loading...
Өчигдөр буюу Лхагва гарагт Шальке 04 багийн хаалгач Мануэль Нойер 2012 онд дуусах гэрээгээ сунгахгүй багаасаа явна гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Намуухан дуугаар энэ тухайгаа хэлэх үедээ хоолой нь зангирч, нүднээс нь нулимс унав. Мэдээж өсөж өндийсөн төрөлх багаасаа явна гэдэг амаргүй ч цаашид томоохон алхам хийхэд нь зайлшгүй шаардлагтай болсоныг тайлбарлав. Нойер энэ үгээрээ Байерн Мюнхенд очино гэдгээ хүлээн зөвшөөрсөн явдал боллоо. Харин албан ёсоор түүнийг багтаа авах санал тавиад байгаа Байерн Мюнхенд яг хэзээ очих нь тодорхойгүй байна. Магадгүй энэ зун очих байх гэсэн таамаг байна. Нойер өөрөө аль болох түргэн шинэ багтаа очихыг хүсэж байгаа гэнэ. Тэр Байерны удирдлагуудад холбоо тогтоосон гэхдээ Шалькегийн аваргуудын лигийн болон цомын финалын хариуцлагтай тоглолтонд бүх анхаарлаа хандуулж байгаа тул энэ цаг үед солилцооны талаар ярилцах боломжгүй гэдгээ хэлжээ. Байерны зүгээс үүнийг хүлээн зөвшөөрч саад бололгүй асуудлыг тайван шийднэ гэсэн байна. Германы хэвлэлүүдэд Байерн Мюнхен Нойерыг 18-20 сая еврогоор багтаа авна гэж таамаглаж байгаа аж.
Холбоотой мэдээ
loading...




mash sn xalgac shvv…vnexer sn undur ur cadwar medremj
loading...
casillas shig bolj magadgui
loading...