Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Талбайн теннис » “Салхи саад болсон”

GD Star Rating
loading...

Теннисний Монте Карлогийн тэмцээнд Рожер Федерер хожих нь нэр төрийн хэрэг байлаа. Учир нь түүний гол ивээн тэтгэгч Швейцарийн “Rolex” цагны компани тус тэмцээнийг өөрийн нэрэмжит болгон зохион байгуулдаг юм. Гэтэл тэмцээн Рафаэль Надалийнх боллоо. Рожер шөвгийн наймын шатанд Мельцерт ялагдсан байна.

-Нэг ч ялагдаж байгаагүй өрсөл дөгчдөө яагаад дийлдчихэв ээ. Салхи саад болов уу?

-Цаг агаар нөлөөлсөн байж таараа. Би эхний сетэд ялагдсаны дараа салхи улам хүчтэй болсноор байдлыг хүндрүүлсэн. Энэ байдал тоглолтын ритмээ олоход минь саад болсон. Дээр нь Мельцер маш сайн тоглож, надад боломж олгосонгүй.

-Таны тоглолт эхнээсээ л эвлэсэнгүй юү, эсвэл өрсөлдөгч тань хүчтэй байв уу?

-Өөрийгөө хэт муу тоглосон гэж үзэхгүй ээ. Энэ бол шороон талбай дээр тоглосон энэ улирлын анхны тоглолт маань гэдгийг ойлгоорой. Тиймээс Монте Карлод муугүй тоглосон гэж дүгнэж байна. Хэрэв боломжоо ашигласан бол учраагаа хожиж ч болох байлаа.

-Надаль эсвэл Жоковичийн аль нэгэнд нь хожигдоогүйдээ баяртай байна уу?

-Үгүй. Надалиас өөр зүүн барилтай теннисчинд хожигдолгүй долоо, найман жил болж байна. Энэ бол өндөр үзүүлэлт. Би хожигдол бүрт харамсдаг болохоос хэнд дийлдсэнээс шалтгаалж өөр өөр хандлага гаргадаггүй.

-Надаль, Жокович хоёрын хэнийх нь давуулалтыг авахад амар байдаг вэ?

-Хоёулаа хүчтэй давуулалттай тоглогч шүү дээ

. -Ойрын хэдэн долоо хоногт юу хийх гэж байна?

-Швейцарьт буцан очиж, бэлтгэлээ хийнэ. Цаг агаар тайван амгалан байж, цэвэр агаарт бэлтгэл хийх боломж олгоно гэдэгт найдаж байна. Хэрэв боломжгүй бол зааланд орж, шороон талбайд сургуулилалт хийнэ. Мадридын тэмцээнээс өмнө бэлтгэлээ сайн базааж авмаар байна.

-Юунд гол анхаарлаа хандуулж сургуулилах вэ?

-Хариулт ойлгомжтой. Теннисний бүх элементийг энэ сард сургуулилахаар төлөвлөсөн. Тэгж байж сэтгэл зүйн болоод биеийн хүчний бэлтгэлтэй болно. Мадрид, Рим, Ролан Гаррос, Галле, Уимблдон, Дэвисийн цом гээд өндөр зэрэглэлийн тэмцээн шил шилээ даран зохиогдох учир би өөрийгөө дээд түвшинд бэлтгэсэн байх зайлшгүй шаардлагатай.

-Мадрид болон Римийн тэмцээн Мастерс- 1000 зэрэглэлийнх. Эдгээр тэмцээнд та бусдаас өөр ханддаг уу?

-Өндөр зэрэглэлийн тэмцээнүүд олноороо нэг дор хуваарилагдсан нь надад таалагддаггүй. Ролан Гарросын өмнө ийм олон тэмцээнд хүч үзэх нь тамирчин бидэнд хүнд тусдаг. Францын нээлттэй тэмцээн эхлэхэд теннисчид хүчээ шавхсан байх нь түгээмэл байдаг.

Ж.БАЯРАА

GD Star Rating
loading...
"Салхи саад болсон", 8.6 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: