Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Б.Мөнгөнтуул мөнгөн медальтай

GD Star Rating
loading...

Оросын шатрын  багийн аварга шалгаруулах тэмцээн саяхан өндөрлөлөө. Тус улсад сурч байгаа манай их мастер Б.Мөнгөнтуул “Гипроречтранс” багийн бүрэлдэхүүнд багтан тоглож мөнгөн медаль зүүжээ.

Өнгөрсөн жил ч  манай их мастер энэ багийн хамт дээрхи тэмцээнд  оролцож аман хүзүүдэж байсан юм. А.Костенюк, В.Гунина, М.Романько, О.Гиря, А.Кашлинская гэсэн шилдэг шатарчдыг багтаасан “ШСМ-РГСУ” клуб  долоон тавилаас тав хожиж хоёр хожигдон нийлбэр дүнгээр 18 оноотой тэргүүн байр эзэлсэн.

Харин “Гипроречтранс” тэдний адил амжилт үзүүлсэн ч коэффициентийн зөрүүгээр хоёрдугаар байранд оржээ. Тус багт Наталия Жукова, Елена Заяц, Ирина Василевия, Мария Фоминых гэсэн шатарчид харьяалагдаж байгаа. Тэмцээний  хүрэл медалийг  “АВС” 16 оноотой зүүсэн.

Эмэгтэйчүүдийн багийн дүн

Баг Х Хж Т TB1 TB2
1 “ШСМ-РГСУ” 5 2 0 10 18.0
2 Гипроречтранс 5 2 0 10 18.0
3 АВС 5 2 0 10 16.0
4 Rook 4 1 2 10 15.5
5 Polytechnique 3 4 0 6 12.0
6 CHF – St. Petersburg 2 5 0 4 13.5
7 Club Chigorin 1 5 1 3 10.0
8 Ugra 1 5 1 3 9.0

 

GD Star Rating
loading...
Б.Мөнгөнтуул мөнгөн медальтай, 5.4 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: