loading...
Леонел Месси улирлын 50 дахь гоолоо хийж, Давид Вилья 11 тоглолт үргэлжилсэн гоолгүй хар цувралаа төгсгөл болголоо. Барса 2 : 0-ээр Осусанаг сөхрүүлж Ла лигийн цомд дахин нэг алхмаар ойртож байна. Бэртэл гэмтлийн асуудал их байгаа ч гэсэн Пеп Гвардиолагийн залуус “Камп Ноу” дахь ээлжит хожлоо авах гэж тийм ч их ядарсангүй.
Карлос Пуойль, Жерар Пикег бэртэлтэй үед Габриэль Милито, Серхио Бускетс төвийн хамгаалалтыг дааж талбайд гарсан. Ирэх долоо хоногт аваргуудын лигийн чухал тоглолт байгаа учраас Пеп Гвардиола түлхүүр тоглогчдоо ихэнхийг нь сэлгээнд үлдээсэн байлаа.
Тоглолтын эхлэлийг Каталоны баг даруухан тавьсан ч яваандаа довтолгоо нь ширүүссээр 24 дэх минутад гоолын салхийг хагаллаа. Ибрагим Афеллайн яг таг дамжуулалтыг Давид Вилья эхний хүрэлтээрээ хаалганд хийсэн. Испаи довтлогчын улирлын 18 дахь гоол бөгөөд сүүлд тэрээр хоёр сард Реал Мальоркогийн хаалганд гоол оруулж байсан юм.
Ганц гоолын тэргүүлэл хангалттай биш болохоор гоолын зөрүүг холдуулахаар Каталончууд дайрч байлаа. Осасуна ч гэхдээ зүгээр суусангүй. Кристиан Вадочын цохилтыг Виктор Вальдес хааж тэнцээний гоол хийх хүслийг нь унтраасан. Хоёрдугаар үеийн эхэнл Жеффрен сэлгээнд сууж Андрес Иньеста талбайд орж ирлээ.
Улмаар Лионель Месси, Шави ч сэлгээгээр талбайд гарч ирснээр Барсагийн довтолгоо илүү үр дүнтэй явагдах болсон. Ингээд 87 дахь минутад Даниэл Алвесийн хамгаалагчдын дундуур уралдуулсан дамжуулалтыг Месси тун хөнгөхөн гоол болгож улирлын 50 дахь гоолоо орууллаа. Тэрээр Роналдогийн 49 тоглолтод 47 гоол хийсэн амжилтыг альхэдийн эвдээд байгаа билээ.
Барса талбайдаа хийсэн сүүлийн 13 тоглолтод хожил аваад байна. 1993 оноос хойш талбайдаа дараалсан 14 хожил тэд авч байгаагүй юм.
| |
||||||||
| 4 сарын 23. Барселона. Цэнгэлдэх “Камп Ноу”. Шүүгч – Дельгадо Феррейро (Португалете). |
|
| БАРСЕЛОНА – ОСАСУНА – 2:0 (1:0) | |
| Барселона | Осасуна |
| Виктор Вальдес | Рикардо |
| Даниэл Алвеш | Нельсон |
| Габриэль Милито, 66 | Мигель Фланьо |
| Серхио Бускетс | Мануэль Лоло |
| Максвелл | Монреаль |
| Тиагу | Дамья, 80 |
| Хавьер Машерано | Джавад Некунам |
| Сейду Кейта | Хавьер Камуньяс |
| Хеффрен, 46 | Кристиан Вадоч |
| Ибрагим Афеллай | Альваро Сехудо, 87 |
| Давид Вилья, 58 | Кике Сола, 84 |
| Сэлгээ : | |
| Андрес Иньеста, 46 | Вальтер Пандиани, 80 |
| Лионель Месси, 58 | Давид Тимор, 84 |
| Шави, 66 | Хавьер Кальеха, 87 |
| Шар хуудас : | |
| Даниэл Алвеш, 50 | Джавад Некунам, 77 |
| Сейду Кейта, 80 | Давид Тимор, 85 |
loading...




URAAAAAA!!! Manai yalagdashgui ARMADA-n super 2 dovtlogch ene 7 honogt udaan huleesen goalaa oruultsgaaj de… yalanguya El nino… saihan bn…
loading...
Odoichuudiin bag la liga ch yahav Champions league-r l jojil avaasai daa
loading...
muu sain tal bietengvvd morgoj gool hiij bhiig ni harah yumsan whahahahehehe
loading...
naad odoi geed bgaa bagiin messi chin 09 onii CL finald manu-n 2 mangas bsaar btal murguud goal hiisen sanaad bh yum bi anduuraad bna uu humuusee. yahav neg bagiig uzej chadahgui bj bolno fackttai yuman deer tenegee gaihuulah hereg bna uu
loading...
yugaa ch medehgui yumnuud ingej yadag bnaa murguj oruulj bhiig ni medehgui ntr gh shig naad nvdniihaa nuuhiig avchaad tgj yari yamar ch bolovsrolgui yunuud t1 gee gaihuulah yumdaaa
loading...
ehnii goal-iin damjuulatiig jeffen 2 dahiig ni dani-alves ugshun shuu zacaarai
loading...
barsa bol jinhene shildeg ni ronaldu messigin haana ni ch hvrehgvi l bna tiim sain bsiin bol delhiin shildegiig 2 udaa abah ni yasiin be hulbumbug mdehgvi hvmvvs hvn duuraij ali neg gaigvi bagiig dagaj demgideg gedegiig sana
loading...
za realtai hiih uldsen 2 togloltiin ehleliig ingeed tavichihlaa, barca ene jil champion leaget avarga bolno gedgiig medjaagaa humuus aih ataarhah 2ni zeregtseed baij suuj chadahaa bolij bnaa tee manaihaan, barca el clasico-d 1 tentslee, neg hojigdloo odoo barca-d yu heregte gj odoo hojih l uldsen, ugaasaa hojih ch bolno. unuu shunu harj bgaarai realiihand hul bumbugiin hicheel zaah bolno
loading...