loading...
Монголын Боулингийн Холбооны 2011 оны Чансаа ахиулах Лигийн 4-р сарын тэмцээн “Big Bowling” төвд болж,6 клубийн 51 тоглогч 3 ангилалд өрсөлдлөө.Эмэгтэйчүүдийн лигт өмнөх сарын тэмцээнд аман хүзүүдсэн Б.Мягмарцэнд/B Zone/ 167,66 дундаж оноогоор байраа ахиулж,анх удаагаа тэргүүн байрт шалгарлаа.
2-р байрыг УАШТ-ий алт,хүрэл медальт,1-р зэргийн тоглогч Х.Өлзийхорол/Big Bowling/ туршлага заан тоглосноор 158,00 дундаж оноогоор эзэлж, эмэгтэй тоглогчдын нэгдсэн болон энэ оны чансааг хошуучилж эхлэв. Харин 2-р сарын тэмцээний ялагч Л.Баясгалан/Big Bowling/ 156,00 дундаж оноогоор 3-р байрын шагналыг,өндөр оноо /183/-ны шагналтай хамтатган гардлаа.
Лигийн тэмцээний эрэгтэйчүүдийн дээд зиндаанд бүртгүүлсэн тоглогчдоос энэ оны эхний тэмцээний дэд зиндаанд түрүүлж байсан залуу тоглогч Б.Батхүү/Big Bowling/ энэ удаад 189,33 дундаж оноогоор дээд зиндаанд анх удаагаа түрүүлж,өсөх ирээдүйтэй тоглогч болохоо харуулан,хууччууллын зүрхэнд шар ус хурууллаа.2-р байрт 2-р зэргийн тоглогч Б.Эрдэнэбат/Green Strikes/ 181,00 дундаж оноогоор шалгарсан бол 1-р зэргийн тоглогч С.Баярхүү /Big Bowling/ 171,66 дундаж оноогоор удаалсан байна.Дэд зиндаанд өрсөлдсөн тоглогчдоос Г.Отгонбаяр/Big Bowling/ 185,00 дундаж оноогоор бусдыгаа тэргүүлж, холбооны отгон клубүүдийн төлөөлөл Д.Мурат/B Zone/ 176,00 Д.Амьбөх/Мишээл/ 171,33 дундаж оноогоор эхний 3-т анх удаагаа орж ирлээ.
Мөн тэмцээний явцад Д.Амьбөх/Мишээл/ 239 оноо /Өндөр онооны шагналын эзэн/,Д.Мурат/B Zone/ 215 оноо,Б.Батхүү/Big Bowling/ 213 оноо,Б.Эрдэнэбат/Green Strikes/ 212 оноо тус тус авснаар чансааны бонус оноо халаасалжээ.
loading...




Ene nogoo sagsnii shyygch bsan Амьбох мон уу?
loading...