Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Хоккей, Өвлийн спорт » Шайбтай хоккэйн ДАШТ эхэллээ

GD Star Rating
loading...

75 дахь удаагийн шайбтай хоккэйн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Жил бүр зохион байгуулагддаг энэхүү тэмцээн энэ жил Словак улсад зохион байгуулагдаж байна. Тэмцээн энэ сарын 29-нд нээлтээ хийсэн бөгөөд 5 сарын 15-нд нээлтээ хийх юм. Аваргаа хамгаалж байгаа Чехийн шигшээ баг D хэсэгт Финлянд, Дани, Латвийн багуудтай хамт багтсан. Харин өнгөрсөн жил тэмцээнийг зохион байгуулж 4-р байр эзэлж байсан Германчууд талбайн эзэн Словак, Словени болон хүчирхэг Оросын багуудтай багтлаа. Тиймээс энэ хэсгийг үхлийн хэмээн тодотгож байна.

B хэсэгт Канад, Швэйцарь, Франц, Беларус багтсан бол С хэсэгт Швед, АНУ, Норвег, Австрийн багууд орлоо. Өчигдөр хэсгийн эхний тоглолтууд явагдсан бөгөөд Германчууд Оросыг 2 : 0-ээр буулган авсан. Мөн талбайн эзэд Словенийг 3–1-ээр буулган авч эхний ялалтаа байгуулжээ.

B хэсэгт Канад Беларусыг 1–4-ээр хожсон. “Кошиче” хотод уг тоглолтыг 6,025 үзэгч үзсэн. Харин Швэйцарь Францын тулаан нэмэлт цагт шийдэгдэж 1–0 -ээр  Швэйцарь ялалт байгууллаа.

Одоогоор мэргэн буучдыг Канадын Жордан Эберле, Жефф Скиннер, Жон Таварес, Марио Скалзо гэсэн тоглогчид  тус  бүр нэг гоолтой тэргүүлж байна. Гэхдээ  Эберле хоёр шайбтай байгаа.

Тэмцээний маскотоор “Goooly” хэмээх сэргэлэн чоно “ажиллаж ” байгаа.

GD Star Rating
loading...
Шайбтай хоккэйн ДАШТ эхэллээ, 8.6 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: