Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг, МХБХ » “CITY CUP–2011”-н эзэд тодорлоо

GD Star Rating
loading...

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын санаачилгаар МХБХ-той хамтарч, анх удаагаа зохион байгуулагдсан “CITY CUP” тэмцээн нийслэлийн аж ахуйн нэгж байгууллагуудын дунд, сонирхогчийн статустайгаар амжилттай явагдаж дууслаа.

2011 оны 4-р сарын 17 – 22-нд явагдсан энэ удаагийн тэмцээнд 20 багийн 200 орчим тамирчин оролцож, авъяас чадвар, хурд хүчээ сорин өрсөлдсөнөөстэмцээний 1-р байранд Ц.Пунцагдорж дасгалжуулагчтай Нийслэлийн ЗДТГ-ын “ФС УЛААНБААТАР” баг шалгарч, аваргын алтан медаль, Шилжин явах цом гардан авсан бол 2-р байранд Н.Болор дасгалжуулагчтай WESTERN баг шалгарч мөнгөн медаль, 3-р байранд Ч.Оюунбат дасгалжуулагчтай ЗАМЧИН баг шалгарч хүрэл медаль хүртэж, тэмцээний 4-р байранд Д.Батнасан дасгалжуулагчтай ТЭЦ-4 баг шалгарлаа.

Тэмцээний эхний 4 байр эзэлсэн багуудад үүрд хадгалагдах дурсгалын цомууд олгосон байна.

Тэмцээний шилдэг тоглогчдыг шалгаруулж, дурсгалын цом болон Үндэсний шигшээ багийн ахлагч, олон улсын хэмжээний мастер Д.Лүмбэнгаравын гарын үсэгтэй бөмбөгөөр шагнасан байна.

Тэмцээний Шилдэг хаалгачаар ТЭЦ-4 багийн О.Сэргэлэн, Шилдэг хамгаалагчаар “ФС Улаанбаатар” багийн Ч.Болд, Шилдэг хагас хамгаалагчаар “Замчин” багийн Д.Буян-Өлзий, Шилдэг довтлогчоор 11 бөмбөг оруулсан “Замчин” багийн Ж.Даваасүрэн нар тус тус шалгарлаа.

GD Star Rating
loading...
“CITY CUP–2011”-н эзэд тодорлоо, 9.1 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Red Devil says:

    Clowns

    GD Star Rating
    loading...
  2. robe says:

    ene nogoon shar n manai bag shvvv
    western uragshaaa

    GD Star Rating
    loading...
  3. tse says:

    western uragshaa
    Manai bag uragshaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: