Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг, МХБХ » Азийн Хөлбөмбөгийн Холбооны хаалгач нарын дасгалжуулагчдын сургалт эхэллээ

GD Star Rating
loading...

Монголын Хөлбөмбөгийн Холбоо 2011 оны “Сургалт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан билээ. Ялангуяа сургалтын чанар, үр өгөөжин дээр онцгой анхаарч чадварлаг боловсон хүчин бэлтгэх талаар ажиллаж байна. Энэ үүднээс БНХАУ-д  хоёр дасгалжуулагчийг бэлтгэлээ.

Мөн 5 дугаар сарын 02-ноос эхлэн “Хаалгач нарын дасгалжуулагчдын сургалт”-ыг 6 хоногийн турш АХБХ-ны сургагч багш БНХАУ-ын иргэн Thomas Xu, Ryan Shi нар манай 26 дасгалжуулагч нарт заана.

Сургалтын үйл ажиллагаа өдөр бүрийн 09.00 цагаас 17.00 хүртэл үргэлжлэн явагдах ажээ.

Энэхүү сургалтад хамрагдсадын дотор эмэгтэй болон орон нутгаас хүрэлцэн ирж оролцож байгаа бөгөөд сурсан эрдмээрээ ирээдүйн сайн сайн хаалгач нарыг бэлтгэх асуудал тэдэнд очиж байна. Энэ сургалтын дараа Хөдөө орон нутагт ажиллах хөлбөмбөгийн нарийн бичгийн дарга нарын сургалтыг явуулахаар төлөвлөөд байна.

GD Star Rating
loading...
Азийн Хөлбөмбөгийн Холбооны хаалгач нарын дасгалжуулагчдын сургалт эхэллээ, 9.8 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: