Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » БТСГ, Үндэсний спорт » Монголын Хүүхдийн спортын IV их наадмын бүсийн аваргууд тодорлоо

GD Star Rating
loading...

Монголын хүүхдийн спортын наадмын сагсан бөмбөгийн шилдгүүд тодорлоо. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 210 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 41 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Монголын Хүүхдийн спортын IV их наадмын нийслэлийн бүсийн тэмцээнүүдийг 2011 оны нэгдүгээр 01-нээс 2011 оны зургадугаар сарын 18-ныг дуустал хугацаанд зохион байгуулах юм.

Спортын тэмцээнүүдийг ширээний теннис, волейбол, спорт бүжиг, сагсан бөмбөг, хөл бөмбөг гэсэн 5 төрлөөр 3 үе шаттайгаар амжилттай зохион байгуулж байна. Дөрөвдүгээр сарын 19-22-нд болсон сагсан бөмбөгийн нийслэлийн бүсийн тэмцээнд найман дүүргийн 192 өсвөрийн тамирчид ур чадвараа сорин өрсөлдлөө.

Энэхүү тэмцээний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр ОХУ-ын “КЭС-Баскет” байгууллагатай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу ерөнхий боловсролын сургуулийн “Сурагчдын лиг” сагсан бөмбөгийн 2009-2010 оны хичээлийн жилд зохион байгуулагдсан тэмцээнд амжилттай оролцсон сургуулиудад сагсан бөмбөгийг гардуулж өглөө.

Охидын багаас:

1. Хан-Уул дүүргийн Г.Нэргүй багштай баг

2. Налайх дүүргийн Ж.Түмэнжаргал багштай баг

3. Сонгинохайрхан дүүргийн О.Энхтуяа багштай баг

Хөвгүүдийн багаас:

1. Хан-Уул дүүргийн Бүрэнтэгш багштай баг

2.Хан-Уул дүүргийн М.Гантөмөр багштай баг

3.Багануур дүүргийн Б.Үүрдсайхан багштай багууд алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болж Улсын шигшээ тэмцээнд оролцохоор шалгарлаа.

Байгууллагын дүнгээр: 1.Хан-Уул дүүргийн баг 2.Сонгинохайрхан дүүргийн баг 3.Сүхбаатар дүүргийн баг 4.Налайх дүүргийн баг 5.Багануур дүүргийн баг 6.Баянгол дүүргийн баг 7.Чингэлтэй дүүргийн баг 8.Баянзүрх дүүргийн баг

Дашрамд дурьдахад энэхүү их наадмын ширээний теннис, волейбол, спорт бүжгийн нийслэлийн бүсийн тэмцээнүүд явагдаж дууссан бөгөөд хөл бөмбөгийн тэмцээн 04 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 96 дугаар сургуулийн биеийн тамирын талбай дээр явагдана.

GD Star Rating
loading...
Монголын Хүүхдийн спортын IV их наадмын бүсийн аваргууд тодорлоо, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: