Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Дахин мөнгөн медаль зүүв

GD Star Rating
loading...

Энэ сарын дундуур болсон ОХУ-ын эмэгтэй шатарчдын 2011 оны багийн аварга шалгаруулах тэмцээнд тус бүр 5 тамирчинтай 8 баг 4 ширээнд тойргоор өрсөлдснөөс монголын шатарчин их мастер Б.Мөнгөнтуулын оролцож тоглосон Москва хотын “Гипроречтранс” Их сургуулийн баг, түрүүлсэн “ШСМ-РГСУ” багтай ижил онооны амжилт үзүүлж хоорондын тоглолтын дүнгээр 2-р байр эзэлжээ.

Энэ тэмцээнд оролцсон шатарчдын чансааны 13-д эрэмблэгдсэн Б.Мөнгөнтуул 5 хожин 2 тэнцэж багийнхаа амжилтанд жинтэй хувь нэмэр оруулан 6 оноогоор 2-р ширээг тэргүүлсэн бөгөөд хувийн дүнгээр, 1-р ширээнд тоглосон дэлхийн аварга асан А.Костенюктэй ижил үзүүлэлттэй гарч хоёрдугаарт шалгарсан байна.

Тэр энэ сургуулийн төгсөгч бөгөөд өнгөрсөн жилийн ОХУ-ын АШТ-д энэ багийнхаа бүрэлдүүнд мөнгөн медаль зүүж байсныг манай сайт мэдээлсэн билээ.

GD Star Rating
loading...
Дахин мөнгөн медаль зүүв, 9.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. boldgerel says:

    argagui sain yma delhin hemjeed beltgegdsen hun gej eniig l helnedee aguu aguu oroos shatraaaraa ymar bilee tegehed 2dugar shireed terguulne gdg sain bna bayr hurgie

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: