loading...
“Сан-Антонио Сперс” AT&T Center ордондоо “Мемфис Гриззлис”-ийг хүлээн авч нэмэлт цагт 103 – 110-аар буулган авлаа. Ингэснээр хоёр багийн цувралын харьцаа 3 : 2 болон ойртож байна. Энэ тоглолтоос өмнө “Гриззлис” 3 : 1-ээр тэрүүлж байсан бөгөөд хэрвээ хожсон тохиолдод дараагийн шатны эрхээ халааслах байлаа. Гэвч эцсийн мөчид тэд ялалтаа алдсан юм.
«Ману» Жинобили багаа тэргүүлж 33 оноо авсан бөгөөд тэрээр мөн 4 удаа бөмбөг тасалжээ. Эхний үед л гэхэд Аргентин эр 17 оноо авсан юм.
“Сан Антонио”-гоос Дим Данкен 13 оноо, 12 удаа самбараас бөмбөг авсан бол Тони Паркер 24 оноо 9 ашигтай дамжуулалт өгчээ.
Харин эсрэг талаас Зак Рэндольф 26 оноо 11 самбар авч багийнхнаа тэргүүлсэн. Тэрээр сүүлийн 4-р үе болон нэмэлт цагт 18 оноо авсан ч багаа ялалтад хөтөлж чадсангүй. Түүний араас Майк Конлэй 20 оноо, Сэм Янг 18 оноо тус тус авчээ.
Тоглолтын үндсэн цаг дуусахаас ердөө ганцхан секундын өмнө Мемфис 97-94-аар тэрүүлж байлаа. Гэвч эцсийн бүрээ дуугарахтай зэрэгцэн Гэри Нил гурван оноо багтаа авчирч тооны харьцааг тэнцүүлсэн. Ингээд нэмэлт цагт “Сан-Антонио Сперс” эрч хүчтэй тоглож ялалтын өөрсдийн талд эрүүлсэн юм. Энэ шийдвэрлэх үед Паркер гайхалтай тоглож багтаа зургаан оноогоор тус болсон.
Цурвалын зургаа дахь тоглолт ирэх бямба гаригт Мемфисийн FedExForum ордонд явагдана. Тэд энэ ордондоо хийсэн эхний хоёр тулаанд нэг ялж, нэг ялагдсан билээ.
Гэри Нил “Дасгалжуулагч маань гайхалтай сэлгээ оруулж тоглолтыг зохион байгууллаа. Миний хувьд энэ хамгийн сайхан шидэлт байсан. Гэхдээ дахиад ийм зүйл тохиолдохыг үгүйсгэх аргагүй” гэжээ.
NBA-гийн түүхэнд ердөө найман баг л 3-1 -ээс эргэн ирэлт хийж байсан түүхтэй. Харин одоо “Сперс” тэдний нэг болохоор тэмцэж байна. Эдгээр багуудын ялсан нь Оклахома, Денверийн хосын хожсонтой тулах юм.
loading...




yostoi goe toglolt bolson shuu
go spurs go
loading...
Spurs eostoi goe toglolt gargalaa. uzsen bol buur goe toglolt bhgui yu. daraagiinh deer hojigdoh bh oo memphis garaad thunder.tei toglovol bas goe bna gay bsn bol memphis neg leaderguigeeree sain togloj bna
loading...
avragdlaa ene ter geed yamar teneg garchig ve
loading...
harin thh yamar teneg garchig be … Zgree manaih ergen irelt hiij chadnaa …URagshaa SPURS>>>>>
loading...
Avragdsan shdee naizuudaa. Togloltiig ni uzeerei tsag duusahad1 second dutuu bhad onoog tentsuulj tsag sungaad hojson. barag l hojigdchihloo gej bodson shuu
loading...
mempis daraagiin shatand garah yum bol Thundert 4;0 duulna . yum medeggui mah minee. SAS garval harin Thunderiig 4;2 oor hojino. mempis garval yunii goyo toglolt gardag yum. shal demii
loading...
memphis sain bga hojih bolnoo .hariultaa
sas ovgon bag odoo tsag ni duussan
loading...
avragdsan shudee spurs memphis hojih bsn yum ginoblii turshilga zaaj ononii haritsag oirtulj hojulsn shudee manugin ter suuld shidsen ter shidelt tunj evgui bdlas orulsn tgeegui bol odo spurs bye boltsn bga shuu
loading...
spurs shalgarla ghed oklhoma d 4:1 dulne memphisd ingj bga yum chn harin memphis garch irul 7dah toglolt garn shuu!!!
loading...
San antonio odoo hangalttai.Memphis garsan ni dr ee
loading...