Мөнхцэцэг (ОБЕГ) 3.Э.ЦэвэгОчир (Баянзүрх), Т.Баасанжав (Женко)

-80 кг (5): 1.П.Лхамдэгд (Женко) 2.Н.Нямтуяа (ОБЕГ) 3.Д.Мөнхтуяа (Хилчин), М.Ууганжаргал (Баянзүрх)

+80 кг (7): 1.Д.Цэрэнханд (Алдар) 2.Б.Мөнхтуяа (Хилчин) 3.Я.Согоо (Алдар), Д.Золжаргал (Баянзүрх)

Багийн дүн: 1.Женко (Ш.Цэвэлмаа) 2.Хилчин (Д.Пүрэвсүрэн) 3.Алдар (Д.Батсайхан)

Ж.БАТМӨНХ

GD Star Rating
loading...
Өнгө нэмж өрсөлдөөн ширүүссэн САМБО БӨХИЙН УАШТ, 8.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. judo says:

    ene umsuj bgaa hen be

    GD Star Rating
    loading...
  2. moogii says:

    56kg mongontuya tvrvvlsen yumuu gawyat bundmaa mongoog ugaasaa barahgviee zaluuchuudaa demjsen ni deer mongoo amjilt

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: