Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Челси » Торресийн хүлээлт төгсгөл боллоо

GD Star Rating
loading...

Фернандо Торрес бараг 15 цаг үргэлжилсэн гоолгүй цувралаа төгсгөл болголоо. 50 сая фунтын өртөгтэй довтлогч Вэст Хэмийн эсрэг сэлгээгээр орж ирэн 84 дэх минутад хаалганы тор хөдөлгөсөн юм.

Эхний үед Лампард нэг гоол хийгээд байсан бөгөөд цаг дуусахтай зэрэгцэн Флорен Малуда гайхалтай цохилтоор гоолдож 3 : 0-н харьцаатай Челси хожил авлаа. Тэд Ман Юнайтедаас зургаан онооны зөрүүгээ хадгалж багахан найдвараа хадгалж үлдэв. Үлдсэн дөрвөн тойргийн тоглолтоос энэхүү зайг нөхөх боломж онолын хувьд байгаа. 36-р тойргийн МанЮ – Челсигийн тулаан олон зүйлийн хариулт болох байх.

Бороотой үдэш явагдсан дээрхи тулаанд Карло Анчелотти урьдын адил 4 : 3 : 3 тактикаар тоглосон. Дидье Дрогба, Саломон Калу, Флоран Малуда нар довтолгооны шугамыг бүрдүүлж байлаа. Эхний үеийн төгсгөл хүртэл тэд гоол хийж чадаагүй ч хомоол хамагч өрсөлдөгчөө бүрэн илүүрхэж байлаа. Эхний 45 минутад Челси нийт 353 дамжуулалт өгсөн нь талбайдаа МанЮ-тай хийсэн тоглолтод 90 минутын  турш хийсэн дамжуулалтаас давж байна.

Тэдний хөдөлмөрийн үр дүн ч удалгүй гарч 44 дэх минутад Эшли Коулын жигүүрээс өгсөн дамжуулалтыг Фрэнк Лампард хаалганд чихэж багтаа тэргүүлэл авчирсан. Лампс сүүлийн гурван тойргийн тоглолтод хоёр дахь гоолоо хийлээ. Эхний үед талбайг чамгүй усалсан их бороо хоёрдугаар үед ч үргэлжлүүлэн орж тоглолтын хэмнэлийг бага зэрэг удаашруулж байлаа. 57 дахь минутад Карло анхын сэлгээгээ хийж бэртэл авсан Майкл Эссьенийг суулган Йосси Бенаюн талбайд орж ирлээ.

Давид Луисийн алсын цохилт хаалганы хөндлөвч онож үзэгчдийг дуу алдуулсан бол эсрэг талаас Демба Багий аюултай цохилтыг Петр Чех аюулгүй болгосон. 70 дахь минутад Калу сэлгээнд сууж Николя Анелька, 7 талбайд гарч ирсэн бол долоон минутын дараа Вэст Хэмийн эсрэг байнга гоолддог Дрогба сууж Торрес талбайд орж ирэв. Сэлгээгээр орж ирсэн залуус үүргээ сайн биелүүлж 84 дэх минутад Анелькагийн уралдуулсан дамжуулалтыг Фернандо Торрес гоол болгож удаан хүлээсэн гоолын баяраа тэмдэглэсэн. Тэрээр Ливерпуль, Испани, Челсид нийт 903 минутын турш гоол хийлгүй фенүүдийнхээ санааг зовоож байсан. Харин одоо хүнд ачаанаасаа салсан болохоор үлдсэн тойргийн тоглолтуудад тайван тоглох байх.

Флоран Малуда 90 дэх минутад алсын цохилтоор Роберт Гринын хаалганд гоолдож багийнхаа ялалтын төгсгөлийг хийсэн.

Карло Анчелотти “Улирал дуусах дөхөөд байхад зөрүү хэвээрээ л байгаад байна. Энэ ч муу шүү. Бидний боломж тэр чинээгээр багасаж байна гэсэн үг. Гэлээ гээл санаагаар унах биш харин ч хичээгээд хүлээж байх нь чухал”

Мөн тэрээр Эссьений бэртэл тийм ч хүнд биш гэж мэдэгдлээ.



