Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Арсенал, Европын хөлбөмбөг » Арсенал уралдааны замаас гарлаа

GD Star Rating
loading...

Онолын хувьд боломжтой. Гэхдээ....

“Арсенал” “Болтон”-ы “Рибок” цэнгэлдэхэд зочилж 2 : 1-н харьцаатай ялагдал хүлээснээр премьер лигийн аваргын төлөөх өрсөлдөөнөөс бараг хасагдчихлаа.

Энэ тойргийн дараа тэд Ман Юнайтедаас есөн оноо алдаж эхэлж байна. Хэдийгээр онолын хувьд гүйцэх боломж байгаа ч МанЮ гурав дараалан ялагдана гэхэд бэрх.

Болтонд өөрийгээ шинээр таниулж буй Даниель Старридж 38 дахь минутад мөргөж гоолын салхийг хагалсан. Ван Перси 48 дахь минутад тэнцүүлсэн бөмбөгийг оруулсан ч үндсэн цаг дуусахаас хэдхэн минутын өмнө Тамир Коэн хожлын гоол Болтонд авчирчээ. Тэрээр энэ хэрэгтэй гоолоо саяхан нас барсан эцгийнхээ дурсгалд зориулсан аж.

Эхний үе Арсеналын фенүүдийн үзэж дассан уламжлалт  дүр зургаар өрнөсөн. Тэд бөмбөг эзэмшилтээр давамгайлж байсан ч гэсэн час хийсэн сайн довтолгоо зохион байгуулж чадалгүй байсаар эхний гоолыг хаалгандаа  алдсан юм. Биерхүү тоглогч ихтэй Болтон эхний булангийн цохилтоороо л Арсеналын хаалгыг мялаасан.

38 дахь минутад булангийн цохилтыг Гари Кэхилл хүчтэй хаалга руу хүчтэй мөргөсөн  ч Самир Насри бараг шугаман дээрээс гадагшаа гаргалаа. Гэвч ойрхон байсан Даниэль Старридж бөмбөгийг нэмж Войцех Щесныгийн хаалгыны торыг хөдөлгөлөө.  ”Рибок” цэнгэлдэхэд оролцсон таван тоглолтдоо Старридж тав дахь гоолоо оруулж байгаа нь энэ. Челсигийн харьяалалтай явдаг залуу довтлогч нийт найман тоглолтод зургаан бөмбөгөөр Болтонд тус болоод байгаа.

Сеск Фабрегас хүнд үед багаа авардаг заншлаараа тооны харьцааг тэнцүүлэх дөхсөн ч алсын цохилт нь хаалганы шонд ойж талбайгаас гарсан. Арсенал Болтонтой хийсэн сүүлийн 13 тоглолтдоо хожил аваад байсан ч энэ удаа оноо ч үгүй буцах аюулд орлоо.

Даниэль Старридж үргэлжлүүлэн Буучдын хамгаалалтыг зовоосоор байв. Хоёрдугаар үеийн эхэнд Йохан Журу түүнийг алдаа гарган унагааж шүүгч торгуулийн цохилтын цэгийг заалаа.

Тамир Коэн гооло тэнгэрт хальсан аавдаа зориулав

Болтоны ахлагч Кевин Дэйвис цохилтыг гүйцэтгэсэн ч Войцех Щесныд хаалгаж тоог холдуулах алтан боломжоо үгүй хийлээ. Үүндээ Дэйвис ганцхан минутын дараа харамссан бөгөөд Робин Ван Перси Фабрегасын тусламжтайгаар гоол хийж тооны харьцааг 1 : 1 болгон тэнцүүлсэн юм. Ван Перси долоон тойрог дараалан зочлон тоглолтод гоол хийж премьер лигийн шинэ амжилт тогтоолоо.

Нэг онооны төлөө Болтонд ирээгүй учраас Арсен Венгер довтолгоондоо хүч нэмж эхэллээ. Александр Сонг сэлгээнд сууж Маруан Шамах, 65 дахь минутад талбайд орж ирсэн бол Андрей Аршавин Тео Уолкоттыг сэлгэн тоглолтонд орж ирлээ.

Гэхдээ л хүчирхэг бадриун залуустай Болтоны хамгаалалтыг сэтэлж гоол хийнэ гэдэг хэцүүхэн зүйл байв. Цаг дуусах мөч ойртох тусам Арсеналд ирэх дарамт ихэссээр байсан. Тэд гурван онооны төлөө тэмцэл өрнүүлж байсан ч цаг дуусахаас өмнө ганц ч оноогүй харих болсноо мэдсэн. 90 дэх минутад булангийн цохилтыг Тамир Коэн оновчтой мөргөн багтаа хожлын гоолыг бэлэглэсэн юм. Израйль тоглогчын улирлын анхны гоол нь энэ бөгөөд өнгөрсөн 12 сард авто ослоор нас барсан эцэгтээ гоолын баяраа зориулсан юм. Шүүгчийн сунгасан дөрвөн минутанд   сонирхолтой зүйл болсонгүй.

 






4 сарын 24. Болтон. Цэнгэлдэх “Рибок”.
Шүүгч – Майкл Жонс (Честер).
БОЛТОН – АРСЕНАЛ – 2:1 (1:0)
Старридж, 38 (1:0). Ван Перси, 48 (1:1). Коэн, 90 (2:1).
Дэйвис, 47 (хаалгач).
Болтон Арсенал
Юсси Яаскелайнен Войцех Щесны
Гретар Стейнссон Бакари Санья
Гари Кэхилл Йохан Журу
Зэт Найт Лоран Косельни
Пол Робинсон Гаэль Клиши
Юхан Эльмандер, 90 Александр Сонг, 65
Фабрис Муамба, 72 Жек Уилшир, 84
Ли Чхун Ен Тео Уолкотт, 73
Мэтью Тейлор Сеск Фабрегас
Кевин Дэйвис Самир Насри
Даниэль Старридж, 85 Робин Ван Перси
Сэлгээ :
Марк Дэйвис, 72 Маруан Шамах, 65
Тамир Коэн, 85 Андрей Аршавин, 73
Иван Класнич, 90 Аарон Рэмси, 84
Шар хуудас :
Фабрис Муамба, 8 Александр Сонг, 54
Мэтью Тейлор, 20 Джек Уилшир, 64
Кевин Дэйвис, 88 Маруан Шамах, 80
Тамир Коэн, 90
GD Star Rating
loading...
Арсенал уралдааны замаас гарлаа, 6.9 out of 10 based on 11 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

14 Сэтгэгдэл

  1. uujgii says:

    sda ymar zayagui yum be zail zail sda odoo chelseag l demji sda

    GD Star Rating
    loading...
  2. javkha says:

    ene arsenal sda yamarch toglolt bhgui dund tvwshni bag shig togloj bnlee yun top bag

    GD Star Rating
    loading...
  3. Luuna says:

    uujgii ingj hul bumbug uzvel butkue

    GD Star Rating
    loading...
  4. tooki says:

    Хөлбөмбөгийг ингэж үзвэл бүтэхгүй ээ. Арсеналын довтлогч л явахгүй байсан болхоос топ түвшний л тоглолт үзүүллээ шд. Жоохон туршлага дутаад байна. Ганц хоёр час хийсэн хүн л хэрэгтэй байна даа. Юм нэгээр дуусах бишдээ. Дараа жил гэж байна даа.

    GD Star Rating
    loading...
  5. blue murder says:

    ARSEA—–NIL—————– 0 million jiliin daraa ch TITLE xojij chadaxgui unless Solid defence bxgui bol
    2 corner 2 goal

    GD Star Rating
    loading...
  6. blue murder says:

    Xaxa uxtlee ineeleee Samir Hasri goal orj bxad 1 gar hi tashaan deeree nuguu gar hi goal-iin bagana barichixsan baryyn xuluu soigood zogschixson bumbug yrdyyr hi orj bxad nudee guilgeed xajyygaar ybj bxad shulsee xaychixsan zogsoj bdag
    Neeree arsenal xezee ch iim soliotoi oron garan tsirkiin alialagch nartai CUP xojino gj muruuduud ch xereggui. fan-uudiin money-iig lyibardaxaa boli ee

    GD Star Rating
    loading...
  7. blue murder says:

    arse-0-iin Fanuudee odoo Lonodnii sexeetnii bag current champion CHlesea-gee on Sunday-d saihan supportlood uguurui
    Ta nar -iin holiday arai l ert exelj bna daa heheheehehkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk

    GD Star Rating
    loading...
  8. Mongol says:

    Arsenald hohi chin gej helhees uur alga daa. Suuliin 8togloltoos 1 hojij 6tentsej 1 yalagdsan bna. Iim baihaar yaaj Premiere League iin avarga boloh yum be???? Zayagui bag. Ene jil turuuleh bolomj bsan uursduu ashiglaj chadaagui.

    GD Star Rating
    loading...
  9. Red Devil says:

    They lost as usually, no trophy no respect, avraga bolno gedeg tednii huvid moroodol l bsaar bn daa, koolkii gej, ireh jil dahiad neg yzehgyi yi doo, oreh sunday-d kevt! Avarguud orj yavna caana chin!!!!!

    GD Star Rating
    loading...
  10. Arsenal says:

    Debil mini super sundayd bugs ru chini hojigdol gedgiig yu bdgiig medertel ni hsaagaad ugiel du

    GD Star Rating
    loading...
  11. Ajiglagch says:

    Ene Arsenaliin fanatuud gej bna uu dandaa hudlaa garuud bhiin minii bodloor Arsenald ymar ch hamgaalalt alga Gallas bhad Arsenaliin tuv naidvartai bsiin yum shig sanagdaj bna ugaasaa dovtolj toglodog bag sain l dovtolsonshdee harin ch bolton sain togloloo sain ch hamgaallaa 2 goal 2laa aimar er ni arsenal hurdaar bumbug ezemshilteer ali ch bagiin door orohgui harin hamgaalalt unendee alga ene baidlaaraa ireh jil ch gesen hetsuu dee ene zun sain shinechlelt hiih heregtei

    GD Star Rating
    loading...
  12. ene baidlaaraa arsenal manu-g title avah zamd n saad bolj chadahgvin bnaoo

    GD Star Rating
    loading...
  13. arsenal fan says:

    anhnaasa Arsenal.ig demjegu nuhduud chimegui l bailda. hudlaa oorsdinh n ter LooSerPool, Tsenheruud gd bga Goomo nar n TITLE avj chadq bolhor l ta hd Arsenal.ig demjee bzde. hulbumbug gdg jin tiim t1, bag bolgonig solij demjdeg humust zoriulsan sport bish sho. neg bagtaa l unench bailda sdakud

    GD Star Rating
    loading...
  14. Munkh says:

    ҮНЭН ШҮҮ СДА. НЭГ БАГТАА ҮНЭНЧ БАЙГААРАЙ. АРСЕНАЛЫГ ЦОМ АВТАЛ АВГАЙ АВАХГҮЙ ГЭЭД ШААЧВАЛ ГАЙ БОЛЖ ДАРАА ЖИЛ АВГАЙ АВАХ ХЭРЭГ ГАРНА АА, СДА. УУЛ НЬ 30 ГАРТЛАА ЗУГААЦМААР Л БАЙНА ШҮҮ СДА.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: