loading...
Байерн Мюнхен сүүлийн хоёр наймааны цонхоор бүрэлдэхүүнээ сайжруулах талаар ямар ч идэвхи гаргасангүй. Өвлийн цонхоор фенүүдийн шахалтаар ганц хамгаалагч авсныг эс тооцвол шүү дээ. Харин ч эсрэгээрээ хэрэгтэй тоглогчдоо явуулж хүчээ сулруулж тэр чинээгээрээ амжилт нь уруудаж буй.
Өнгөрсөн жил требль хийж байсан Байерн Мюнхений сүр хүч ор ийнхүү алга болоход мэдээж бэртэл гэмтэл нөлөөлж байгаа. Арьен Роббен улирлын хоёрдугаар хагасаа л багийнхантайгаа нэгдсэн бол хамгаалагчид нь ээлж дараалан жагсаалтаас гарч багийнхаа амжилтыг хойшоо чангааж байлаа.
Байдал улам даамжирсаар Луй Ван Галь саяхан ажлаасаа халагдаж Андриес Йонкер түүний орыг залгаад байгаа. Улиралын төгсгөлд Байерын дасгалжуулагч Юп Хайнкес Мюнхенд ирэх нь тодорхой болсон. Шинэ дасгалжуулагчыг дагаад шинэ менежмент, шинэ тоглогчид ирэх нь дамжиггүй. Наад зах нь Байерын хүчирхэг хагас хамгаалагч Артуро Видаль Хайнкестэй хамт ирнэ гэсэн яриа гараад эхэлсэн.
1. Луйс Густаво (B)
Хаанаас : Хоффенхэйм
Хэдээр : 15 сая евро
Тоглолт/гоол : 13/1
Олон талын авьяастай Луйс Густаво өвлийн цонхоор ирээд богино хугацааны дотор Байернд хөлөө олж чадсан. Энэ нь тус багийн сул бүрэлдэхүүнтэй холбоотой байх. Таван жилийн гэрээ байгуулж Мюнхэнд ирснээсээ хойш Густаво зүүн талын хамгаалалтад ихэнхидээ тоглож байсан. Харин бэртэлтэй тоглогчид эргэж ирсний дараа хамгаалах чиглэлийн хагас хамгаалалтын байрлалд ч тоглож байсан. Үүнээс гадна Луйс төвийн хамгаалалтад ч тоглож чадах авьяастай.
Боруссия Дортмундтай хийсэн хүнд хэцүү тоглолтод багийнхаа цорын ганц гоолыг оруулж дебут бөмбөгөө хийсэн байгаа. Интертэй хийсэн Аваргуудын лигийн хасагдах шатны тоглолтод Уэсли Шнайдерийг маш сайн барьж бараг тоглолтыг нь гаргаагүй. Гэвч түүний хичээл зүтгэлээс үл хамааран баг нь дараагийн шатанд үлдэж чадаагүй.
Дүгнэлт (F+)
Густавогийн наймаа хийгдээгүй бол F үнэлгээ өгөхөөр байлаа. Баейрн яг одоо Бундеслигийн багуудаас үндсэн багтаа хамгийн цөөн тоглогчтой баг болчихоод байна. Үндсэн багтаа 20 тоглогчтой баг Европын топ багуудын дунд бараг байхгүй. Мануель Нойерийг өвлийн турш ярьсан ч авч чадаагүй.
Фенүүдийн хувьд хаалгач гэхээсээ илүү арын шугамаа сайжруулахыг удирдлагуудаас шаардаж байсан ч Густавогоор л амыг нь тагласан. Мөн төгсгөл сайтай, шилдэг мэргэн бууч бас хэрэгтэй байгаа нь улирлын эхний хэдэн тойргийн тоглолтоос харагдаж байсан. Ирэх зуны цонхоор Байерны удирдлага өмнөх алдаагаа залруулж, наймаанд сайн оролцоно гэж найдаж байна.
Бусад нийтлэлүүд :
“Ювентус”-н солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
“Интер Милан”-ны солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
“AC Милан”-ны солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
“Барса”-н солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
“Реал Мадрид”-ын солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
“Юнайтед”-ийн солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
“Ливерпуль”-н солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
“Арсенал”-ын солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
“Челси”-гийн солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
“Ман Сити”-гийн солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
“Тоттенхэм”-ийн солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
loading...




Ireh jil Manuel Neuertoi, 2sain defender, 1 sain midfield, 1 sain dovtloh chigleliin player avah heregtei, shilen hyn Robben-d odoo neeh naidaad demii biz de, ireh jil amjilt hysey!
loading...
энэ жил арай дэндүү наймаанд хайнга оролцчихлоо, дараа нь Роббери гэмтээд үнэхээр асуудалтай. Урд шугаманд ганц сайн финишер авчихвал довтолгоог нь дэмжээд өгчих тоглогчид зөндөө л байна. Роббен, Рибери, Мюллер, Швайни, Лаам гээд л. Гомо Гомез явцгүй гэдэг нь харагдлаа.
Хамгаалалт, хаалгач бол үнэхээр аль дээрээс л асуудалтай байгааг хүн бүр мэдэж байгаа байх. Дэмий-г хөөж явуулчихаад, Ван Бойтог-ийг сэлгээнд суулгасан нь ч оронд хүн аваагүй учраас хэтэрхий их гоол алдаж байна.
Тэгэхдээ манай баг удахгүй сэргэнэ ээ.
Go Go Bayern
loading...
Yun gomo gomez yavtsgui n haragdlaa gej??? gomez bhgui bol leverkusen iig yalah baisan uu? hamag goaliig gomez chihej bgaa bizdee… yugaa ajiglaad bgaan be ??? Tehdee manaih laanoo!!! harjil bgaarai
loading...
Ёонкэр Ёол Ёонг гээд хэдэн холланд нэрийг манайхан орсуудийг дууриаж Йо гэж бичих юм. Й үсэг үгийн эхэнд хэзээ ч ордоггүй л байхгуйюу
loading...