loading...
Хөлбөмбөгийн ногоон талбайд залуучууд хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж байна. 2011 он гарсаар МХБХ-ноос зохион байгуулж байгаа олон уралдаан, тэмцээний нэгэн чимэг нь энэхүү ЗУАШТ болж байна. Учир нь энэхүү тэмцээнийг МХБХолбоо БТСГазартай хамтран зохион байгуулж байгаа билээ. Мөн энэхүү тэмцээний төгсгөлд Залуучуудын улсын шигшээ баг байгуулагдах учир баг, клубууд бэлтгэл сургуулилт сайтай оролцож байгаа нь ажиглагдаж байна.
Хоёр дахь өдрийн тоглолтуудын мэдээг танилцуулбал:
Улаанбаатар Дээд Сургууль /Баянзүрх/ – Соёмбын барсууд /Баянзүрх/ 3:1
Мазаалай /Хан-Уул/ – Хад /Баянзүрх/ 6:0
Хоромхон /Сүхбаатар/ – Халиун-Од /Сэлэнгэ/ 8:1
Эрчим /Баянзүрх/ –Дархан /Дархан-Уул/ 3:2
Сэлэнгэ пресс/Баянзүрх/- Хүлэгүүд /Сүхбаатар/ 2:2 харьцаатай өндөрлөсөн байна.
Хоёр дахь өдөр нийт 28 бөмбөг эсрэг багийн хаалганд орсон үзүүлэлттэй байна. “Хоромхон” багийн 7 дугаартай Н.Наранболд “Халиун-Од” багийн хаалганд 3 бөмбөг оруулж, энэ удаагийн тэмцээний анхны хеттрикийн эзэн боллоо. Мөн 18 тоглогч шар хуудас, 2 тоглогч улаан хуудсаар торгуулсан байна.
Тэмцээний 2 өдрийн дараах байдлаар “Халиун-Од” багийн А.Ууганбаяр, “Хоромхон” багийн Н.Наранболд 3 гоолтой тэргүүлж байгаа бол “Мазаалай” багийн Э.Энхбадрал, Ц.Төмөр-Очир, М.Баярсайхан, “Хоромхон” багийн Х.Амгалан, Х.Ананд, “Эрчим” багийн Ц.Энхтөр нар тус бүр 2 гоолтой мэргэн буучдыг тэргүүлж байна.
Залуучуудын УАШТэмцээн 4 дүгээр сарын 30-ны өдөр дуусаж, 20 сая төгрөгийн шагналын сантай Үндэсний “Нийслэл лиг”-ийн тэмцээн 5 дугаар сарын 01-ны өдөр нээлтээ хийнэ .
loading...




8-1 bhdaa yahavdee, ghhhhhh
loading...