loading...
Боруссия Мөнхенгладбах-Боруссия Дортмунд 1:0
Бундеслигийн 31 –р тойргын Бямба гарагийн энэхүү тоглолт нь олны анхаарлын төвд байлаа. Яагаад гэвэл хүснэгтийг тэргүүлэгч Боруссия Дортмунд нь хүснэгтийн сүүл мушгиж яваа Боруссия Мөнхенгладбахтай тоглосон юм. Хэрэв Дортмунд хожвол улирал дуусахаас өмнө аваргын титэмийг авах нь тодорхой болох , хэрэв Мөнхенгладбах хожигдвол 2-р лигд эргэлт буцалтгүй шилжих байв. Гэтэл энэ улирлын турш Дортмундын үзүүлж хэвшсэн үр дүн өөр гарав. Мөнхенгладбахийн довтлогч Идриссоу (35) тоглолтын цорийн ганц гоолийг оруулсанаар Дортмунд Боруссиягийн тулаанд сөхөрсөн юм.
Тоглолтын өмнө
Энэ хоёр баг нь нийт 77 удаа таарч тоглосоноос Дортмунд 26, Мөнхенгладбах 25 удаа хожиж, 26 удаа тэнцжээ. 1978 оны 4-р сарын 29 нд Гладбахчууд Дортмундыг 12:00 хожиж Бундеслигийн дээд амжилтыг тогтоосон юм. Гэхдээ Гладбахчууд Дортмундыг хамгийн сүүлд 2006 оны 9-р сард 1:0 ээр хожсон. Дортмунд нь энэ улиралд айлын талбайгаас нийт 35 оноо авсан бол Гладбахчууд өөрийн талбай дээрээ 12 хон оноо авсан байлаа. Түүнчлэн Дортмунд 18 гоол хаалгандаа алдсан үзүүлэлтээр шинэ амжилт тогтоож, Гладбахчууд 64 бөмбөг алдсан хол зөрүүтэй үзүүлэлттэй байв.
Хоёр баг хүч тэнцвэргүй мэт харагдаж байгаа боловч Дортмунд өрсөлдөгчөө дутуу үнэлэхгүй гэдгээ хэлж байлаа. Мөнхенгладбахийн дэд ерөнхийлөгч Райнер Бонхоф “ Бид Дортмундыг өөрийн талбай дээр аварга болгохыг хүсэхгүй байна. Тэдний замд саад болох болно” гэсэн бол спорт хариуцсан захирал Макс Эберль “ Мэдээж Дортмундыг аварга болоосой гэж хүсэж буй ч тэд өөрийн талбай дээр баяраа тэмдэглэвэл зохино. Харин бид оноо авахыг зорьж байна” гэжээ.
Дортмундын гараанд Нури Сахин болон довтлогч Лукас Барриос нар гэмтэлтэй тул оролцохгүй гэж мэдэгджээ.
Тоглолт
Боруссия-Паркад хүрэлцэн ирсэн 54 000 гаруй үзэгчдийн 20 000 орчим нь Дортмундын дэмжигчид байлаа. Тоглолт эхэлсэн даруйд Марио Гөтцегийн мөргөсөн бөмбөг хаалганаас холгүй өнгөрч анхны аюулын дохиог өгөв. 10 дахь минутад Гөтцегийн цохилтыг Гладбахийн хаалгач Марк-Андре те Штеген хааж чадав. Үүний дараагаар талбайн эздийн хамгаалалт нягтарч бөмбөг эзэмшилтээ сайжруулснаар Дортмундын тоглолтын хэмнэл, комбинацид нөлөөлж байв.Түүгээр зогсохгүй Марко Ройс (27) анхаарал алдсан хар шаруудын хамгаалагчдийн сиймхийгээр гоол хийх дөхөв. Гэхдээ эсрэг талд Левандовскигийн хаалгач Штегенийг давуулан хаясан бөмбөгийг Тони Яншке хаалганы шугам давхаас өмнө зайлуулж багаа аврав. Эхний үе дуусахаас 10 минутын өмнө Идриссоу төвийн хамгаалагч Небен Суботичийн алдааг ашиглан хаалганы нарийн буланд хүчтэй цохиж гоолдов.
Тоглолтын хоёрдугаар үед Дортмундын довтолгоо ширүүсч Гладбахийн хэсэгт дарамт үзүүлж байв. Гэвч тэдний довтолгооны төгсгөл буюу дамжуулалт оновчгүй болсоноос боломжоо алдсаар. Дортмундын гоол хийх хамгийн таатай нөхцөл бол стандарт цохилтууд байсан ч гоол оруулж чадсангүй. Хаалга руу чиглэсэн олон аюултай довтолгоог хаалгач Штеген амжилттай хамгаалж байв. Дортмундын дамгалжуулагч Юрген Клоп сэлгээгээр Мохамед Зидан болон гэмтэл нь бүрэн илаашраагүй довтлогч Лукас Барриос нарыг талбайд гаргасан ч үр дүн гарсангүй. Хар шаруудын довтолгоо тоглолтыг дуусан дуустал үргэлжилсэн ба хаалгач Штеген тухай бүрт нь өөрийн ур чадвараа харуулсаар тоглолтыг дуусгасан юм.
Ийнхүү Дортмунд хожигдсоноор Байер Леверкузенээс 5 онооны зөрүүтэй болж байна.
Тоглолтын дараа
Цорын ганц гоолын алдааг гаргасан Небен Суботич өөрийн буруугаас болж гоол алдсаныг хүлээн зөвшөөрөв. Түүнийг шүүмжлэлийн бай болохоос өмнө дасгалжуулагч Юрген Клоп –“Мэдээж энэ бол түүний алдаа байсан. Гэхдээ миний санаж буйгаар түүний энэ улиралд гаргасан ганцхан алдаа нь болсон” гэж хамгаалжээ.
Дасгалжуулагч Льюсен Фавре
Бид эхний үед маш сайн тоглосон. Тоглолтыг тэргүүлж эхэлнэ гэдэг маш чухал байсан. Дортмунд хоёрдугаар үед маш их дарамт учруулсан нь бидэнд хүнд байв. Чансаа буурахгүй байх бяцхан найдлага бий боллоо.
Дасгалжуулагч Юрген Клоп
Нэгдүгээр үед Гладбах биднийг маш хүнд байдалд оруулсан. Хоёрдугаар үед бид сайн тоглосон бөгөөд нэгээс хоёр бөмбөг оруулах боломжтой байлаа.
Онцлох хүн
18 настай Марк-Андре те Штеген Мөнхенгладбахийн үндсэн хаалгач болж чадсанаас үзвэл ямар их авьяастай тоглогч болох нь харагдаж байна. Түүний өмнөх хур туршлагатай хаалгачид болох Логан Бэйли болон Кристоф Хаймерот нар зөвхөн дурсамж болон үлджээ. Тэрээр лигийн хамгийн хүчирхэг довтолгоотой Дортмундтай хийсэн тоглолтонд ямар ч алдаагүй гаргалгүй гайхалтай тоглолтыг үзүүлсэнээр олны анхааралд өртөж эхэллээ.
| 1 | ![]() |
Dortmund | 31 | 43 | 69 | ![]() |
| 2 | ![]() |
Bayer 04 | 31 | 21 | 64 | ![]() |
| 3 | ![]() |
Hannover | 31 | 4 | 57 | ![]() |
| 4 | ![]() |
FC Bayern | 31 | 30 | 56 | ![]() |
| 5 | ![]() |
Mainz 05 | 30 | 7 | 48 | ![]() |
| 6 | ![]() |
Nürnberg | 30 | 7 | 46 | ![]() |
| 7 | ![]() |
HSV | 31 | -4 | 43 | ![]() |
| 8 | ![]() |
Freiburg | 31 | -8 | 41 | ![]() |
| 9 | ![]() |
Hoffenheim | 31 | 2 | 40 | ![]() |
| 10 | ![]() |
Schalke 04 | 31 | 0 | 40 | ![]() |
| 11 | ![]() |
Werder | 31 | -14 | 38 | ![]() |
| 12 | ![]() |
1. FCK | 31 | -7 | 37 | ![]() |
| 13 | ![]() |
Stuttgart | 31 | 0 | 36 | ![]() |
| 14 | ![]() |
1. FC Köln | 30 | -17 | 35 | ![]() |
| 15 | ![]() |
Eintracht | 31 | -11 | 34 | ![]() |
| 16 | ![]() |
Wolfsburg | 30 | -10 | 29 | ![]() |
| 17 | ![]() |
M’gladbach | 31 | -20 | 29 | ![]() |
| 18 | ![]() |
St. Pauli | 31 | -23 | 29 | ![]() |
loading...
























