loading...
2011 оны Залуучуудын Улсын Аварга шалгаруулах тэмцээн 6 өдөр үргэлжлэн өнөөдөр дүнгээ гаргалаа. Монгол Улсын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч агентлаг Биеийн Тамир Спортын Газартай хамтран зохион байгуулсан энэхүү удаагийн тэмцээнд нийт 11 баг оролцож, Дулааны 4 дүгээр Станцийн ивээн тэтгэсэн “ЭРЧИМ” баг алтан медалийн эзэд болж, Улаанбаатар Дээд Сургуулийн “УЛААНБААТАР ДС”,Сэлэнгэ Пресс компанийн ”СЭЛЭНГЭ ПРЕСС” багууд мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний шилдгүүдийг тодруулсан байна. Үүнд:
- Хаалгачаар “Эрчим” багийн Б.Ариунболд,
- Хамгаалагчаар “Сэлэнгэ Пресс” багийн Б.Мөнхбаяр,
- Хагас хамгаалагчаар “Улаанбаатар ДС”-ийн Ц.Түмэнжаргал,
- Мэргэн буучаар эсрэг багийн хаалганд 6 гоол хийсэн “Эрчим” багийн довтлогч Б.Даваажав нар шалгарлаа.
Энэ тэмцээнээс Монголын Хөлбөмбөгийн Залуучуудын шигшээ багт тамирчдыг сонгон шигшээ багийн дасгалжуулагчдыг МХБХ-ноос томиллоо. Үүнд: Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Ариунболор томилогдсон бол туслах дасгалжуулагчаар спортын мастер Д.Батболд нар томилогдлоо.
2011 оны Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн 2011 оны “ҮНДЭСНИЙ НИЙСЛЭЛ ЛИГ”-ийн өмнө болж, залуу тамирчдын ур чадвар, бэлтгэлийг шалгасан ширүүн өрсөлдөөн дунд явагдаж өндөрлөлөө.
Мөн 2014 оны “WORLD CUP”-н урьдчилсан шатны тоглолтонд оролцох Монголын Үндэсний шигшээ багт нар дэвшсэн залуучуудын өөрийгөө харуулах том шалгуур боллоо. 2011 оны Залуучуудын Улсын Аварга шалгаруулах тэмцээнд нийт 100 гоол орсон нь нэг тоглолтонд дунджаар 4.3 гоол орсон нь үзэгчдийг уйдаахааргүй тэмцэлтэй болж чадлаа.
Монголын Үндэсний “НИЙСЛЭЛ ЛИГ”-ийн тэмцээн 2011 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн 14.00 цагт нээлтээ хийж, 15.00 цагаас өнгөрсөн жилийн аваргын төлөө өрсөлдөж байсан Орхон аймгийн Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн “Хангарьд” клуб, дэд аварга Хан-Уул дүүргийн “Мазаалай” багуудын хооронд болох ажээ. Нээлтийн ажиллагааны үеэр 10 азтай үзэгчийг шалгаруулан АПУ, МХБХ-ны үнэт бэлгээр шагнах юм.
loading...





Go Mongolian blue Wolves!!!
loading...
amjilt husii zaluustaan
loading...
Erchim aztai muu nohoinuud
loading...
erchim ugasa sn bag. tvvx ch bii, amjilt ch bii. ligiin awarga erchim blnooo
loading...
zochin-d xutsnadaa chi muu…
bid nar aztai noxoinuud bj bolno xarin chi azguu noxoi zau
loading...
hvmvvs bitgii ataarhoo ugaasaa baraagvi barah bag ch bhku l bsiishde chaawaas…
loading...
manaih taaragvilde taarsan bol ch arai hojigdku bhaa gj
loading...