Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Премьер лиг : 34-р тойрог

GD Star Rating
loading...

Премьер лигийн 34-р тойрогт хүснэгтийг өнгөлж байгаа багууд тус тусын хожлоо авлаа. 19 дэх түрүүгээ авахад ойрхон буй Манчестер Юнайтед Чичаритогийн гоёмсог гоолын ачаар Эвертоныг 1 : 0-ээр хожиж гурван оноо  салгаж чадсан.

Харин тэдний араас нэхэж буй Челси Вэст Хэмийг “Гүүр”-ндээ угтаж аваад 3 : 0-ээр бут ниргэжээ. Фернандо Торрес удаан хүлээсэн гоолоо энэ тулаанд оруулж багийнхаа ялалтад тус хүргэсэн юм.

Ливерпуль “Лигийн цом”-н эзэн Бирмингэм Ситиг  5 : 0-ээр ниргээд буцаалаа. Макси Родригес хет-трик хийж Жо Коул, Кюит нэг нэг гоол нэмэрлэсэн.

Ирэх долоо хоногт МанЮ-тай тулахаасаа өмнө Арсенал аваргын өрсөлдөөнөөс хасагдчихлаа. Тэд Болтоны “Рибок” цэнгэлдэхэд хүнд хэцүү тоглолт хийж 2 : 1-ээр ялагдал хүлээлээ. Ийнхүү Буучид Юнайтедаас есөн оноо алдаж эхэлсэн.

Лондоны өөр нэгэн баг Тоттенхэм бас энэ тойргийн азгүйчүүдийн нэг. Тэд Вест Бромвичтэй 2 : 2-ээр тэнцэж оноо алдсан. Жермейн Дефо премьер лигийн 100 дахь гоолоо энэ тулаанд оруулсан ч багтаа хожил авчирч чадсангүй. Саймон Кокс “Вест Бромвич”-д тэнцээний үнэтэй гоол бэлэглэсэн юм. Даваа гаригт Манчестер сити Блекбернийг хожчихвол Тоттенхэмээс дөрвөн оноогоор тасраад эхэлнэ.

Сандерлэнд Уиганыг 4 : 2-оор хожиж хүснэгтийн тэг дундуур бичигдэж байна. Хомоол хамагчдын бүсээс долоон оноо илүү байгаа болохоор дээд лигт дахин нэг улирал тоглох найдвартай боллоо. ”Стадиум оф Лайт” цэнгэлдэхэд Хендерсон дубль хийж, Гьян, Ди Санто тус бүр нэг гоолоор багтаа тус хүргэсэн.

Хүснэгтийн доод хэсэгт гал гарсан тэмцэл өрнөж байна. Блекпуль Ньюкэслтэй 1 : 1-ээр тэнцэж сүүлийн гурван байрнаас холдлоо. Гэхдээ санаа амрах болоогүй. Онооны зөрүү адилхан байгаа учраас ирэх тойрогт юу ч болж мэднэ. Мөн Волвес Фулхэмтэй 1 : 1-ээр эвийн гэрээ байгуулж доошоо унахад нэг алхам ойртлоо.Стивен Флетчерийн гоолоор “Чононууд” тэргүүлж байсан ч Эндрю Жонсон тэдний жаргах замд саад болсон юм. Аль аль талдаа ашиггүй энэ тэнцээ Волвесийг 19-р байрнаас ховхруулж чадсангүй.

Астон Вилла Сток ситиг талбайдаа угтаж аваад 1 : 1-ээр тэнцсэн. Кенуайн Жонс  Сток ситид хожил авчирч болох байлаа. Гэсэн ч Виллагаас Даррен Бент тэнцээний гоолыг оруулж дөнгөсөн.

 

# Клуб ТТ Х Т Хж +/- Оноо
1 МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 34 21 10 3 71-32 73
2 ЧЕЛСИ 34 20 7 7 64-27 67
3 АРСЕНАЛ 34 18 10 6 67-36 64
4 МАНЧЕСТЕР СИТИ 32 16 8 8 50-30 56
5 ТОТТЕНХЭМ 33 14 13 6 49-41 55
6 ЛИВЕРПУЛЬ 34 15 7 12 51-39 52
7 ЭВЕРТОН 34 11 14 9 47-42 47
8 БОЛТОН 33 12 10 11 48-44 46
9 НЬЮКАСЛ 34 10 11 13 49-48 41
10 САНДЕРЛЕНД 34 10 11 13 39-49 41
11 АСТОН ВИЛЛА 34 10 11 13 43-55 41
12 ВЕСТ БРОМВИЧ 34 10 10 14 49-64 40
13 ФУЛХЭМ 33 8 15 10 37-36 39
14 СТОК СИТИ 33 11 6 16 40-43 39
15 БИРМИНГЕМ 34 8 14 12 34-51 38
16 БЛЭКБЕРН 33 9 8 16 40-54 35
17 БЛЭКПУЛ 34 9 7 18 48-70 34
18 УИГАН 34 7 13 14 34-57 34
19 ВУЛВЕРХЭМПТОН 33 9 6 18 37-57 33
20 ВЕСТ ХЭМ 34 7 11 16 39-61 32

Мэргэн буучид- 2010/2011
(торгуулийн цохилтоос оруулсан гоол).

 

 

21 Димитар Бербатов (Манчестер Юнайтед)
19 Карлос Тевес (Манчестер Сити, 5)
15 Даррен Бент (Астон Вилла, 3)
Робин Ван Перси (Арсенал, 2)
13 Питер Одемвингие (Вест Бромвич, 1)
Эндрю Кэрролл (Ливерпуль)
Флоран Малуда (Челси)
12 Кевин Нолан (Ньюкасл, 1)
Рафаэль Ван дер Ваарт (Тоттенхэм, 4)
Хавьер Эрнандес (Манчестер Юнайтед)
Дидье Дрогба (Челси, 2)
11 Дадли Кэмпбелл (Блэкпул)
Дирк Кёйт (Ливерпуль, 4)
10 Юхан Эльмандер (Болтон)
Асамоа Гьян (Сандерленд)
Клинт Дэмпси (Фулхэм, 1)
Фернандо Торрес (Челси)
Самир Насри (Арсенал, 1)
Уэйн Руни (Манчестер Юнайтед, 2)

 

GD Star Rating
loading...
Премьер лиг : 34-р тойрог, 8.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. dami says:

    shiruun ornoj bna da ter dood hesegt bol…
    west ham l bitgii dood league ruu unaasai uul ni goe bag shuude.
    busad ni ni ch yahav ugaasaa door togldog baguud

    GD Star Rating
    loading...
  2. Arsenal says:

    manu giin haltarin oruulsan goal-g goemsog bish sohor azni gej bichvel unend niitsne xaxaxa

    GD Star Rating
    loading...
  3. Red Devil says:

    Glory Glory Man Utd!!! Jingiin temee yavaj l bn jinger gichii kucaj l baig gedeg ygiig chamd helye dee Arsenalaa!!! Hahaha

    GD Star Rating
    loading...
  4. Tomas says:

    manin sdaa jingiin tsuwaa gedii butensaind chamaig yu hutsahiig chin harnaa

    GD Star Rating
    loading...
  5. man UNITED says:

    Ямарав дээ манайхаан

    GD Star Rating
    loading...
  6. terry... says:

    manu aztai l bn harj l baiy amjihgui ulaan hamartanguud…..

    GD Star Rating
    loading...
  7. Ёоё энэ Арсенал нээрээ арай бишээ. Арсен Венгерийг солиосой билээ. Ямар нэгэн том шинэчлэл хийхгүй бол энэ маягаараа байгаад байвал аваргын титмийг мөрөөдөж л чадах юм шиг байна. Рафаел Бенитес биш юмаа гэхэд Мартин О’Нил юмуу Крис Хьютоны аль нэгийг авчирвал Арсенал одоогийнхоосоо илүү өндөр амжилтыг үзүүлж чадах байх. Тэгээд хэдэн том, нүдээ олсон наймаануудыг мөнгө хайрлалгүй хийчихвэл сайхан байна даа.

    GD Star Rating
    loading...
  8. Erkhemee says:

    Oh dear, something’s wrong with Arsenal. I wish the board replaces Arsene Wenger. It looks like the title will remain still a dream unless some big change is made. Hope Arsenal will be able to achieve much more success in case Martin O’Neill or Chris Hughton arrives if not Rafael Benitez. And it would be nice if they make some big, well-time transfers not scrimping and shaving money.

    GD Star Rating
    loading...
  9. man utd says:

    arsenal bolon chelseagiihan ih hutsaj bna aa tanai 2iig daraalaad husnaa za aalzuudaa tegsenii daraa ih hutsaaraa za yu

    GD Star Rating
    loading...
  10. Red Devil's says:

    ter arsenal chelseagii azgui tahianuud dugui amaa tataad zail za. ta nar bol urgelj Manu-n dor bh bno. ter sohor arsenal nudnii shil olj zuu esveh hagalgaand or za teriig jinhene gaihamshigt goal gediin za

    GD Star Rating
    loading...
  11. LiverpoolFc says:

    ManU энэжил түрүүлэх нь бараг л тодорхой болчихлоо. Арсэнал үнэхээр болоогүй байгаа нь энэжил харагдаж байна. Зөндөө боломж тэдэнд олдсон ганцыг нь ч ашиглаж чадсангүй. Дараа жил манайх Аваргын өрсөлдөөнд орох болноо.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: