loading...
Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбоо (IAAF)-ны шугамаар хөнгөн атлетикийн дасгалжуулагчдын үндэсний семинар МҮОХ-ны байранд явагдаж байна. Семинарыг Тажикстан улсын иргэн Евгений Шумарин удирдаж байгаа бөгөөд хоёр долоо хоногийн хугацаанд багш нарын тархийг цэнэглэх ажээ. МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин өнгөрөгч баасан гарагт Евгений Шумаринг хүлээн авч уулзлаа. Монгол улсад хөнгөн атлетик хөгжих боломжтойг тэрбээр өгүүлж, түүний төлөө өөрийн хувь нэмрээ чадахаараа оруулахаа тэр илэрхийлсэн. Мөн хэдхэн хоногийн өмнө Монгол улсаас олимпийн анхны эрхийг хөнгөн атлетикийн тамирчин Б.Сэр-Од авсанд баяр хүргэсэн юм. Тэрбээр Тажикстаны Хөнгөн Атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашдаг бөгөөд залуудаа ойрын зайн гүйгч байжээ.
loading...



