Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Аваргуудын лиг, Барселона, Европын хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг, Реал Мадрид » 10 хүнтэй Реалыг Мессигийн дубль хүнд байдалд орууллаа

GD Star Rating
loading...

Энэ жилийн Аваргуудийн лигт 11 гоолтой боллоо...

“Сантьяго Бернабеу”  цэнгэлдэхэд үзэгчдйн хүсэн хүлээж байсан Аваргуудын лигийн “Эль Класико”-гийн эхний тулаан явагдлаа. Герман шүүгч Вольфганг Штаркын шүглийн дуунаар даруухан эхэлсэн уг тоглолт яваандаа ширүүсэж шар улаан хуудастай, хэрүүл маргаантай өрнөлөө.

76 дахь минутад Леонел Месси Ибрагим Афеллайн дамжуулалтаар тоглолтын гоолын салхийг хагалсан. Аргентин довтлогч улмаар 87 дахь минутад дахин нэг гоол оруулснаар 2 : 0-н харьцаатай Каталоны баг ялалт байгуулж асар том давуу тал үүсгэж чадлаа.

Хариу тоглолт Барсагийн “Камп Ноу” цэнгэлдэхэд явагдах бөгөөд тэд  талбайдаа хоёр гоолын зөрүүтэй ялагдахгүй байхад л “Уэмбли”-д тоглох үүд нээгдэнэ. Дээр нь Реал энэ тулаанд хэтэрхий их хохирол амсчихлаа. Серхио Рамос шар хуудсаар торгуульж хариу тоглолтыг өнжихөөр болсон бол Барсагийн довтолгоог хашиж байсан гол тоглогч Пепе улаан хуудсаар торгуулсан тул мөн “Камп Ноу”-д зочлохгүй. Тэгэхээр тун сул бүрэлдэхүүнтэй, хэцүү даалгавартай Реал хариу тоглолтыг хийх нь.

Эвгүйдвэл Жозе Моуриньо ч хариу тоглолтод багаа удирдахгүй байж магадгүй байгаа. Пепег улаан хуудас авсны дараа мань эр шүүчидтэй ам зөрж үзэгчдийн суудлаас тоглолтыг үргэлжлүүлэн үзсэн юм.

Каталоны багаас энэ тулаанд Андрес Иньеста. Адриано, Эрик Абидал гэсэн тоглогчид бэртлийн улмаас оролцсонгүй. Гэхдээ багийн ахлагч Карлес Пуйоль бэртлээсээ эргэн ирж Пикетэй хамт төвийн хамгаалалтад гарсан. Тэрээр энэ улиралд багийнхаа ялагдсан таван тоглолтын алинд ч  оролцоогүй юм.

Харин өнгөрсөн долоо хоногт гурван жилийн цомгүй цувралаа төгсгөл болгосон Эзэн хааны багаас Карвалью торгуультай, Хедира бэртлийн улмаас багтаа тус болсонгүй.

Тоглолтын эхний хагас ерөнхийдөө бие биенээ хянасан топ багуудын жишгээр өрнөлөө. Гэхдээ мэдээж Барса урьдын адил бөмбөг эзэмшилт, зохион байгуулсан довтолгооны тоогоор илүү байсан. Эхний аюултай цохилтыг 24 дэх минутад Шави хийсэн бөгөөд түүний намаар хийсэн цохилтыг шигшээн анд Икер Касилья аюулгүй болгосон.  Мөн Давид Вильягийн хурц өнцгөөс цохисон эвгүй бөмбөг Мадридын фенүүдийг сандаргасан. Гэхдээ Икер байхад асуудал учирсангүй. Шави эхний үеийн онцлох тоглогч байсан бөгөөд түүний өгсөн 62 дамжуулалт бүгд эзэндээ очжээ.

Харин эзэн хааны багийн эхний аюултай цохилт нилээд оройтож ирлээ. Нэгдүгээр үе өндөрлөх тийшээ хандаж байхад Роналду 30 орчим метрээс хүчтэй цохилт хийхэд Валдес барьж авч чадсангүй. Ойсон бөмбөгийг Месут Өзил нэмсэн ч отон тоглолтод орсон байлаа.

Эхний үеийн  завсарлагаанар ширүүсээд байсан  тоглолтын уур амьсгалыг улам хөөргөдөж  Реалын тоглогчдыг хоргоосон сэлгээний хаалгач Серхио Пинто улаан хуудас авч хөөгдлөө.

Моуриньо 2-р үеийн эхэнд багийнхаа довтолгоонд хүч нэмэхээр шийдэж Эммануэль Адебайорыг Месут Өзилийн оронд талбайд оруулсан. Тоттенхэмийн хаалганд дубль хийсэн Того довтлогч гэхдээ тийм ч үр дүнтэй тоглож чадаагүй.

Хэд хэдэн аюултай довтолгоо явагдсны дараа 53 дахь минутад Серхио Рамос шар хуудсаар торуулж хариу тоглолтыг өнжих болов. Энэ бол Реалын азгүйтлийн эхлэл байлаа. 61 дэх минутад Пепе Дани Алвесийн хөл рүү эвгүй жийж орсныхоо төлөө улаан хуудсаар “шагнууллаа”. Энэ улиралд дөрвөн  ”Эль Класико” явагдахад дөрвөн тоглогч талбайгаас хөөгдөөд байна. Шүүгчийн шийдвэрт бухимдсан Моуриньо мөн торгуульж үзэгчдийн суудлаас тоглолтыг үргэлжлүүллээ.

71 дэх миниутад Педрогийн оронд орж ирсэн Ибрагим Афеллай тоглолтын хувь заяаг шийдэхэд чухал нөлөө үзүүлсэн. Тэрээр баруун жигүүрээр довтолж часхийсэн хөндлөн дамжуулалт өгөхөд Лео Месси ядах юмгүй хаалганд чихсэн. Аргентин довтлогч улирлын 51 дэх гоолоо орууллаа.

Улмаар 87 дахь минутад Месси дахин нэг удаа Мадридын хамгаалагчдыг дөнгөж гайхалтай гоолоор Икерийн хаалгыг мялаасан. Леогийн довтолгоог гурван Реалын хамгаалагч зогсоож дийлээгүй юм. Ийнхүү тэрээр энэ жилийн Аваргуудын лигт 11 гоолтой болж нэг  улиралд ийм тооны гоол хийсэн Рууд Ван Нистелройн амжилттай эн зэрэгцлээ. 02/03 оны улиралд Рүүд ийм амжилтанд хүрсэн бөгөөд Месси, Рүүдээс өөр тоглогч үүнийг хийж чадаагүй.

Ийнхүү Реал талбайдаа 2 гоолын зөрүүтэй ялагдал амслаа. Аваргуудын лигийн хасагдах шатны эхний тоглолтод 2 : 0-ээр ялагдсан баг дараагийн шатанд үлдсэн түүх байдаггүй. 15 удуу оролдоод нэг ч баг хариу тоглолтыг эргүүлж чадаагүй байдаг гэнэ.

 


szólj hozzá: —

szólj hozzá: —

4 сарын 27. Мадрид. Цэнгэлдэх “Сантьяго Бернабеу”.
Шүүгч – Вольфганг Штарк (Герман).
РЕАЛ МАДРИД – БАРСЕЛОНА – 0:2 (0:0)
Месси, 76 (0:1). Месси, 87 (0:2).
Реал Мадрид Барселона
Икер Касильяс Виктор Вальдес
Альваро Арбелоа Даниэл Алвеш
Серхио Рамос Херард Пике
Рауль Альбиоль Серхио Бускетс
Марсело Карлес Пуйоль
Хаби Алонсо Хави
Пепе Хавьер Маскерано
Месут Ёзил (46) Сейду Кейта
Лассана Диарра Педро Родригес (71)
Анхель Ди Мария Давид Вилья (90)
Криштиану Роналду Лионель Месси
Сэлгээ
Эммануэль Адебайор, 46 Ибрагим Афеллай, 71
Серхи Роберто, 90
Шар хуудас
Альваро Арбелоа, 40 Даниэл Алвеш, 44
Серхио Рамос, 53 Хавьер Маскерано, 57
Эммануэль Адебайор, 83
Пепе, 61 Хосе Пинто, 45+2 (Сэлгээ)
GD Star Rating
loading...
10 хүнтэй Реалыг Мессигийн дубль хүнд байдалд орууллаа, 9.3 out of 10 based on 22 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

62 Сэтгэгдэл

  1. Ter Alia chi odoo haashaa yanziin nusan taglaa ve mangar batsaan chini ahuun duu jaahan daruulgatai bai l daa. Busdiigaa hundleed jaahan soyoltoi baigaach. Uuriinhuu tenegiig gaihuulah yum. Haashiin yanziin nusan taglaa ve. Uuruu toglotson yum shig yarih yum.

    GD Star Rating
    loading...
  2. nyamka says:

    C.Ronaldog EPL-t bxad ni bid nar yanguuch baashlagch jujigchin gej ix muuldag bsan shde tegsen ene LALigt Barca-n aguu academy aguu jujigchid uildwerlej bgan bna shde ter Pedrogiin unaad jujiglej bga ni nudend xaragdaad boldguiee pohaahahah yaj chaddag bnaa uulni zgr toglood xojij chadxaar bag shde tegeed yagad iimerxuu yum xeregledgiin bol 2 goalnii tuxai yarix yum algaa golni iim tentswergui bdal uusgej bga shuugch ni neeree Valdes shuugchiin shuult togloltond ix nuluu uzuulne geed bsan yag taarlaa beltgel deer Pep sain jujigle gej tushaasan tegeel aguu Barca taktikaa uzuullee de

    GD Star Rating
    loading...
  3. bataa says:

    MESSI chi denduu tasarchee.FC BARCELONA denduu aguu bag yumaa.
    REAL MADRID mash sain bag.MESSI FC BARCELONA bol aguu MESSI 52 GOAL xiigeed bna ene bol tuuh domog shuu.busad ni bol sain tamirchid

    GD Star Rating
    loading...
  4. ZZzzZZ says:

    Odbayar bish shdee adyabayar shdee sugaa (AdeBayor)

    GD Star Rating
    loading...
  5. aaya says:

    kaka.g talbaid gargahgui dee gej bodoj l suulaaa…..

    GD Star Rating
    loading...
  6. SkuLL says:

    Yaaya gehew, real madrid-chuud… Kaka bsan bol bdal shal ondoo bh bsan shuu. Suuld ter Valencia-n esreg garsan bureldehuunee gargasan bol magadgui nuhchihaj ch magadgui bsan shuu.

    Ronaldo, Ozil Adebayor ntr tom toglolt deer er ni l togloj chaddaggui shd.

    GD Star Rating
    loading...
  7. Ter Alia gej odoo yu ve? Sayhan sullagdsan horigdol yum uu? esul gudamjnii zolbin yum uu… Public site-d yamr aimr haraal ursgadiim be… Hulbumbugt olon aguu yalaltuud, toglogchid, togloltuud geh zereg zuils bsan… harin uunii hajuugaar tedgeertei zeregtsen orshsoor irsen zuil bol HOJIGDOL gedeg yum shd… tiim bolohoor hojigdoo l bizde… ternii tuluu chi end ingej baliar haraal ursgaj yaanaa… chi magadgui “namaig tanihgui, ymr jinhene nereeree bichij bgaa bish” gej bodoj bj boloh ldoo… gehdee ene chin Public shuu… joohon huuhduud bas orj l bgaa blgui… Eniig bas bodoltsmoor yum da…

    GD Star Rating
    loading...
  8. kkk says:

    BARSA UCHIGDUR BARAG TAL HUVID NI UNUU UITGARTAI DAMJUULALTAA HIILEE HARIN MESSI AGUU UMAA

    GD Star Rating
    loading...
  9. yoyoy says:

    realiin fanuud hojigdoj surldoo. real goal hiij chadsanuu chadaagui l bizde (talbai deeree shuu).

    GD Star Rating
    loading...
  10. chelsea fan says:

    barcag neeree hamgaalalt sain baga butsaad surug sain hiideg bag l hojih magadlal undur ungursun jil INTER yaalaa 2009 ond CHELSEA BARCATAI yaak toglloodoo. tegehdee neg yum helehed delhiin hamgiiin surtei goy tulaan ntr hereg alga delhiid gantshan ene 2 baga bhq shde ursulduungui leaguet togloj bj sonirholgui muu bnaa. BARCA finald garaad irvel MANU barag hojih bhaadaa

    GD Star Rating
    loading...
  11. Barca Fan says:

    nyamka yuu gd bgan be ronaldo bol novsh bhgu yuu daa. real iin novshnuud yostoi bohir toglolttoi sugnuud bhgu yuu daa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: