loading...
Улирал дуусах дөхөж байгаатай холбогдуулан оны шилдгүүд ээлж дараалан тодорсоор байна. “Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбоо” Гарет Бэйлийг Английн хөлбөмбөгийн оны шилдэг гэсэн бол хөгжөөн дэмжигчид Рауль Мейрелешийг хамгийн сайн гэж үнэлсэн. Тэгвэл хөлбөмбөгөөр дагнан бичдэг сэтгүүлчдийн холбоо (FWA) “Уэст Хэм”-ийн Скотт Паркерийг энэ номинацид өргөмжилж байна. Улирлын турш доошоо унахгүй төлөө тэмцэж байгаа “Алх”-нуудын хүнд ачааг нуруун дээрээ үүрч яваа Паркерийн хөдөлмөрийг сэтгүүлчид үнэлсэн бололтой. Энэ улиралд Паркер нийт 37 тоглолтонд оролцож долоон гоолоор багтаа тусалсан. Өнгөрсөн амралтын өдөр Астон Виллад 1 : 2-оор дийлдэхэд Паркер шөрмөсний бэртлээс болж талбайд гараагүй. Хөлбөмбөгийн эх орон гэгддэг Английн 400 гаруй сэтгүүлчид санал асуулгад оролцсон юм. Өнгөрсөн жил энэ нэр хүндтэй шагналыг Уэйн Рүүни авч байлаа.
loading...




eniig l delhiin avargad avch yvah baisan ym capelloo gej sonin hun shuu
loading...
xarin time.s.parker t.walcott a.jonhson magadgv j.barton c dajgv sht…
loading...