4 сарын 23. Лондон. Стадион “Стэмфорд Бридж”.
Шүүгч – Андре Марринер (Бирмингем).
ЧЕЛСИ – ВЕСТ ХЭМ – 3:0 (1:0)
Лэмпард, 44 (1:0). Фернандо Торрес, 84 (2:0). Малуда, 90 (3:0).
Челси Вест Хэм
Петр Чех Роберт Грин
Бранислав Иванович Ларс Якобсен
Давид Луис Дэнни Гэббидон
Джон Терри Мануэль Да Кошта
Эшли Коул Уэйн Бридж
Майкл Эссьен, 57 Джонатан Спектор
Джон Оби Микел Марк Ноубл, 60
Фрэнк Лэмпард Томас Хитцльшпергер
Саломон Калу, 70 Фредди Сирс, 82
Дидье Дрогба, 77 Демба Ба
Флоран Малуда Карлтон Коул, 79
Сэлгээ :
Йосси Бенаюн, 57 Робби Кин, 60
Николя Анелька, 70 Фредерик Пикьонн, 79
Фернандо Торрес, 77 Виктор Обинна, 82
Шар хуудас :
Бранислав Иванович, 29 Томас Хитцльшпергер, 7
Демба Ба, 81
GD Star Rating
loading...
Торресийн хүлээлт төгсгөл боллоо, 9.5 out of 10 based on 10 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

13 Сэтгэгдэл

  1. grubby manu says:

    onoliin huvid bol tanart bolomj bn. bodit baidal deer ta nar bol tsasha. oor yu ch gehev ?????????????

    GD Star Rating
    loading...
  2. fan says:

    Terry Bridge 2 gar barisan bolow uu? Uzsen hun baina uu?

    GD Star Rating
    loading...
  3. Chelsea_FC says:

    Good guys. Hang in there. Go Chelsea Go

    GD Star Rating
    loading...
  4. Red Devil says:

    Ireh jil neg yzehgyi yu doo cenhryydee, ene jil hudlaa biz

    GD Star Rating
    loading...
  5. blue murder says:

    Torres Old trash deer ochood xer trik xiigeed myysain manintsaryydiin amand hi shulsiig hi bytsaaj zalgiylaad ireerei.

    50 million unendee tom bagyydad yu ch bish Real mad chelsea barsad bol pocket money , manu arse-d bol mash ix mungu
    fuck we will trash you at OT

    GD Star Rating
    loading...
  6. chelsea says:

    blue murder metiin garuudad handaj helhed hulbumbugiig hereldej uraldaj negniigee doosh n hiih gj uzdeg yum bish bizdee? hediidee bas real, chelsea, barca-n mungiig toolchihvoo hehehe hoorondoo evteihen baij boldguimuu zugeer l uzeed kaif avaldaa

    GD Star Rating
    loading...
  7. blue murder says:

    deedex xuduunii baagii xaanaas garaad ireb ee

    soccer -t money xayj chadaxgui Arsen wenger metiin garyyd fan-yydaa unexeer zoboox um daa
    arsenal-iin fanuudiig unuudur mash ixeer urubdluu,

    GD Star Rating
    loading...
  8. Luiziin hundluvch onoson tsohilt gaihaltai bailaa. Bas Drogba iin passuud goy baisaan

    GD Star Rating
    loading...
  9. anti-manu says:

    manugiinhan heruul hiihee zogsoowol yasiin,mungutei bag hulbumbug togloj boldguimu ain,

    GD Star Rating
    loading...
  10. Dn*TORR0S says:

    CHELSEA TURUULNE

    GD Star Rating
    loading...
  11. MDL says:

    ehelsen shuu dee ulaanuudaaaaaaaaaaaaaaaaaa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! oirhon haragdaj bna shuu

    GD Star Rating
    loading...
  12. gombosuren says:

    manchister ugaasaa chadahgui ee odoo arsenal d tgd maihand hojigdood tsashaa sh haaa haaaaaa haaaaaa unen bizdee bi neeh hudlaa yum yriagui shuu haraarai za

    GD Star Rating
    loading...
  13. munkhuu says:

    chelsea ugarshaa turuulnee manyo chadahgui eee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: