Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » "Нийслэл" - Үндэсний лиг, 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг » “Нийслэл лиг 2011″ нээлтээ хийхэд бэлэн

GD Star Rating
loading...

15 дахь удаагийн Монголын хөлбөмбөгийн үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээн ирэх таван сарын нэгэнд нээлтээ хийх гэж байна. “Нийслэл лиг”-т энэ жил найман баг өрсөлдөх бөгөөд багууд хоёр тойрог тоглож, эхний дөрвөн байранд орсон багууд хагас шигшээд шалгарах юм.

Лигийн тэмцээнд “Улаанбаатар ФС” хэмээх шинэ баг нэмэгдэж байгаа. Хотын захиргааны гэх тодотголтой уг баг нь саяхан шинээр байгуулагдаад байгаа юм. Мөн лигийн зургаан удаагийн аварга Д.Батнасан дасгалжуулагчтай “Эрчим”, өнгөрсөн жил дөрөв дэх түрүүгээ хүртсэн”Эрдэнэт”-ийн “Хангарьд”, “Хоромхон”, “Улаанбаатар ДС”, “Улаанбаатарын Мазаалайнууд”, “Сэлэнгэпресс”, ““Хүлгүүд” гэсэн багууд дөрвөн сарын турш МХБХ-ний  талбайд өрсөлдөх болно.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “АПУ” ХК ажиллаж байгаа бөгөөд шагналын сан өмнөх жилээс хоёр дахин өсөж 20 сая төгрөг болсон нь  өрсөлдөөнийг ширүүсгэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна. Тэмцээний зохион байгуулалт сайжирч байгаагийн зэрэгцээ клубууд ч бүрэлдэхүүнээ хүчирхгжүүлж гадаадын легионер тоглогчдоор хүчээ зузаатгаад байгаа аж.  Япон, Нигери, Ардчилсан Солонгос, Турк зэрэг орны хөлбөмбөгчид манай “Нийслэл лиг”-ийг чимэх юм байна.

МХБХ энэ жил лигийн тэмцээнд оролцож байгаа клубууддээ тус бүр нэг сая төгрөгний үнэ бүхийн бөмбөгийг бэлэглэж байгаа аж. Мөн зарим клубуудын дасгалжуулагч нарыг 2011 оныг дуустал цалинжуулан, багуудыг мэргэжлийн түвшинд очиход тодорхой хэмжээгээр  тус болж байгаа юм.

Өмнөх жилүүдийн лигийн тэмцээн ажлын цагаар явагддаг байсан учраас хөлбөмбөг сонирхогчдод тэмцээнийг үзэхэд хүндрэл гардаг байсан. Харин энэ жилээс ажлын бус цагаар буюу 18 цаг 30 минутаас бүх тоглолтууд явагдах учраас та бүхнийг үндэсний лигээ үзэж  сонирхохыг урьж байна. Мөн хүрэлцэн ирсэн үзэгчдийн тав тухыг хангах үүднээс МХБХ охид, хөвгүүдийн жижиг талбайг байгуулж байгаа. Ингэснээр аав ээжүүд тоглолтоо үзэх үеэр хүүхдүүдэд мэргэжлийн багш нар хөлбөмбөгийн техникийн сургалт явуулах ажээ.

“Нийслэл лиг” 5 сарын 1-ний өдрийн 14 цагт нээлтээ хийнэ. Тэмцээний шилдгүүд ирэх 9 сарын 18-нд тодрох ажээ.

“Нийслэл лиг”-ийн сугалааны үйл ажиллагааны зургуудаас

GD Star Rating
loading...
"Нийслэл лиг 2011" нээлтээ хийхэд бэлэн, 9.1 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. barca says:

    TV geer shuud damjuulahgui mu????

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: