Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Бокс » Н.Төгсцогт маргааш эх орондоо ирнэ

GD Star Rating
loading...

“World Series of Boxing” олон улсын тэмцээнд амжилттай оролцож эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн  Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт маргааш эх орондоо ирэх гэнэ.  Олон улсын сонирхогчдын боксын холбоо (AIBA)-ноос санаачлан анхны жилдээ зохион байгуулсан WSB тэмцээнд  Н.Төгсцогт “Баку Файерс” багийн төлөө  тулалдсан бөгөөд  өнгөрсөн нэг сараас хойш  Азербайжанд амьдарсан юм.

Харийн нутагт  байх хугацаандаа Төгсөө багаа төлөөлөн   дөрвөн тулаан хийхдээ гуравт нь ялсан. Түүний ялалтын ачаар баг нь  Азийн бүсийн аварга болж , улмаар тэмцээний хагас шигшээд шалгарсан юм. Харамсалтай нь  “Баку Файерс” хагас шигшээд Европын бүсийн аварга “Парис Юнайтед”-тай таарч, ялагдсанаар тэмцээнээ дуусгасан билээ. Манай тамрирчин WSB тэмцээнд гурван жил тулалдахаар гэрээ байгуулсан учир ирэх жил багаа сольж, өөр багт хүч сорих боломжтой . Учир нь  ирэх жилийн тэмцээнд Азийн бүсэд Азербайжаны “Баку Файерс” багийн оронд Дубайн баг өрсөлдөх мэдээ байгаа юм.

Ингээд та бүхэнд Н.Төгсцогтын сүүлд Францын тамирчин Нордин Оубаалитой хийсэн тулааны бичлэгийг та бүхэнд сонирхуулья.

Энд дарж бичлэгийг үзнэ үү.

GD Star Rating
loading...
Н.Төгсцогт маргааш эх орондоо ирнэ, 6.6 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. blue murder says:

    manai xun 4,5 round ix syldaj ydarsan bna ,yg hi onobchtoi tsoxilt xiij bna
    gexdee sonirxogchidiin box-iin stilee uurchilj mergejiliiin boxiin tylaanii taktikaar tylaldaxgui bol boloxgui um bna,
    Xamgiin sain tal hi tugstogtiin xezee ch yxarch toglodoggui best chance gargax amjilt bnoooooo dunguj 20 xurch ybaa xuu shuu dee
    Jaaxan amralt break xeregtei xaragdaj bna shuu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: