loading...
Саяхан Испаний цомын эзэд болсон Реал Мадрид ла лигийн ээлжит ялалтаа хүснэгтэд 3-р байранд яваа Валенсиягаар авлаа. “Месталья” тэд дахин зочилж 3 : 6-н харьцаатай талбайн эздийг буулган авчээ. Ла лигийн энэ улирлын хамгийн олон гоолтой тоглолт энэ болон түүхэнд үлдэж байна. Мөн ”Месталья”-д зургаан гоол хийсэн анхны баг Реал боллоо.
Бэртлээс эргэж ирээд удаагүй байгаа Гонсало Игуаин хет-трик хийсэн бол Как дубль, Бензема нэг гоолоор тус тус фенүүддээ бэлэг барьсан. 5 : 0-ээр хожигдож байх үеэс Валенсия эргэн ирэлт хийх гэж оролдсон гурваас илүү гоол оруулж чадсангүй.
Сольдадо, Жонас, Хорди Альба эдгээр гоолуудыг Икерийн хаалган оруулсан. Хэдийгээр Ла лигийн өрсөлдөөн бараг шийдэгдсэн ч гэсэн үлдсэн хоёр тойрогт Реал Мадрид боломжоо хадгалсаар байх болно. Тэд одоо Барсагаас найман оноо алдаж байна.
Эзэн хааны цомд үр бүтээлтэй тоглосон К.Роналду, Хаби Алонсо зэрэг тоглогчдыг Моуриньо амрааж сэлгээний залуусаа талбайд илгээсэн байлаа. Гэсэн ч тэд эхний минутаас л эзэн багийг сандаргаж эхэлсэн. Гонсало Игуаин 23 дахь минут баруун жигүүрээс хөндлөн дамжуулөлт өглөө. Валенсиягийн хаалгач Висенте Гуаита бөмбөгийг барьж чадалгүй алдахад Карим Бензема боломжыг мэдээж алдсангүй. Ингээд 1 : 0. Бензема 29-р тойрогт Атлетикод гоолдсоноосоо хойш хаалганы тор хөдөлгөөгүй байсан.
Реалын хоёр дахь гоол мөн л эсрэг багийн хамгаалалтын алдаан дээр суурилсан байлаа. Хаалгач Гуаита, төвийн хамгаалагч Жереми Матьетэй ойлголцож чадалгүй мунгинаж байх хооронд Игуаин альхэдийнэ бөмбөгийг хаалганд оруулчихсан байв. Улмаар 39 дэх минутад Игуаин гоолын дамжуулалт Какад өгч дахин багтаа тус хүргэлээ. Багийнхаа гурав дахь гоолыг оруулсан Кака гоолын баяраа саяхан төрсөн охиндоо зориулсан юм. Гэхдээ энэ өдөр Кака нэг бус гоол хийх хувьтай байжээ.
42 дахь минутад Игуайн – Какагийн хослол дахин нэг гоол багтаа авчирсан. Энэ удаа харин Кака дамжуулж Игуаин хийхийг нь хийсэн. 53 дахь минутад Какагийн бас нэгэн гоёмсог дамжуулалтыг Игуайн хаалганд чихэж хет-трик хийлээ. Аргентин довтлогч бэртэл гэмтлээс бол ховор талбайд гарсан ч Ла лигт 10 гоолтой болчихлоо. Мөн ашигтай дамжуулалтаар ч муугүй явж буй.
60 дахь минутад Роберто Сольдадо гоол хийж цэнгэлдэхэд ирсэн фенүүддээ ганц ч гэсэн гэгээлэг мэдрэмж бэлэглэлээ. Гэхдээ түүний гоолоос хоёрхон минутын дараа Кака тоглолтын хоёр дахь гоолоо оруулж тэдний баярыг унтраасан. Нэг тоглолтонд хоёр гоол, хоёр дамжуулалт өгсөн тохиолдол Ла лигт цөөхөн. Энэ улиралд л гэсэн Месси, Роналду л ийм амжилтанд хүрээд байсан бол Кака тэдэнтэй нэгдлээ.
Криштиану Роналду, Хаби Алонсо сэлгээгээр орж ирсэн ч Реал дахиж гоол хийгээгүй. Харин Валенсия сүүлийн 10 минутад Реалыг бага зэрэг сандаргаж хоёр дараалан гоолдсон ч тоглолтын үр дүнд онц нөлөө үзүүлсэнгүй.
Ирэх долоо хоногт Реал Мадридыг Аваргуудын лигийн хариуцлагатай тоглолт хүлээж байна.
| |
|
|||||||
| 4 сарын 23. Валенсия. Цэнгэлдэх “Месталья”. Шүүгч – Перес Ласа (Андоайн). |
|
| ВАЛЕНСИЯ – РЕАЛ МАДРИД – 3:6 (0:4) | |
| Валенсия | Реал Мадрид |
| Висенте Гуаита | Икер Касильяс |
| Мигел | Рауль Альбиоль |
| Марюс Станкявичюс | Рикарду Карвалью |
| Рикарду Кошта | Эзекиль Гарай, 75 |
| Жереми Матье, 83 | Начо |
| Пабло, 59 | Эстебан Гранеро |
| Мехмет Топал | Лассана Диарра |
| Хедвигес Мадуро, 59 | Серхио Каналес, 62 |
| Эвер Банега | Кака |
| Хуан Мата | Карим Бензема |
| Роберто Сольдадо | Гонсало Игуаин, 67 |
| Сэлгээ : | |
| Хоакин, 59 | Хаби Алонсо, 62 |
| Жонас, 59 | Криштиану Роналду, 67 |
| Хорди Альба, 83 | Педро Леон, 75 |
| Шар хуудас : | |
| Жонас, 89 | |
loading...





Sda ene 3dahid Carvalho toglohgui bolhoor hetsuu l ban shu ! Pepe panalty belegleh ondor magadlaltai R.alboil joohon bolhi bgag es tootsvol manai urd talin hed ch goyo bna da HALA
loading...
oo bas Khedira bertei ffs
loading...
La League sonirholgui ursulduungui ontsgui bnaa. Argagui shdee. 2hon bagt oduud buunuuruu togloj bhad. Uul ni jigdhen huchtei 4-5 baguud urd hoinoo orj avargiin tuluu togloj baisan bol hechneen saihan.
loading...
Champions league-d Кака-н туршлага хэрэгтэй дээ.
loading...
кака үнэхээр формондооо орж байна даа. Сайн байна шүү. Аваргуудын лигт тоглуулмаар байгаа юм даа уул нь.
loading...
zaza manaihan pormandaa orj bgan yumchin goyo um bolohnodee
loading...
B-bagn basl aimar bna aa aihn za zugeeree manaihaan Barca giin adriano abildal bas berteltee zuuhn jiguur hooson ailiih maxwel togloj magadgui manaihan joohon uragshaa dovtolj togloh heregtee baigaam daa
loading...