Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, МанЮ, Шальке 04 » Шүгэл дуугарахын өмнө : Шальке 04 – Манчестер Юнайтед

GD Star Rating
loading...

Боломжтой гарааны 11 : Шальке 04 (4-4-2) Нойер,  Учида,  Хеведес, Метцельдер, Эскудеро, Фарфан, Пападопулос, Хурадо, Баумйоханн, Рауль, Эду

Ральф Рангникийн гарааны бүрэлдэхүүн тийм ч тогтвортой байж чадахгүй байгаа. Сүүлд хийсэн таван тоглолтдоо л гэхэд тус бүр дөрвөн өөрчлөлт  хийгээд амжсан аж. Рангникийн тактик ерөнхийдөө эсрэг багийн тоглолтоос шалтгаалан өөрчлөгддөг онцлогтой. Тоглолтын эхэнд 4-4-2 тактикаар тоглож магадгүй. Харин давуу байдал үүсгээд авсан тохиолдолд Эдуг суулгаад Жоэль Матипыг талбайд гаргаж 4-2-3-1-рүү шилжих боломжтой.

Пер Клюге түрүү долоо хоногт бэртлээсээ эргэж ирсэн ч талбайд гарах болоогүй л байна. Мөн төвийн хамгаалагч Хеведес ч асуултын тэмдгийн дор байгаа юм.

Эдгээрээс гадна Клаас-Ян Хюнтелар, Марио Гавранович, Кристиан Пандер, Тим Хоогланд, Кристоф Мориц гэсэн тоглогчид Ман Юнайтедийн эсрэг тоглохгүй нь тодорхой болсон.

Өнгөрсөн амралтын өдөр Бундеслигийн 31-р тойргийн тулаанаа Кайзерслаутернтай хийж 1 : 0-ээр ялагдал хүлээсэн. Срджан Лакич тэднийг аргалсан. Лигтээ 10-р байранд яваа учраас ирэх жилийн Европын тэмцээний талаар альхэдийн мартсан.

Боломжтой гарааны 11 : Ман Юнайтед (4-4-2) Эдвин Ван дер Сар, Рафаэл, Фердинанд, Видич, Эвра, Валенсия, Гиггз, Кэррик, Пак Жи Сун, Эрнандес, Рүүни

Шөвгийн наймд Челсигийн эсрэг гаргасан бүрэлдэхүүнээ Фергусон гаргах магадлалтай байна. Эвертонтой хийсэн премьер лигийн тулаанд Гиггз, Видичийг тэрээр амраагаад авсан. Бербатов бэртлээсээ эргэж ирэх болоогүй байгаа учраас Чичарито, Рүүнитэй хамт довтолгоонд тоглоно. Даррен Флетчер талбайд гарахад асуудалтай байгаа. Мөн Оуэн Харгривз багтаа тус болохгүй.

Та үүнийг мэдэх үү ?

*Шальке Европын тавцанд Английн багуудтай хийсэн есөн тоглолтдоо  гурав хожиж, дөрөв ялагдаж байжээ. Үлдсэн хоёр тулаан тэнцээгээр өндөрлөж байсан.

*Ральф Рангникийн энэ улиралын аваргуудын лигт талбайдаа хийсэн бүх тоглолтод хожил байгуулаад байгаа.

*Шальке түүхэндээ анх удаа Аваргуудын лигийн хагас шигшээ шатанд тоглох гэж байна.

*Реал Мадридын өмсгөлтэй Рауль Ман Юнайтедийн хаалгыг дөрвөн удаа мялааж байжээ. Харин энэ удаа чадах болов уу.

*Рауль Аваргуудын лигт гурван удаа түрүүлсэн домогт тоглогч. Харин Ман Юнайтед энэ тэмцээнд хоёр удаа магнайлжээ.

*Ман Юнайтед Аваргуудын лигийн хасагдах шатанд Германы багтай хийсэн сүүлийн дөрвөн тулаандаа ялагдал хүлээгээд байгаа.

* Европын элитүүдийн тэмцээнд Ман Юнайтед 12 дахь удаагаа хагас шигшээд шалгараад байна.

*Байер 04-т зургаан жил тоглохдоо Бербатов зургаан удаа Шалькегийн хаалгыг мялаажээ. 11 тоглолтод.

*Майкл Оуэн түрүү жилийн хэсгийн шатанд Вольфсбургийн хаалганд хет-трик хийж байлаа. Германы багийн эсрэг хийсэн сүүлийн тоглолт нь тэр.

* Сер Алекс Фергусон Юнайтедийг зургаан удаа Аваргуудын лигийн хагас шигшээд хөтөлсөн. Үүнээс гуравт нь түрүүлж, гуравт нь ялагдсан.

 

 

GD Star Rating
loading...
Шүгэл дуугарахын өмнө : Шальке 04 - Манчестер Юнайтед , 8.2 out of 10 based on 11 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

18 Сэтгэгдэл

  1. Libguun says:

    raul awad ywchih bhadaa barag…

    GD Star Rating
    loading...
  2. storm says:

    sonirholtoi toglolt bolno doo Germany baguud Manu-d halgaatai ongorson jil talbai deer n Robben multlaa bizdee

    GD Star Rating
    loading...
  3. minii bodol says:

    bi bol Schalkaag l demjij bn daa Manyu Barsaa geed l davarchihsan ted l bainga deeguur yavj bh yostoi bish dee Schalkaag sn togloosoi l gej bdoj bn daa bas Real odoo bol unheer toglolt n orchihson shal uur REal bolson bgaa hogiin Barsaag ahaid buulgaj avah bhaa geed l demjij suuna daa bi za amjilt

    GD Star Rating
    loading...
  4. EPL says:

    ene togloltond ali ni hojsiin be??? heleed ogooch anduudaa

    GD Star Rating
    loading...
  5. UEFA says:

    Real BAR 2in suulin 2 togloltond real neg hojij neg tentssen bn le shd

    GD Star Rating
    loading...
  6. barca says:

    atsnii chn minii bodol ene jil manai Barca turuuleh bolno.Oilgojiinuuu muu gus naraaa suga bagaa demjeed giinaad ywjeee!!!!

    GD Star Rating
    loading...
  7. duu nart says:

    Shildeg bagiig xench zogsooj chadkuu…Tr bol Barcelona

    GD Star Rating
    loading...
  8. man UNITED says:

    ——————————–VDSar——————-
    —Rafael/O’shea—-Vidic—-Reo—–Evra—
    —-Valencia/Nani–Karrick–Park–Giggs
    ——————–Chicharito—Rooney————–

    GD Star Rating
    loading...
  9. Ajiglagch says:

    Unuudur MANU hojino yu yunii duhand hureegui bj yun Barca ve batsaanuudaa C.Ronaldo huuchin bagiinhaa esreg tulna finald zao batsaanuudaa harj l bgaarai muriitsuh hun bna uu uhsen ta hed bitgii hel europe dayaraa tom tom hevleluud uuniig l ontsolj bna tiim l ih yum meddeg hardag yum bol ta nar unshaach C.Ronaldog Manu d bhad MANU g demjeel yvj bsan aalznuudad handaj helehed Ronaldo bol sain toglogch bsaaan gehdee ter MANUgiin tarhi l bsiin harin W.Rooney bol zurh ni bsan bsaar bh bolno tarhi zarimdaa gatsaj manardag harin zurh bol hezeee ch zogsohgui manutd.fanat.miniih.com orj unshaarai jahvaadaa ene dashramd bayar hurgie goe site bnalee amjilt

    GD Star Rating
    loading...
  10. schalke says:

    manu 3 bumbuguur hojigdono

    GD Star Rating
    loading...
  11. real fan says:

    ene jil shalke aman huzuu Real avarga ene bol todorhoi shuu dee anduuda hehe. barca-ginhan uilnaa ta nar hehe

    GD Star Rating
    loading...
  12. Moon says:

    Хэн нь хожиж аврага болохийг цаг хугацаа л харуулах байхдаа. Манай улс олон бөө мэрэг төлөгч нартай болохоор урьдчилаад хараад байх шиг байна.Харж л байя. Гэхдээ би Ман Ю-г дэмжиж байна. Хожино гэж хэлж чадахгүй ч хожоосой гэж бодож байна. Шальке хожино гээд байгаа хүмүүст хэлэхэд бөмбөг бөөрөнхий гэдгийг хэлчихье.

    GD Star Rating
    loading...
  13. Tuka says:

    Bi ch gesen Man U-g demjij baina. Amjilt Man U ta nar chadna a

    GD Star Rating
    loading...
  14. hey says:

    manu chine cl-d 3 turuulsen shuu dee yuun 2 ve.
    real 9,milan 7,liverpool 5,bayern 4,manu 3,barca 3,inter 3

    GD Star Rating
    loading...
  15. eric says:

    hey-d handaj helehed Ajax 4 turuulsiin shd. chi yanz ni bichihee martchij

    GD Star Rating
    loading...
  16. manin UNITED says:

    manin malnuud yu gej huurtsugluud bnaa malnuud chini unuu chunu hojigdono meduu

    GD Star Rating
    loading...
  17. raul says:

    manu ene jil cl-d togloj boloh hurtlee togolson tednii huvid shovgiin 4-t uldene gedeg hangalttai. inter shig bulaigaa chirelguihen shig tegesgeed 1,2 bomvognii zoruutei hojigdono biz dee. tegeed tsaashaa td ene jil barca champion

    GD Star Rating
    loading...
  18. ajiglagchaa bayrlalaaa manai site odoohondoo shine medee bicheh bolomjgvi bolsond hvltsel ochii udahgvii ergeed heviin ajillagaandaa ornooo. dashramd helhed manu ene jil tvrvvlneee barca ch gh shig shovgii 4 oosoo garch chadahgvi reald hojighiin bj

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: