Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Үндэсний бөх » Улсын начин Ц.Содномдорж Д.Дамдин аваргын хүндэтгэлийн барилдаанд түрүүллээ

GD Star Rating
loading...

Монгол улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга Д.Дамдины алдрыг дуурсгах, хүндэтгэлийн барилдаан өнгөрөгч ням гаригт Монгол бөхийн өргөөнд явагдлаа. Улс аймгийн цолтой 128 бөх зодоглосон уг барилдаанд улсын начин Ц.Содномдорж түрүүлж, улсын заан Б.Соронзонболд үзүүрлэлээ. Харин их шөвөгт улсын харцага Ө.Даваабаатар, аймгийн арслан А.Отгонбаатар нар үлдсэн юм. Энэхүү барилдаан нь мөн Монгол улсад циркийн урлаг үүсэж хөгжсөний 70 жилийн ойд зориулагдсан юм. Барилдааны үеэр Монголын үндэсний бөхийн холбоо, Циркчдийн холбоо, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл Д.Дамдин аваргын гэр бүлийнхэнд хүндэтгэл үзүүлсэн юм.

 

 

GD Star Rating
loading...
Улсын начин Ц.Содномдорж Д.Дамдин аваргын хүндэтгэлийн барилдаанд түрүүллээ , 9.4 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. nyamsuren says:

    hi sa bsan shvv sodnom tasarhai

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: