loading...
Хаана : Сантьяго Бернабеу. (Мадрид)
Хэзээ : 2011.4.26 – 02.45 (Монголын цагаар)
Хэн шүүх вэ : Вольфганг Штарк (Герман)
Аваргуудын лигийн хагас шигшээд оноолт таарсан Барса, Реалын эхний тулаан “Сантьяго Бернабеу” цэнгэлдэхэд явагдах гэж байна.
Сүүлийн 14 хоногт гурав дахь удаагаа эдгээр багууд хоорондоо тоглох гэж байгаа бөгөөд өмнөх хоёр тулаанд аль аль нь давамгайлсан тоглолт үзүүлж чадаагүй.
Ла лигийн 32-тойргийн тоглолтонд Реал талбайдаа Барсаг хүлээж аваад 1 : 1-ээр тэнцсэн бол Испаний ”Эзэн хааны цом”-ын финалд К.Роналдугийн гоолын ачаар Моуриньогийн баг ялалт байгуулсан.
1993 оноос хойш аваагүй байсан энэ цомынхоо баярыг Мадридчууд хот даяараа тэмдэглэсэн. Гэхдээ үүнээс ч том бэлэг удахгүй барина хэмээн тэд фенүүддээ амлаж буй.
Бүрэлдэхүүн
“Эзэн хааны баг”-ийг зовоож байсан бэртэл гэмтлийн асуудал ерөнхийдөө нэг тийшээ болсон. Улирал дуустал талбайд гарахгүй гэгдэж байсан Гонсало Игуайн бэртлээсээ эргэж ирээд гоол хийгээд эхэлсэн. Өнгөрсөн Ла лигийн тоглолтод л гэхэд Аргентин довтлогч Валенсиягийн хаалгыг гурван удаа мялааж, гоолын дамжуулалт ч өгөөд амжсан. Мөн улирлын эхний хагаст бараг тоглоогүй Кака формондоо орчихсон байгаа. Саяхан охинтой болж бүл нэмсэн тэрээр “Валенсия”-гийн эсрэг гайхалтай тоглож хоёр гоол, хоёр ашигтай дамжуулалт буюу дабль-дубль хийсэн юм.
Тиймээс эдгээр тоглогчид Барсагийн эсрэг хийх хүнд хэцүү тулаанд Моуриньогийн гол зэвсэг байх болов уу.
Испаний AS сонины мэдээлснээр Сами Хедира бэртэлтэй учраас Лассана Диарра төвийн хагас хамгаалаланд тоглох юм байна. Түүнтэй хамт Хави Алонсо, Пепе дундын шугамыг бүрдүүлнэ. Пепег урагш нь татаж хагас хамгаалалтад тоглуулснаар Реалын довтолгоо илүү эрч хүчтэй болсон гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа. Хамгаалалтад Рауль Албиол, Серхио Рамостай хамт төвийн хамгаалалтыг бүрдүүлж байна.
Сүүлийн үед Моуриньо Роналдуг довтолгоонд ганцааранг нь тоглуулаад байгаа. Энэ удаа ч дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч гоол хийх үүргийг хүлээж, араас нь Месут Өзил дэмжих төлөвтэй байгаа.
Боломжтой гарааны 11 : Реал Мадрид
Касильяс, Марсело, Рамос, Албиоль, Арбелоа, Ди Мария, Алонсо, Пепе, Диарра, Өзил, Роналду
Барсагийн хувьд төвийн хамгаалалт асуудалтай байсан. Карлос Пуойль, Жерар Пике хоёул бэртлээсээ эргэж ирсэн учраас тус тусын байрлалдаа тоглоно. Тэднийг эзгүйд арын шугамыг дааж байсан Бускетс “цэвэрлэгч”-ээр талбайд гарах бол Шави, Иньста Барсагийн “төгс” хагас хамгаалалтыг бүрдүүлж байна. Ла лигийн өнгөрсөн тойрогт 11 тоглолт үргэлжилсэн гоолгүй цувралаа төгсгөл болгосон Давид Вилья болон улирлын 50 дахь гоолоо хийсэн Месси, Педро нар довтолгооны шугаманд эгнэн зогсож байна.
Боломжтой гарааны 11 : Барселона
Вальдес, Алвес, Пике, Пуойль, Машерано, Шави, Бускетс, Иньеста, Вилья, Месси, Педро
Онцлох тоглогчид
Барса – Леонел Месси
Одоо Мессигийн оруулсан гоол болгон Барсагийн түүхэнд дээд амжилт болон үлдэж байгаа. 1997 онд “Шүдэрхэг” Роналдогийн тогтоож байсан улиралд 47 гоол хийсэн амжилтыг тэрээр альхэдийнэ эвдэж 50 гоолтой болчихоод буй. Цаашдаа ч энэ тоо өсөх нь тодорхой. Өнөө цагийн шилдэг тоглогчоор эргэлзээгүй нэрлэгдэж буй “Бяцхан Аргентин” залуу Реалын хамгаалагчдад нэг ч минут амрах зав өгөлгүй довтлох болно
Реал Мадрид – К.Роналду
Өнгөрсөн жил Роналду бараг ганцаараа багаа чирсээр Ла лигт аман хүзүүдүүлж байсан. Харин энэ улиралд Моуринь ирснээр багийн тоглолт ч сайжирч “CR9”-д хөлсөө гартлаа зүтгэх шаардлага бага болжээ. Гэлээ гээд тэр зүгээр суусангүй. Оруулах ёстой гоолуудаа тойрог болгонд хийж багийнхаа мэргэн буучаар бичигдэж буй.
Та үүнийг мэдэх үү ?
1960, 2002 онуудад Реал Мадрид Европын клубуудын тэргүүн цомыг өргөхдөө Барсаг замаасаа мулталж байсан. Аль алинд нь хагас шигшээд.
Реал Мадрид 22 дахь удаагаа энэ тэмцээний хагас шигшээд үлдээд байгаа бөгөөд 13 удаа финалдаж есөн цом өргөж байлаа. Энэ амжилтаараа тэд хэнийг ч урдаа оруулахгүй.
Өмнө нь 211 удаа “Эль Класико” явагдаж байснаас Реал 86 хожиж, Барса 82 удаа илүүрхжээ. Харин үлдсэн 43 тулаан тэнцээгээр өндөрлөж байсан байна.
Долоо хоногийн өмнө хоёр баг “Эзэн хааны цом”-ыг булаалдахад К.Роналдугийн гоолын ачаар Реал Мадрид ялалт байгуулсан. 1993 оноос хойш авсан анхны Испаний цом энэ болсон юм.
Барса Аваргуудын лигийн хагас шигшээд 11 удаа шалгарч байснаас зургаад нь ялагдал хүлээжээ. Харин үлдсэн таван тохиолдолд тэд финалд үлдсэн бөгөөд гурван удаа цомыг өргөж байсан юм.
Өмнөх шатанд Шахтёрийн хаалганд оруулсан Мессигийн гоол түүхэнд үлдсэн. Барсагийн Аваргуудын лиг дэх 300 дахь гоол тэр болжээ.
Аваргуудын лигийн мэргэн буучдыг есөн гоолтой тэргүүлж байгаа Месси энэ жилийн тэмцээнд 26 удаа хаалга руу чиглэсэн цохилт хийснээрээ бусдыгаа манлайлж байна.
Хэн юу хэлэв ?
Серхио Рамос : Талбайдаа эхний тоглолтыг хийж байгаа нь манайд ашигтай. Фенүүдийнхээ тусламжтай бид давуу байдал үүсгэж чадна.
Кака : Моуриьно яг одоо 10-аас 10 оноо өгөхөөр сайн ажиллаж байна. Манай багийн Барсагийн эсрэг ашиглах гол зэвсэг бол “Онцгой нэгэн”
Иньеста : Би түүхэн гоол оруулах юмсан гэж хүсдэггүй. Харин багтайгаа хамт “Уэмбли”-д очихыг л мөрөөдөж байна.
loading...




Margaash toglono shu not today
loading...
өнөөдөр биш шүү дээ хүмүүсээ
loading...
Margaashiin togloltiin tuhai tavij bhaar ManU-Shalke tavihgyi dee, el classico real barca ali alin deerhi byreldhyyntei garahgyi ee, neg l avcaldaa muuhan yum bichsen bn, Messi Puscas-iin 49 goaliin recordiig evdsen, Go Go Red Devils!!!
loading...
shalika manu 2 hdees garah yum bol all heled ogooch
loading...
Messi bhgui bsan bol.. meregjiliin tushind hulbumbu togloj l bga bol bas 1 minud amrah yum bn tiim uu.. t1t za yu.. Messi bsan bgaagui.. ugasa xamgaalan toglog nar 1 minud bitgi 1 sek amrahgui…
loading...
ehnii toglolt talbai deereen Real cholootoi togloh baih Barsa-giin huwid turgen dowtolgoond hamgaalaltand hurdan shiljih heregtei tailbai deer n tsentseed ch bolow salah hergtei dee Barsa
loading...
Schalke 0-2 MANU
margaash Real 2:0 Barcelona HALA
loading...
Real 4-0 Barsa uunees iluug ch hiij chadah chadvar REALd bgaa shuu
loading...
Humuus bodit yum bodoochdee. sayahan realiin talbai deer 1-1 boloo bizdee… 4-0 2-0 hezee ch tiim yum bolkuushdee
loading...
Real hojoosoi.., tegeed Raul Gonzales Blanko vs Real Madrid CF gej bodoj bsan chini Schalke-04 ManU-g hojihgui yum shig bnaa..,
loading...
iniesta bhgushde trnes bish zuvuu iniestagiin ornd keita garh bh
loading...
za bi bol real0:3barcelona gj bodoj bna. toglolt iim haritsaatai tugsduggui ymaa gehed barcelonag hojno gedgiig real-iin fenuud ch ter bid nar ch bas medej bgaa. realiinhan ezen haanii tsom arai gj avsan chin ter ni hurtsdaad aldaj ntr haha ichmeeriin, odoo avarguudiin leage-iin tsom gedeg bol yaj ch bodson reald ihdene , , , aavdaa avgai avahiig bitgi zaa realiin fanuudeee ohoho
loading...
Hehe Barca hojoosoi doo
loading...
Ugiin l Real hol yvdaggui aigaad tovtolj chaddaggui.messig zosgoh gej btal villa goaldah n todorhoi vilaag hamgaalah geheer messi xavi pedro nar bna.ymar ch mundag dasgaljuulagch ireed Barcag zogsoohgui ee.odoo Barca talbai deeree Realaar toglood bumbug deeree yaj naadahiig uzuuleed ugnu.11n sard toglohod barca 5-0r bumbugdsun.Realchuud irguu yum shig yu bj bgaag mdhgui bsaar bgaad hojigdson.dahiad ter toglolt garah bhda.yana Realiin fanuudee huurhiilultei yumdaa.
loading...