loading...
Италийн Сери А лигийн 34-р тойргийн тоглолтууд явагдлаа. АС Милан энэ тойрогт тэргүүллээ баталгаажуулж Брешияг 1 : 0-н харьцаатай буулган авсан. Цорын ганц хожлын гоолыг Робиньо 81 дэх минутад багтаа авчирсан юм.
“Марио Ригамонти” цэнгэлдэхэд авсан хожил АС Миланы түрүүг улам бодитой болгож байна. Одоо тэд 74 оноотой болсон бөгөөд ойрын өрсөлдөгчөөсөө найман оноо илүү гарчээ. Ирэх тойрогт хожил авчихвал бараг тодорхой болно. Сүүлд хийсэн дөрвөн тоглолтын гуравт нь Милан хаалгандаа гоол алдсангүй. Тэд Брешиягийн эсрэг 18 цохилт хийсэн боловч дөрөв нь л хаалга руу чиглэжээ.
Энэ хооронд Интер Милан Лациог 2 : 1-ээр хожоод хүснэгтийн хоёрдугаар байр луу орж ирлээ. Ширүүн уур амьсгал дор явагдсан энэ тоглолтыг аль аль баг нь хүн дутуу дуусгасан. 23 дахь минутад Интерийн Жулио Сезар талбайгаас хөөгдсөн бол 66 дахь минутад Стефано Маури талбайг чөлөөлсөн юм.
Багаа 1 : 0-ээр ялагдаж явсан хүнд үед Шнайдер, Это’о нар дараалан гоолдож хожил авчирчээ. Интер 66 оноотой болж Наполигийн өмнө гишгэлээ.
Наполи энэ тойрогт тун азгүй байж Палермод 2 : 1-ээр хожигдсон. Дөнгөж хоёр дахь минутаас Каванигийн гоолоор тэд тэргүүлж байсан ч Бальзаретти тэнцүүлж, Чезаре Бово торгуулийн цохилтоос Сицили арлын багт хожил бэлэглэжээ. Наполи энэ улиралд анх удаа ч хоёр дараалан ялагдаж байна. Түрүү долоо хоногт тэд Удинезед мөн ялагдсан билээ.
Аваргуудын лиг эрхтэй 4-р байрын төлөө Лацио, Удинезе, Рома гэсэн багууд тэмцэж байгаа. Энэ тойрогт Лацио, Удинезе ялагдаад Ромад маш сайхан боломж бүрдэж ирлээ. Мөнхийн хотын баг өөрсдөө Кьевог 1 : 0-ээр буулган авч гурван оноогоо авсан. Перротта багтаа энэ хэрэгтэй гоолыг бэлэглэсэн юм.
Мирко Вучинич бүтэлгүй тоглолтоо үргэлжлүүлж хэд хэдэн сайхан боломж алдсан юм.
Ювентус энэ тойрогт ялсан бол 55 оноотой Ромагийн араас нэг оноо алдах байлаа. Гэвч Катаниятай 2 : 2-оор тэнцэж боломжоо хийсгэсэн. Дель Пьеро дубль хийсэн ч түүний хөдөлмөрийг Гомес, 81 (2:1). Лоди, нар цаг дуусахаас өмнө үгүй хийсэн.
Уг тоглолтод 10 Аргентин тоглогч Катаньягийн гарааны бүрэлдэхүүнд багтсан бөгөөд дээр нь дасгалжуулагч нь Аргентний алдарт Диего Симеоне байгаа.
Хүснэгтийн доод хэсэгт Бари унах нь бараг тодорхой болсон. Мөн Брешия, Лечче, Сампдория тун ойрхон байна.
| байр | Клуб | ТТ | Х | Т | Хж | +/- | Оноо |
| 1 | МИЛАН | 34 | 22 | 8 | 4 | 60-23 | 74 |
| 2 | ИНТЕР | 34 | 20 | 6 | 8 | 60-38 | 66 |
| 3 | НАПОЛИ | 34 | 20 | 5 | 9 | 54-34 | 65 |
| 4 | ЛАЦИО | 34 | 18 | 6 | 10 | 46-32 | 60 |
| 5 | УДИНЕЗЕ | 34 | 18 | 5 | 11 | 59-37 | 59 |
| 6 | РОМА | 34 | 16 | 8 | 10 | 52-47 | 56 |
| 7 | ЮВЕНТУС | 34 | 14 | 11 | 9 | 52-42 | 53 |
| 8 | ПАЛЕРМО | 34 | 15 | 5 | 14 | 52-55 | 50 |
| 9 | ФИОРЕНТИНА | 34 | 11 | 13 | 10 | 40-36 | 46 |
| 10 | ДЖЕНОА | 34 | 12 | 9 | 13 | 38-39 | 45 |
| 11 | КАЛЬЯРИ | 34 | 12 | 8 | 14 | 42-42 | 44 |
| 12 | БОЛОНЬЯ | 34 | 11 | 10 | 13 | 34-46 | 40 |
| 13 | КЬЕВО | 34 | 9 | 12 | 13 | 32-35 | 39 |
| 14 | ПАРМА | 34 | 9 | 11 | 14 | 34-45 | 38 |
| 15 | ЧЕЗЕНА | 34 | 9 | 10 | 15 | 32-45 | 37 |
| 16 | КАТАНИЯ | 34 | 9 | 10 | 15 | 33-47 | 37 |
| 17 | САМПДОРИЯ | 34 | 8 | 11 | 15 | 27-39 | 35 |
| 18 | ЛЕЧЧЕ | 34 | 9 | 8 | 17 | 40-60 | 35 |
| 19 | БРЕШИЯ | 34 | 7 | 9 | 18 | 28-44 | 30 |
| 20 | БАРИ | 34 | 4 | 9 | 21 | 20-49 | 21 |
МЭРГЭН БУУЧИД – 2010/2011
(Торгуулийн цохилтоос оруулсан гоолын тоо).
![]()
| 26 | Антонио Ди Натале (Удинезе, 5) Эдинсон Кавани (Наполи, 5) |
| 20 | Самуэль Это’о (Интер, 5) |
| 19 | Марко Ди Вайо (Болонья, 1) |
| 18 | Алессандро Матри (Ювентус, 1) |
| 14 | Пато (Милан) Златан Ибрагимович (Милан, 3) |
| 12 | Алексис Санчес (Удинезе) Робиньо (Милан) Джампаоло Паццини (Интер, 2) Франческо Тотти (Рома, 7) |
| 11 | Альберто Джилардино (Фиорентина) |
| 10 | Андреа Караччоло (Брешия, 4) Серджио Пеллисье (Кьево, 1) Марек Гамшик (Наполи, 2) Хавьер Пасторе (Палермо) Марко Боррьелло (Рома, 1) |
| 9 | Эрнанеш (Лацио, 1) Антонио Флоро Флорес (Дженоа) Эрнан Креспо (Парма, 3) Фабио Квальярелла (Ювентус) Мирко Вучинич (Рома, 1) |
| 8 | Давид Ди Микеле (Лечче) Роберт Аквафреска (Кальяри) Макси Лопес (Катания, 1) Сержио Флоккари (Лацио) Йосип Иличич (Палермо) Антонио Кассано (Милан, 4) |
loading...



