Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Мэдээ, Формула-1 » Кубица “Би амжилтаараа хариу барина”

GD Star Rating
loading...

Өнгөрсөн хоёр сард осолдож хүнд бэртэл авсан Формула нэгийн нисгэгч Роберт Кубица ойрын хугацаанд эмнэлэгээс гарах гэнэ. Тэрээр хүнд хамт байж сэтгэл санаагаар дэмжиж байсан фенүүддээ талархаж байгаагаа илэрхийлжээ. Осолд орсноосоо хойш “Лотус Рено”-гийн нисгэгч ямар нэгэн ярилцлага өгөөгүй байсан юм.

“Өдөр өдрөөр биеийн байдал сайжраад л байна. Гэхдээ яг хэзээ эргэн ирэхээ хэлж мэдэхгүй юм. Ямартай ч ойрын 10 өдөртөө багтаж Санта Корона эмнэлэгийг орхих байх. Энэ бүх хугацаанд намайг дэмжиж, туслаж байсан бүх хүмүүст чин сэтгэлээсээ баярлаж байна. Үнэндээ ийм олон хүн намайг дэмждэг гэж бодоогүй. Тэдэнд би амжилтаараа бэлэг барих болно”

Кубицаг эзгүйд “Рено” 2011 оны улирлыг дажгүй эхлүүлж гурван гараанаас хоёрт нь шагналын тавцанд гишгээд байгаа. Кубица багтайгаа энгийн харилцаатай байгаа гэдгээ мөн өгүүллээ.

“Инженерүүд надад уралдаанд юу болж байгаа талаар бүхнийг  хэлж байгаа болохоор би юунаас ч хоцроогүй байх. Машиныхаа хүчийг ч гэсэн хоёр сард Валенсид би туршаад үзчихсэн. Манай багийнхан сайн ажиллаж байгаа юм билээ”

Кубицагийн орыг Ник Хайдфельд  залгаж “Рено”-гийн төлөө уралдаж байгаа бөгөөд Малайзийн гараанд гуравдугаар байр эзэлсэн юм.

GD Star Rating
loading...
Кубица "Би амжилтаараа хариу барина", 8.2 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: