Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Байерн Мюнхен, Боруссия Дортмунд, Вердер Бремен, Вольфсбург, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Хамбург, Шальке 04 » Бундеслиг 32-р тойрог: Шийдвэрлэх үе ойртож байна

GD Star Rating
loading...

Бундеслигийн 32-р тойрогт багууд аварга цол хүртэх , аваргуудын лиг болон европын цомд өрсөлдөх эрх  мөн нэгдүгээр лигдээ үлдэх эс бөгөөс уруудахыг  шийдэх чухал тоглолтууд болно.

Дортмунд Бямба гарагт  өөрийн талбай дээр Нюрнбергийг хожиж ,   Байер  Леверкузен Көлнийг хожиж чадаагүй тохиолдолд аварга цол нь баталгаажих юм.

 

 

 

Хэрэв Дортмунд

-  Дортмунд хожиж Леверкузен хожигдсон тохиолдолд

- Дортмунд хожиж Леверкузен нэг оноо авбал

- Дортмунд тэнцэж Леверкузен хожигдоод  нийт гоолын зөрүүгээр  Дортмунд  аварга болох боломжтой.

 

Байерн –Шальке 04

Байерн Мюнхен энэ тоглолт заавал хожил авах ёстой бөгөөд Ханновероос  онооны зөрүүгээ  ахиулалгүй аваргуудын лигт тоглох эрхээ халааслах нь чухал. Мөн тэд хамгийн ихээр авахыг  хүсэж буй хаалгач Мануэль Нойерын эсрэг тоглоно. Бараг 2 сарын өмнө цомын хагас шигшээ тоглолтонд Нойерыг таагүй хүлээж авсан Байерны фенүүд энэ удаад түүнийг хэрхэн угтах вэ гэдэг том асуулт байна?  Багийн ахлагч Филипп Лаам фенүүдээс түүнтэй найрсаг хандахыг хүссэн байна.

Ханновер-Гладбах

Ханновер 96 аваргуудын лигд өрсөлдөх сайхан боломжоо бүрэн баталгаажуулахыг зорьж байна.  Хэрэв Ханновер хожвол  Байернд таагүй байх нь мэдээж. Харин Гладбах өнгөрсөн тойрогт хүчирхэг Дортмундыг хожиж сэтгэл зүйн асар их хүч авсан бөгөөд  дээд лигээс хасагдахгүйн тулд үлдсэн 3 тойрогт ясаа цайтал үзэхээ мэдэгдэв.

Хамбург-Фрайбург

Хамбург энэ тоглолтонд хожихгүй бол европын цомд орох мөрөөдөл нь  талаар болно. Бас Майнц өрсөлдөгчөө буулгаж авбал тэдэнд ямар ч найдлага үгүй.

Көльн-Байер Леверкузен

Леверкузен хожсон тохиолдолд аваргуудын лигд тоглох эрхээ бүрэн баталгаажуулна, Көльн 2-р лигд уруудахгүйн тулд 3 оноо заавал авах хэрэгтэй.

Майнц-Франкфурт

Майнц  3 оноо авч чадвал европын цомд өрсөлдөх  боломжтой болно. Айнтрахт Франкфурт  доошоо унахад ойрхон байгаа ба тэдэнтэй  яг адилхан өрсөлдөгчид хэд хэд байгаа нь сэтгэлийг нь түгшээж байна. Хашир дасгалжуулагч Кристоф Даум энэ багийг дасгалжуулахаар ирэхдээ  маш том даалгаварыг мөрөндөө тохсон ба хүнд байдлаас гарах туршлага байгаа гэж найдаж байна.

Кайзерслаутерн – Сант Паули

Хэрэв Кайзерслаутерн хожсон тохиолдолд Вольфсбургт сайхан боломж гарч,  Сант Паули эргэлт буцалтгүй уруудах замдаа орно. Сант Паулид 3 оноо л  хэрэгтэй.

Хоффенхайм- Штутгарт

Штутгарт хожиж чадвал доод лигд унах аюулаас холдох том алхам болно.

Бремен –Вольфсбург

Чононуудад зөвхөн хожил хэрэгтэй. Хэрвээ хожигдвол байдал биш  болно. Цорын ганц аварга цолонд хүргэсэн дамгалжуулагч нь  юунд хүргэхийг харах үлдлээ.  Бремений хувьд 3 оноо дээд лигд үлдэх баталгаа болно.

 

Өнөөдөр НТВ телевиз 02.20 минутаас Бремен –Вольфсбургийн тоглолтыг шууд  дамжуулан хүргэнэ.

GD Star Rating
loading...
Бундеслиг 32-р тойрог: Шийдвэрлэх үе ойртож байна, 9.9 out of 10 based on 9 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Red Devil says:

    Dortmund avraga boloh n td-oi, harin fc bayern UCL iin erh avchina bhaa, hannover neg byderch l taara, gladbach bucaad l 2-r ligaruu unah n haramsaltai, haron wolfsburg bas unachih vii dee, eintracht unah bas magadlaltai

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: