Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Ливерпуль » Макси хет-трик хийж Ливерпуль урамтай хожил авлаа

GD Star Rating
loading...

Ливерпуль Бирмингэм ситиг  “Энфилд” цэнгэлдэхэд угтаж 5 : 0-ээр бут ниргэн хичээл заагаад буцаалаа. Копуудын энэ улирлын хамгийн том хожилд  Макси Родригес голлох үүрэг гүйцэтгэж хет-трик хийсэн юм. Мөн  Дирк Кюит, Жо Коул тус бүр нэг гоолоор фенүүддээ бэлэг барилаа. “Улаанууд” 52 оноотой болж 4-р байрнаас дөрвөн оноогоор тусгаарлагдаж байна. Гэхдээ Ман сити тэднээс хоёр тойрог дутуу байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногийн Арсеналтай хийсэн тоглолтод бэртэл авсан Энди Кэррол Бирмингэмийн эсрэг гарсангүй. Түүний байрыг Дирк Кюит эзэлсэн бөгөөд Каррагер бэртлээсээ  эргэн ирж Флэнэган, Робинсон гэсэн хоёр хүүхэдтэй хамт арын шугамыг дааж авсан байлаа. Мөн Макси Родригес, өнгөрсөн гурван сараас хойш анх удаа гарааны бүрэлдэхүүнд багтжээ.

Тоглолтыг Ливерпульчууд эрчтэй эхлүүлж дөнгөж долоо дахь минутад гоолын салхийг хагаллаа. Жей Спирингийн алсын цохилтыг Бен Фостер хааж чадсан ч гэсэн барьж чадалгүй ойлгоход  Макси тэр дор нь нэмж гоол хийсэн юм. Тэрээр өнгөрсөн 12 сарын эхээр Астон Виллагийн хаалгыг мялааснаасаа хойш тор хөдөлгөөгүй байсан юм. Мөн Ливерпуль лигтээ 16 тоглолт дараалан гоол хийж байна.

Бирмингэм хариуг нь барихаар оролдсон ч төдийлөн амжилттай болж чадсангүй. Харин 23 дахь минутад Ливерпулийн сөрөг дайралтад өртөж дахин нэг гоол алдлаа. Пепе Рейнагийн эхлүүлсэн довтолгоог Дирк Кюйт хаалганы өмнөх бужигнаан дундаас гүйцээж багийнхаа тэргүүллийг улам баталгаажуулсан юм.

Фостер энэ гоолын үеэр бэртэл авсан учраас 41 дэх минутад Колин Дойл түүнийг сэлгэн талбайд гарч ирсэн. Эхний үед өөр гоол ороогүй ч Ливерпулийн аюултай довтолгоо зогссонгүй.  Эхний үед л гэхэд Ливерпуль 13 удаа цохилт хийсэн бөгөөд улирал эхэлснээс хойш бүтэн 90 минутын турш ийм олон цохилт хийгээгүй тоглолт цөөнгүй бий. (10)

66 дахь минутад Луис Суарес баруун жигүүрээс агаараар дамжуулалт өгч түүнийг  газарт унахаас өмнө Макси хаалганд чихэж тоглолтын хоёр дахь гоолоо хийлээ. Гэхдээ түүний шоу үүгээр дуусаагүй байсан. 73 дахь минутад Аргентин залуу гурав дахь гоолоо Бирмингэмийн хаалганд оруулж хет-трикийн эзэн боллоо. Нэгэнт хожил авах нь тодорхой болсон учраас Кенни сэлгээ хийж бэртлээсээ эргэж ирсэн Жонжо Шелви,, Жо Коул гэсэн тоглогчдыг талбайд гаргасан. Удаан хугацаанд харагдаагүй Жо 90+2 дахь минутад багийнхаа тав дахь бөмбөгийг оруулж тоглолтын эцсийн цэгийг тавилаа. Өнгөрсөн зун Челсигээс ирснээсээ хойш Жо хоёр дахь гоолоо Улаануудын төлөө хийж байна. Эхнийх нь нэг сарын нэгэнд Болтоны эсрэг орсон билээ.

Бирмингэм хүнд ялагдал амслаа. Тэд доошоо унах бүсээс таван онооны л дээр байгаа.

Кенни Дэлглиш “Макси их ухаалаг тоглогч. Кэрролын орон зайг нөхөх тоглогч  биш ч гэсэн ганц удаа талбайд гарч ирээд л Эндигээс илүү гоолтой болчихлоо. Удаан хугацаанд тоглоогүй гэхэд форм сайтай байна. Жо Коул ч гэсэн бэлтгэлээ сайн хийж хичээсний хүчинд тоглолтын хэмнэлээ олж байх шиг байна. Залуусынхаа амжилтанд би сэтгэл хангалуун байгаа ”

“Энди Кэррол удахгүй эргэж ирнэ. Тийм ч хүнд бэртэл аваагүй. Ирэх тойрогт бид түүний хуучин баг Ньюкэлстэй манайх тулах учраас өнжихийг хүсэхгүй байх”





4 сарын 23. Ливерпуль. Стадион “Энфилд”.
Шүүгч – Ховард Уэбб (Ротерхем).
ЛИВЕРПУЛЬ – БИРМИНГЕМ – 5:0 (2:0)
Макси Родригес, 7 (1:0). Кёйт, 23 (2:0). Макси Родригес, 66 (3:0). Макси Родригес, 73 (4:0). Коул, 86 (5:0).
Ливерпуль Бирмингем
Пепе Рейна Бен Фостер, 41
Жон Флэнэган Стивен Карр
Жейми Каррагер Роджер Джонсон
Мартин Шкртел Мартин Йиранек
Жек Робинсон, 78 Лайам Рижуэлл
Рауль Мейрелеш, 84 Себастьян Ларссон
Лукас Ли Бойер
Жей Спиринг Крейг Гарднер, 78
Макси Родригес, 89 Александр Глеб, 67
Дирк Кюит Кейт Фехи
Луис Суарес Камерон Джером
Сэлгээ :
Джонджо Шелви, 78 Колин Дойл, 41
Джо Коул, 84 Дэвид Бентли, 67
Давид Нгог, 89 Кевин Филлипс, 78
Шар хуудас :
Жек Робинсон, 49
GD Star Rating
loading...
Макси хет-трик хийж Ливерпуль урамтай хожил авлаа, 9.8 out of 10 based on 10 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. TwistnPool says:

    az az xaxa…..birmingham yg yu xixe medkv bga joxn xvxdvd shg l bsan….damjulalt c tr,dowtolgo c tr,xamgalalt c tr….neg esondo mash mu togolson…

    GD Star Rating
    loading...
  2. MerseysideRED says:

    Az genuu haha 5-0 az yum bol 1-0 bolhuu ain uneher saihan toglolt bolloo Liverpoolin zaluchud uneher sain bna 2jiguurt garsan 17,18tai hoyor huuhed uneheer sain bna bas Spearing Lukas tuwiin shugmand gaihaltai bailaa daraa ulirald EPL turuuleh bha Gerrardiig bhgud iim bga yum chin medej man of the match MAXI

    GD Star Rating
    loading...
  3. tiim sain yum bol 4 orood ireech urd 2 bagt onoo aldah zundoo hutsuu toglolt huleej bna harin tani bol hamaagui gaagui uchraa baigaa ( ta nart bol hund tentsee avbal ih yum)

    GD Star Rating
    loading...
  4. Red Devil says:

    Looserpool & Shar shydet Dalglish 2t congrats! Gehdee ireh jil avarga avah n ch yu yum be, yadaj ehnii 4t bagtchih yumsan gej yatisan n deer bhoo, ghhhhhh

    GD Star Rating
    loading...
  5. luis suarez says:

    red devil ntr zluul yasiin

    GD Star Rating
    loading...
  6. Ulaan hamarlsan iigaa tgd yu gehuuu Dalglish vs Ferguson dandaa Kenny Dalglish yaldiim daa tiim bolohoor ireh jil yanaa gej tolgoigoo gashilgaj boon bodol bolj ingej bhgui yu daa mal

    GD Star Rating
    loading...
  7. Roy Hodgsonii uyed manai bag PL iin hamgiin suuld yavj mash ih onoo aldaj bsan odoo europa leagiin tuluu ursulduj bgaa n Liverpooliig yamar aguu bag bas yamar aguu dasagljuulagchtai bolsniig haruulj bna, daraa jil bol Manu ntr bol jinhene tsaashaa shuu Red DEBILee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: