Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, МанЮ » Чичарито Ман Юнайтедийг аваргын цом руу замчилж байна

GD Star Rating
loading...

Премьер лигийн 34-р тойргийн тоглолтууд явагдлаа. Хүснэгтийг тэргүүлэгч Манчестер Юнайтед гоолын онгодтой “Вандуй” Чичаритогийн ганц гоолын ачаар Эвертоныг хожиж гурван оноогоо халаасаллаа. “Олд Траффорд” цэнгэлдэхэд Ливерпулийн Цэнхэрүүд зочилсон бөгөөд 84 дэх минутад Валенсиагийн дамжуулалтыг Чичарито мөргөж дээрхи гоолыг хийсэн юм. Мексик залуугийн  МанЮ-гийн төлөө бүх тэмцээнд оруулсан 19 дэх гоол ийнхүү багийнхаа 19 дэх түрүү хүртэх замыг заслаа.

Шалькетэй хийх Аваргуудын лигийн хариуцлагатай тоглолтын өмнө Сер Алекс Фергусон гарааны бүрэлдэхүүндээ бага зэргийн өөрчлөлт оруулсан байлаа. Тэрээр Неманья Видич, Райан Гиггзийг амрааж Жонни Эванс , Даррон Гибсо нар гараанд багтсан байлаа. Харин Европын эрхийн төлөө тэмцэж байгаа Дэвид Мойес хамгийн хүчтэй бүрэлдэхүүнээ Манчестерт авчирсан байв.

Тоглолтын турш “Улаан Чөтгөрүүд” 21 удаа цохилт хийсний зургаа нь хаалга руу чиглэсэн бол Эвертоноос таван цохилтын гурав нь л байгаа оносон. 63 дахь минутаас Майкл Оуэн Нанигийн оронд сэлгэж талбайд орж ирсэн ч гоол оруулж чадсангүй. Харин хэд хэдэн аюултай цохилт хийсэн  ч амжилтанд хүрч чадаагүй Чичарито цаг дуусахаас өмнө санасандаа хүрч багаа аварсан юм. Эрнандез энэ улиралд найман удаа л мөргөж хаалга чиглүүлсэн боловч үүнээс тав нь гоол болчихоод байна.

Сер Алекс Фергусон

“Яагаад хэвлэлүүд манай түрүүлэх боломжын талаар ярихгүй байгаа юм бол. Бүгд л Челси, Арсеналд удахгүй гүйцэгдэх гэж байгаа юм шиг яриад байх юм. Тоглогч нартаа би зүгээр л энэ талаар март гэж хэлсэн. Хэнд ч хэрэггүй цуу яриагаар яах юм. Тоглолтдоо л анхаарч байхад болно. Улирал дуусахад дөрөвхөн тойрог үлдээд байгаа болохоор бидний түрүүлэх боломж ихсээд л байна.

Чичарито үнэхээр гайхшруулж байгаа шүү. Түүнийг эхний жилдээ Английн хөлбөмбөгт дасах маягтай өнгөрүүлэх байх гэтэл бүр мэргэн буучдын жагсаалтанд явж байна. Энэ хүү ч их юм дуулгана даа”


4 сарын 23. Манчестер. Цэнгэлдэх “Олд Траффорд”.
Шүүгч – Питер Уолтон (Нортгемптоншир).
МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД – ЭВЕРТОН – 1:0 (0:0)
Эрнандес, 84 (1:0).
Манчестер Юнайтед Эвертон
Эдвин Ван дер Сар Тим Ховард
Джон О’Ши, 57 Тони Хибберт
Рио Фердинанд Фил Джагиелка
Джонни Эванс Сильвен Дистен
Фабио Лейтон Бэйнс
Антонио Валенсия Симус Коулмен, 75
Даррон Гибсон, 74 Фил Невилл
Андерсон Джек Родуэлл
Луиш Нани, 63 Динияр Билялетдинов, 46
Уэйн Руни Леон Осман
Хавьер Эрнандес Джермейн Бекфорд, 46
Сэлгээ :
Патрис Эвра, 57 Тим Кэхилл, 46
Майкл Оуэн, 63 Виктор Аничебе, 46
Райан Гиггз, 74 Магайе Гуйе, 75
Шар хуудас :
Андерсон, 54 Тим Кэхилл, 55
Тим Ховард, 82

 

 

 

 

GD Star Rating
loading...
Чичарито Ман Юнайтедийг аваргын цом руу замчилж байна, 9.1 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. Alia says:

    Chamaig l manaih avah bsan yum.uneheer sergelen,javhaatai dovtlogch shu !

    GD Star Rating
    loading...
  2. Luuna says:

    Chicha goyo oruulsan shuuu

    GD Star Rating
    loading...
  3. grubby manu says:

    bi olon l heleh yumdaa. odoo bga bagudas alin j amjku. ter gomosapiensud bol ……..

    GD Star Rating
    loading...
  4. manin UNITED says:

    manin guud chini bumbug buurunhii gej medeh uu chinii hend yuga medrel muutai yum shig davtah hend hamaatai yum be mal chini 4 toirgiin daraa hen ni tsom urguhiig haray l da maninguud aa, bainga sohor azni gants goal-r talbaida hojno gej bhgui sh de huuhdee chelsea, liverpool arsenal shig yadaj 3 goal oruulchdag bol dundaj baguudad xaxa unen baidal iim bna, suulin 3 togloltond 1 gantshan goal shu

    GD Star Rating
    loading...
  5. Red Devil says:

    Hyyhdyyd margaldaj haraagaad yahav, ene jil ManU avarga bolj tsomoo orgoh bolno, busad n duugyi yhej sur l daa, Glory Glory Man Utd!!! Chicharitooooooooo!!!!!

    GD Star Rating
    loading...
  6. I LOVE YOU MANUnited Gaihaltai barag l turuulzen shuu chadaj bgaa yumand arga bhgui ….. hojil bol hojil az ch bai bish ch bai zugeer l duugai baitsgaaa…………Glory Glory ManUnited

    GD Star Rating
    loading...
  7. dami says:

    xaxa zalitai ovgon toglogchoo bagaas ni ingej magtaj bgaal une huregj zardag bhgui yu tegj sanhuugee oldog! bas l sanadag l sanaa ldaa tegeed ch Chicharito ni ch gaigui toglood bgaa hoino….

    GD Star Rating
    loading...
  8. Vaancho says:

    goe yumooo xexe

    GD Star Rating
    loading...
  9. manu says:

    tegnee ene huu ch ih yum duulgana shuu kkkkkk

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: