loading...

2010-2011 оны улиралд хамгийн их ур чадвар нь өссөн тоглогчоор Миннесотагийн довтлогч Кевин Лав шалгарлаа. Лав боломжит 580 онооноос 400 -г нь авч Америк, Канадын 116 спортын сэтгүүлчдээс 66 нь түүнийг нэгт нэрлэсэн байна. Түүний дараа Портлэнд Трэйлблазерс багийн довтлогч ЛаМаркус Олдриж 157 оноогоор удаалж, гуравт Голден Стэйт Уорриорзын Дорелл Врайт 124 оноогоор тус тус жагссан байна.
Кевин Лав энэ жил анх удаагаа Бүх оддын тоглолтонд оролцож, 20.2 онооо, 15.2 самбараас авалтаар лигийг тэргүүлж, 2.5 оновчтой дамжуулалт, 64 удаа дабл дабл гүйцэтгэж, 47% оновчтой довтолж, гурваас 41.7% оновчтой шидсэн, мөн торгуулиас 85% оновчтой зэрэг статсуудаар амжилтаа өсгөсөн байна. Тэрвээр лигт 20 оноо, 15 самбар дунджилсан Мозес Мелоуны 1982-1983 оны улирлаас хойш анхны энэ амжилтыг үзүүлж буй юм тоглогч юм. Мөн энэ улиралд 53 тоглолт дараалж дабл дабл хийсэн нь Елвин Хэйсийн 55 -ын дараа орох үзүүлэлт билээ.
Харин энэхүү ур чадвар нь өссөн тоглогчийн шагналыг анх 1985-1986 оны улирлаас хойш олгох болсноос анх удаагаа Миннесота багаас тоглогч шагнагдаж байгаа нь энэ ажээ.
loading...




DenDuu Denduu LOVE min
loading...
ene shagnaliig avsan hun ch daraa jil ni gavidaggui dee
loading...
mip avsan hun zaaval od boldog.
loading...
Ene jil uneheer sain baisan daraa jil harna bagaa solichihoosoo
loading...
double-double.g ch hh shg bolson do. suuliin hdn togloltond orogu bolhos BARAG n bugded n hiisn de
loading...