Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Челси » “Челси”-гийн маргаантай хожил

GD Star Rating
loading...

Челси ”Стэмфорд Бридж”-дээ Тоттенхэмийг хүлээн авч тун маргаантай ч гэсэн чухал хожил авч чадлаа. 19 дэх минутаас Сандрогийн гоолоор Тоттенхэм тэргүүлж байсан ч 45 дахь минутад Лампард, 89 дэх минутад Калу гоолдож Сперсийг оноогүй үлдээсэн. Хамгийн гол нь Челсигийн хоёр гоолыг шүүгч тооцох ёсгүй байсан ч алдаа гаргаж “Цэнхэр”-үүдэд боломж олгосон юм. Сүүлийн  20 хэдэн жилд анх удаа”Стэмфорд”-оос ялагчын дүрээр буцах гэсэн Тоттенхэмийн мөрөөдөл ийнхүү нэг жил хүлээгдэх боллоо. Челси энэ тойргийн дараа 70 оноотой болж Юнайтедийн араас 3 онооны зөрүүтэй болж ирлээ. Хэрвээ Арсеналаас бүтэн оноогоо авч чадахгүй бол энэ зөрүү хэвээрээ үлдэнэ. “Улаан чөтгөр”-үүдийн дасгалжуулагч Сер Алекс Фергусон Лондонд ирж тоглолтыг үзсэн нь өрсөлдөөн ямар ширүүн байгааг харуулж байна.

Челсигийн ахлагч Жон Терри цэнхэр өмсгөлтэй 500 дахь тоглолтоо энэ өдөр мөн хийсэн. Карло Анчелотти урьдын адил 4 : 3 : 3 гэсэн тактикаар тоглосон бөгөөд Торрес, Дрогбагийн хослолыг илүүд үзсэн байлаа. Тоттенхэм сүүлийн 10 тоглолтоос нэг л хожил авсан тааруу амжилттай яваа. Гэхдээ тэд эхний гоолыг оруулж хэсэг хугацаанд ч гэсэн Челсигийн талбайд тэргүүлж үзлээ.

19 дэх минутад Бразил легионер Сандро хаалганаас 25 орчим метрийн зайнаас гайхалтай цохиж Чехийн хаалгыг мялаасан.  Өнгөрсөн зун Интернационалиас ирсэн тэрээр Тоттенхэмийн төлөө анхны гоолоо орууллаа.

Гэвч түүний гайхалтай гоолыг багийн анд Гомеш нь  ямар ч үнэ  цэнэгүй болгож орхисон. 45 дахь минутад Лампардын тийм ч аюултай биш алсын цохилтыг Эурельо Гомеш хоёр хөлнийхөө завсраар алдаж багаа хөөдлөө. Хэдийгээр бөмбөгийг шугам бүрэн давахаас өмнө тэр гаргаж амжсан ч шүүгч харсангүй. Ингээд тооны харьцаа тэнцлээ.

Торрес, Дробагийн довтолгоо нэг л явж өгөхгүй байсан учраас 63 дахь минутад Карло сэлгээ хийж Эль Ниногийн оронд Калуг оруулж ирлээ.  Талбайд орж ирээд анхны хүрэлтээрээ гоол хийх Калу дөхсөн. Гэхдээ бага зэргийн аз дутаж хаалганы хажуугаар бөмбөг өнгөрлөө.

Үүнээс нэг их удалгүй Малудаг 16-гийн талбайд алдаа гарган унагасан хэмээн Челсигийнхэн маргалдсан ч шүүгч тэдний талд шийдсэнгүй. Гэхдээ ямар ч байсан Челси эцсийн мөчид хожил авсан чадсан.

89 дэх минутад Дидье Дрогба эсрэг багийн 16-гийн талбайд хууралт хийгээд дамжуулалт өгөхөд Калу түүнийг нь гүйцээж багтаа ялалт авчирсан юм. Ийнхүү Кот’д Ивуар эр улирлын 10 дахь гоолоо хийлээ. Челсигийн карьертаа анх удаа хоёр оронтой гоол нэг улиралд тэрээр хийж байна. Гэхдээ удаашруулсан бичлэгээс харахад түүний гоол отон тоглолтоос орсон нь тодорхой харагдсан.

Тоглолтын дараа Сперсийн тоглогчид шүүгч Андре Марринертэй хичнээн маргаад юу ч өөрчлөгдсөнгүй.

Харри Реднапп “Хажуугийн шүүгч бөмбөгийг орсон эсэхийг харах боломжгүй. Их хол байсан дээр нь бүх зүйл их хурдан явсан болохоор тэр таамгаараа л буудчихсан байх. Шүүгч алдаа гаргасан нь гарцаа байхгүй. Ямар нэгэн технологи ашиглахаас нааш шүүгч нар алдаа гаргасаар л байх болно. Камерийн хяналт ашиглая гэхээр хүмүүс тоглоомоос авах баяр хөөр байхгүй болно гээд байх юм. Орох ёсгүй гоол ороод, хожих ёсгүй баг хожоод байхаар ямар юмных нь баяр хөөр байдаг юм. Цэнгэлдэхэд байсан үзэгчид ч гэсэн үүнд нөлөөлсөн. Бүгдээрээ л гоол гээд орилчихоор “за гоол л юм байлгүй” гэж хэн ч бодно шүү дээ. Угаасаа айлын талбайд дандаа л ийм юм болдог”

Анчелотти “Үнэнийг хэлэхэд сүүлд телевизийн бичлэгээр л гоол ороогүйг харлаа. Үүнд бидний буруу байхгүй. Бас шүүгч нарт ч хэцүү байсан биз. Эцсийн эцэст ийм зүйл болох л байсан ёстой юм байлгүй дээ”





4 сарын 30. Лондон. Стадион “Стэмфорд Бридж”.
Шүүгч – Андре Марринер (Бирмингем).
ЧЕЛСИ – ТОТТЕНХЭМ – 2:1 (1:1)
Сандро, 19 (0:1). Лэмпард, 45 (1:1). Калу, 89 (2:1).
Челси Тоттенхэм
Петр Чех Эурельо Гомеш
Бранислав Иванович Юнес Кабуль
Джон Терри Вильям Галлас
Давид Луис Майкл Доусон
Эшли Коул Ведран Чорлука, 79
Майкл Эссьен, 57 Аарон Леннон
Джон Оби Микел Сандро
Фрэнк Лэмпард Лука Модрич
Флоран Малуда, 73 Гарет Бэйл
Дидье Дрогба Рафаэль Ван дер Ваарт, 85
Фернандо Торрес, 63 Роман Павлюченко, 58
Сэлгээ :
Рамирес, 57 Джермейн Дефо, 58
Саломон Калу, 63 Стивен Пинар, 79
Николя Анелька, 73 Джермейн Дженас, 85
Шар хуудас :
Бранислав Иванович, 38 Роман Павлюченко, 57
Дидье Дрогба, 49
Джон Терри, 69
GD Star Rating
loading...
"Челси"-гийн маргаантай хожил, 9.1 out of 10 based on 13 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

14 Сэтгэгдэл

  1. ddddd says:

    Gehdee chelsea hojiv. chelsea iluu bsn hojison. jaahan tiimeerhu bdlaar. hehehehe. odoo manu budreh yortoi.

    GD Star Rating
    loading...
  2. Dn*TORR9S says:

    !!!!!!

    GD Star Rating
    loading...
  3. ZZzzZZ says:

    Nowsh yumaa dandaa shuugch nar ingej bhiimaa ( Er n yamar ch aldaa gargadaggui ROBOT ReFeRee Bwal deer yum bishuu) ZAILAA

    GD Star Rating
    loading...
  4. Red Devil says:

    Chelsea ene jil hichneen hulhidaj hojood ch yamar ch tsom avch chadahgyi, Ref is duffffffff… Go Red Devils!!! Smash the gunners!!!

    GD Star Rating
    loading...
  5. aliwaa chelseagiin fanatuud yaawa ngo shuugch ntrtee huwilddaggui gegeen garuud bi ta nariig huwildaagui shuugch tanai tald bgagui zugeer aldaa gargasan gj bdj bn Barcad ch bs iim zuil tohiolddog shuugch l aldaatai shuudeg bag bish

    GD Star Rating
    loading...
  6. chelsea says:

    ene humuus neeree manai pinaltyg ogoogui bas gants udaa shuugchiin tuslamjtai hojhoor hahuul gd baihin herev bid hahuulddag bsan bol ali hediin avarguudin ligt turuultsn bgaa gants udaa yamar dandaaa ingedeg bish gants udaa yum chine

    GD Star Rating
    loading...
  7. chelsea says:

    ene humuus neeree manai pinaltyg ogoogui bas gants udaa shuugchiin tuslamjtai hojhoor hahuul gd baihin herev bid hahuulddag bsan bol ali hediin avarguudin ligt turuultsn bgaa gants udaa yamar dandaaa ingedeg bish gants udaa yum chine say manu buderlee odoo goy ch yum boloh ni dee

    GD Star Rating
    loading...
  8. blue murder says:

    chelsea maani 2 mash saihan very nice goal xiilee ,xerbee byryy xaibal gomes-oosoo asyy yagaad saltaan dooroo tyylai orood guix zai gardadagiig hi

    GD Star Rating
    loading...
  9. Vaancho says:

    ene Sportiin tsonxiin hed inged uur xurged bdag yum.. tootsix esgui 2 goolig tootsloo ch geh shig.. bitgi guts.. ta nariin Chelsea’d durgui chin ter l biz.. setguulchid yum bol setguulchid shig bai.. uur bag iim yum bolhor neeh yum boldoggui bj.. oxiduud chin

    GD Star Rating
    loading...
  10. Vaancho says:

    ydaj bxad Barca Manu 2 talbai deer.. 14, 14n xuntei toglood bga bolhor xetsu bnaaaa.. teged ydaj bxad ter 14iinh n 3 n aimar erh medeltei 11n aimar baashtai xeruulj.. za teged 1 toglogch n buur erx medeltei.. esrew bagiin 2 3n toglogch nart shar ulaan xuudsiig xaramgui uguh yumaa… dor hayad 1 toglogchd ulaan ogod gargad haychxar.. 14n xunii esreg 10 eswel 9lee toglxor chin xetsu bizde.. teher chin.. Barca Manu 2 togs bxgui geed yax we de.. Xerew ene 2 CL’n finald taaruul nogoo 3n toglogch nar n yaj xuwaagdah yum boloo.. Aygui bol 1r ued manaid shuu.. 2r ued tanaid.. teged aztai n xojii geed suuj bga da………… bi xudlaa yriad bn uu?

    GD Star Rating
    loading...
  11. chelsea fan says:

    holbombogt ali aldaag ter gehvee aldadgui shuugch baih bishdee. chelseagin aztai odor baisan busad bagiin fanuudad helhed ta bagch gsen ingej hojij baisan udaa zondoo bgaa bh shuu barca and all FCclub !!!!!!! vaancho unen ug bna

    GD Star Rating
    loading...
  12. haha says:

    Blatter sda camer ashigladag bolmoor bnaa shal tenegiin

    GD Star Rating
    loading...
  13. shuugchtei niilj hojloo l geed bdag tanai bagt ch gesen iim yum tsagaa tulahaar bj l bnsh dee yum l bolov uu ManU shuugchtei niileed Barca shuugchtei niileed l ………..bla bla bla tegsen + chelsea shuugchtei niileed bla bla yum bnsh dee tegeheer olon yum yariad ch hereggui haana ch iim yum bdag yum za yu

    GD Star Rating
    loading...
  14. dedv says:

    ene niitleliig bichsen peasda chelseag vzen yddag bhaa tootsoh ysgvi bsan ch geh shig peasda chini

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: