Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » Лео Месси Итали ! Сери А лигийн фен гэдгээрээ бахархах шалтгаанууд

GD Star Rating
loading...

Ilaria D’Amico

Аваргуудын лиг, Европын лигийн хагас шигшээд энэ жил Италийн нэг ч төлөөлөл үлдсэнгүй. Дээр нь Сери А UEFA-гийн коэффициентоор Германы Бундеслигийн доор орсон тул ирэх жилээс Аваргуудын лигт гурван багаа сойх болоод байна. Гэхдээ гутрах болоогүй шүү, Италийн хөлбөмбөг сонирхогчидоо. “Бага дэлхийн аварга”-ийг зохион байгуулж байсан олон жилийн гайхалтай түүх Италид бий. Үүнээс гадна бахархах олон зүйл ч бий. Тэдгээрээс хамтдаа сонирхоё.

 

10. Италийн телевизйн хөтлөгчид “тасархай”

Энд мэдлэгийн цар хүрээ, аналзиз хийх чадварыг хамруулсангүй. Харин гадаад үзэмжийг чухалчиллаа. Хар даашинзаар гангарах дуртай үзэсгэлэнт Ilaria D’Amico-гийн  хөлбөмбөгийн шоуг та үзэхээс татгалзахгүй биз дээ. Мөн Италид та урт хөлтэй мисс бүсгүйчүүдээр чимсэн  спортын мэдээ үзэж , Леонардогийн халуухан найз бүсгүйгээр ахлуулсан  эмэгтэй сэтгүүлчдийн “арми” цэнгэлдэхээс тоглолтын мэдээллийг шуурхай дамжуулна.  ITV-гийн Аваргуудын лигийн тоймыг Adrian Chiles-ийн марзан төрхтэй хамт үзэх нь  Англичуудын хувьд жаргал л юм даа.

9. 2006 оноос хойш Италийн баг хамгийн олон удаа Аваргуудын лигт түрүүлсэн юм чинь !

Таван жилийн өмнө Италийн хөлбөмбөгийн нэр хүндийг шавартай хутгасан хээл хахуулийн хэргийн хар толбо одоо ч арилаагүй байна. Гэхдээ эдгээр хүнд жилүүдэд Италийн багууд Аваргуудын лигийн “аранга” зааж хамгийн олон удаа түрүүлжээ. Тоолоод үзье л дээ. 2007 онд АС Милан түрүүлсэн бол 2010 онд Интер Европын тэргүүн баг болсон. Харин Испани, Англи нэг нэг л түрүүтэй шүү дээ. Хэрвээ “Калчиолполи” болоогүй байсан бол ч…

8. Силвио Берлускони догь уу ? Мэдээж.

Хамгийн “саак” багийн ерөнхийлөгч гэвэл Силвио Берлускониг би лав нэрлэнэ. НАТО-гийн дээд хэмжээний уулзалт дээр ирчихээд Германы канцлер Ангела Меркелийг үл ойшоож утсаараа ярьж чадах хүн түүнээс хэн байх билээ. Гандан бууршгүй Берлускони бол хэвлэлээр байлдах дуртай Италийн хөлбөмбөгийн багийн эздийн гол төлөөлөл.

7. Европын лиг тэмцээн биш

Аваргуудын лигт Италийн баг үлдээгүй нь тохиолдлын хэрэг байж болох ч Европын лигт арай ч дээ гэж зарим хүмүүс ярьж байна. Гэхдээ энэ үнэ цэнэгүй тэмцээнд Италийн багууд угаасаа их анхаарал хандуулахгүй байсан гээд хэлчихье. Үүний оронд Кристиан Пануччи “Ододтой бүжиглэе” шоуны хагас шигшээд үлдсэний төлөө UEFA оноо өгсөн нь дээ байлгүй.

6. Бундеслигийн баг хэзээ сүүлд Аваргуудын лигт түрүүлсэн юм бэ ? Мартчихаж.

Харин хэзээ түрүүллээ ? Германы багууд (эсвэл Байерн) дахиад 875 хожижбайж   Италийн багуудын Европоос тавцанд авч байсан хожлын тоотой эн зэрэгцэнэ.

Гэхдээ тэр үед нь Калчиогийн багууд альхэдийн холдчихсон байна л даа. Ирэх жил Боруссия Дортмунд Аваргуудын лигт  , Байерн Европын лигт тоглоод ч хагас шигшээ хүрэхгүй гэдэгт итгэлтэй байна.

5.  Ямар азаар Италид язгууртны хурим байдаггүй юм бэ ?

Гутлан хэлбэртэй арлын хөлбөмбөгийг фенүүд энэ долоо хоногт Сери А лигийн Лацио-Ювентус, Кьево-Леччегийн гал гарсан тоглолтоор амьсгална. Харин “Будант Альбионд ” хоёр үеэл гэрлэх ёслолыг улс даяараа  бүх сувгаар дамжуулах юм байх. Уильям – Кэйтийн хурим уу эсвэл Кьево-Леччегийн тулаан уу  ? Алийг нь үзмээр байна даа та ?

4. Аваргуудын лигийн финалд Италийн төлөөлөл…

“Уэмбли”-гийн финалыг Италийн шүүгч Никола Риццоли шүүн явуулна. Өнгөрсөн жилийн финалд Интер үлдсэн ч гэсэн энэ жил илүү “олон” Итали хүн шигшээ тоглолтод оролцох нь. 2010 оноос хойш Калчиогийн хөлбөмбөг нэг шатаар ахисан л юм байна.

3. Сери А лигийн оны шилдэг тоглогч ямар ч байсан Скотт Паркераас л дээр

Хэрвээ премьер лигийн хүснэгтэд хомоол хамж байгаа Вэст Хэмийн Скотт Паркер оны шилдэг тоглогч юм бол санаа зовоод байх юм алга. Ямар ч л байсан Калчиогийн шилдэг тоглогч түүнээс илүү байна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

2. Леонел Месси бол Итали 

Ер нь Аргентинчууд бараг бүгдээрээ Итали цустай гэдэгтэй маргаад хэрэггүй. Судалгаагаар ч нотлогчихсон юм чинь.

Мессигийн өвөг эцэг Италийн Анкона хотоос гаралтай юм билээ. Тэгэхээр нэг талаараа Месси Италийн төлөөлөл мөн юм биш үү.

1. Таны бодлоор Италийн хөлбөмбөг сонирхогчид  бахархах  зүйл вэ вэ ?

Өөрсдийн бодлоо бичнэ үү…

 

 

 

 

 

GD Star Rating
loading...
Лео Месси Итали ! Сери А лигийн фен гэдгээрээ бахархах шалтгаанууд, 8.9 out of 10 based on 14 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

18 Сэтгэгдэл

  1. real madrid says:

    Hoshin bogood goy niitlel baina. Bayarlalaa

    GD Star Rating
    loading...
  2. bts says:

    Unen soliotoi niitlel nice… shuuu andaa

    GD Star Rating
    loading...
  3. bts says:

    ter berluskoni buudchihmaar sda yu guu yuu

    GD Star Rating
    loading...
  4. Mutu says:

    Vnen caak niitlel bna shvv…Italy-n leag maani neeeree aldartai shvv

    GD Star Rating
    loading...
  5. Mongol says:

    Tsagtaa Italy iin baguud aimar bsan shuu. Italy iin shigshee ch lag bsan. Odoo l myarsan bolhoos bish. 80 90 eed onii uyd Italy iin Serie A uneheer buhii l tom oduud togloj delhiin number 1 League bsan ni uneen. Gehdee ene niitlel heterhii neg taliig barisan bna. Italychuud er ni manai Mongolchuudtai tustei heneggui heegui zantai sanagddag. Zarim temtseeniig chuhal bish geed toohgui. Getel Germanchuud tiim bish.

    GD Star Rating
    loading...
  6. buya says:

    minii huvid bol italiin lig bol zuvhun angli-n daraa oroh orsoldoontei goy lig . espan-g har ld aa real,barca gesen 2 bag l hoorondoo uzdeg, germani-d bol buur bavari-gaas oor haraad baysaad baih bag baihgui. Harin ital-d juventus, ac milan , inter milan , ac roma -geed uzhed goy goy baguud baina. Ter dund minii hamgiin hairtai bag boloh JUVENTUS turin baina shuu deee.

    GD Star Rating
    loading...
  7. Totti says:

    Итали харин ч өрсөлдөөнтэй хурд , хүч , техник , хууралт , мэдрэмж , довтолгоо , хамгаалалт гээд хөлбөмбөгт байх ёстой бүх зүйл энэ ЛИГТ байдаг. Ямар ч баг нь дээд томчуулаа ялчих боломжтой, цэвэр өрсөлдөөн л энэ лигт байдаг.

    GD Star Rating
    loading...
  8. tuugi says:

    SUULIIN UYD YAHAV PREMIER LEAGUE TV RADIOGOOR TULHUU UZUULJ NEVTRUULEED BGAA BOLHOOR HUUHED ZALUUCHUUD OLNOOROO SONIRHODOG BAIH YAG FOOTBALL UZDEG HUN BOL SERIE A UZDEG………. ITALIA SERIE A BOL MASH URSULDUUNTEI HURD TEHNIK HAMGAALALT GEED BAGUUD NI AMARHAN SUL BAG GEJ BAIHGUI IJILHEN TUVSHIND URSULDUH CHADVARTAI

    GD Star Rating
    loading...
  9. storm says:

    bayrallaa saihan niitlel bna

    GD Star Rating
    loading...
  10. gns says:

    Италын хөлбөмбөгчид 40 хүртлээ тоглодог нь гайхалтай. Тэдний ур чадвар муудсан ч гэсэн сериа а-н тоглолтын хэв маягтай нийцдэг учраас удаан хугацаанд тоглодог болхоор од хөлбөмбөгчдөө урт удаан хугацаанд харах сайхан шдээ. Жинхэнэ жишээ гэвэл дээр үед байж л байсан одоо ч байж л байгаа Дел Пеиро, Тотти гэх мэт.

    GD Star Rating
    loading...
  11. Eh survalj says:

    Gadnii site.aas orchuulch oruulsan ym bol eh survaljaa tavichih!

    GD Star Rating
    loading...
  12. Баагий says:

    Ав.лиг-г үгүйсгэснийг эс тооцвол гоё нийтлэл байна.
    Калчио ч үнэхээр аймар өрсөлдөөн дунд явагддаг даа.

    GD Star Rating
    loading...
  13. Bayar says:

    nice erch hich avlaa bayarllaaa

    GD Star Rating
    loading...
  14. A Gitler says:

    unen tansag niitlel bna xogshoon argagui unen SERIA-A xaana ch xelne xamgiin shildeg

    GD Star Rating
    loading...
  15. ganaa says:

    Миний хувьд Сери А Бундислигээс илүү л дээ…Гэхдээ Сери А бүхэлдээ уналтанд орчихсон гэдгийг сүүлийн 2-3 жилийн амжилт харуулж байна.Интерийг тооцохгүйгээр шөвгийн 4 хүртэл явсангүй.Энэ жил ч мөн Интерээс өөр 16 гаас гарсангүй.Тэгэхдээ УЕФА гийн чансаагаар өөрөөсөө доогуур багуудад хожигдсон…Бага дэлхийн аварга гэгдэж явсан бүх одууд тэнд тоглож явсан түүх л үлдэж дээ.

    GD Star Rating
    loading...
  16. CalcioFan says:

    Гоё нийтлэл байна! Good Work!

    Энэ Гоол.ком-с орчуулж тавьсан байна тээ? Дээр нь гэхдээ нэг орчуулагын алдаа байна аа. Леонардо гэж байгаа чинь Леонардо Ди Каприо биш Интер-н дасгалжуулагч Леонардо шүү. Эхнэр нь сурвалжлагч гэсэн. Зураг нь энэ байна.
    http://images.alice.it/sg/sportuni/upload/ann/anna4.jpg

    GD Star Rating
    loading...
  17. squadra says:

    wooow !!!!!!! uneheer nice bna shuu. maradona, zidane, ronaldo, roberto carlos, beckham, ronnie, platini, batistuta geed durdval duusahgui uneheer oddiin tsuglaral bsan ym shuu. odooniihon EPL uzej bga bolohoor zarim ni sain medehgui bh

    GD Star Rating
    loading...
  18. GaCa1T says:

    nice санагдлаа, Италийн багууд үнэхээр жигдхэн өрсөлдөөн дунд явдаг, Манайд ийм олон ТВ байхад өөр нэг ТВ дээр Италийн сери А г шууд дамжуулах боломж гарахгүй юм болвуу тэгвэл бид европын 3 лигиг үзэх нь байна шдээ, өшөө боломж байвал Бразилийн лигиг шууд дамжуулбал бид бүр л найс байна шүүү

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: