loading...
Кевин Дюрант плэй-оффын хамгийн өндөр оноогоо (41) дахин нэг удаа цуглуулж “Оклахома Сити Тандер” “Денвер Наггетс”-ийг 100-97-гоор буулган авлаа. “Oklahoma City Arena”-д явагдсан уг тоглолтыг 18,203 үзэгч цуглан үзсэн бөгөөд “Оклахома”-н фенүүд багийнхаа плэй-оффын дараагийн шатанд шалгарсан баярыг хамт тэмдэглэлээ. Тэд 4–1-ээр Денверийг мулталлаа.
Өрнөд бүсийн хагас шигшээд Дюрант ба түүний найзууд “Сан-Антонио Сперс”- “Мемфис Гриззлис” аль нэгэнтэй тулна.
“Тандер”-аас Рассел Уэстбрук 15 шидэлтийнхээ ердөө гурвыг л оноо болгож 14 оноо багтаа нэмэрлэсэн. Конго легионер Серж Ибака ганц л оноо авсан болов есөн удаа блок хийж найман удаа самбараас бөмбөг авсан юм.
Харин “Денвер”-ээс Аарон Афлало 15 оноо авч багаа тэргүүлсэн. Гэхдээ тэрээр сүүлийн мөчид гурван онооны шидэлтээ алдаж тооны харьцааг тэнцүүлэх боломжоо алдсан юм. “Тандер”-чууд ерөнхийдөө тааруухан шидэж нийт шидэлтийнхээ 36.6 хувийг оновчтой болгосон. Гэхдээ тэд шийдвэрлэх 4-р үе өрсөлдөгчөө 28-21-ээр илүүрхсэн нь ялалтын үндэс боллоо. 4-р үе дуусахаас дөрвөн минутын өмнө “Наггетс” 9 онооны илүү давамгайлж байлаа. Гэвч 3:23 минутад Дюрант гурван оноо авснаар салхи эсрэг тийшээ үлээх болсон юм. Тэд үргэлжлүүлэн оноо авсаар цаг дуусахаас өмнөхөн оноогоор илүү гарч чадсан.
Наггетсийн дасгалжуулагч Жорж Карл “Дюрант хэд хэдэн гайхалтай шидэлт хийсэн. Талбай дээр манай хичнээн олон хамгаалагч байлаа гээд тэр үүнийгээ хийх л байсан байх”
Сүүлийн 3:23 минутад Дюрант 14 оноо авсан бөгөөд блок шот, самбараас бөмбөг авсан. Тэрээр “Манай фенүүд энэ цувралд яллаа. Тэд үнэхээр гайхалтай байсан учраас бидний амжилтанд нөлөөлсөн” гэжээ.
Энэ бол “Тандер” Сиэтлээс “Оклахома”-д нүүж ирснээс хойш авч байгаа плэй-оффын цувралын анхны хожил юм.
loading...




Сайхан сайхан ойрд сайхан байх чинь ээ . Барса , Миами 2 маань өнгөрсөн шөнө сайхан байлаа гэж
loading...
Oklahoma barag finald uldchihiin bishuuuuuuuuuuuuuuuuuu…
loading...
za muu Denveriigee daraagiin ulirald demjihees de. chireed yawchih toglogchgu jhn tm bnaa. bugd l dundjas deegur sn toglogchidt bolson murtluu egzegt ued udirdad yawchih controlgu bolchij. daraa jilees 1 n leader n bolood togtworjod irwel shn bno. OKC sn yumoo. ug n neleen sain hamgalj bsimsan. Ibakagin 9iin 9n block uneheer lai bolson l do. Nene 2 ch udaa dunk aldaad. blocklulagu bol onoogoor ch setgelzuiger ch iluu yalalt awchih bsim san. za odo yaay gehu odoo tsaasha manaihig hojson Thunderiig demjed uzi
loading...
Oklahoma финалд үлдэж харагдаач Mэмфисийг хожчихвол үнэхээр гайхна шүү.
loading...