Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, AC Милан, АС Рома, Европын хөлбөмбөг, Интер Милан, Италийн хөлбөмбөг » АС Милан “Скудетто”-д хүрэхэд нэг алхам дутуу

GD Star Rating
loading...

Милан сүүлд 2004 онд түрүүлсэн

AC Милан аваргын болзлл хангахад ганцхан алхмын өмнө ирлээ. Тэд 35-р тойрогт Болоньяг 1 : 0-н харьцаатай хожиж тун чухал ялалт байгуулсан. Цорын ганц гоолыг Фламини 7 дахь минитад багтаа авчирсан.

Гоолоорс хойш Миланы идэвхи бага зэрэг суларч идэвхитэй довтолгоо өрнүүлсэнгүй. Хоёрдугаар үеэс харин Болонья илт сэргэсэн ч гоол хийж чадалгүй байсаар цаг дуусгалаа. 82 дахь минутад Франческо Делла Рокка улаан хуудсаар торгуулсан учраас тэдний боломж мөн төдий хэмжээгээр багассан. Милан ийнхүү 77 оноотой боллоо. Ирэх тойрогт тэднийг Мөнхий хотын “Рома” хүлээж байна.

Миланы араас хамгийн ойрхон нэхэж яваа Интер Милан клуб бямба гаригт нэгэн гайхалтай ялалт байгуулсан. Леонардогийн залуус Чезенагийн талбайд зочилж тааруухан тоглосон. 56 дахь минутад тэд Буданы гоолыг алдсан бөгөөд 90 дэх минут хүртэл тооны харьцаа өөрчлөгдөөгүй.

Харин энэ хүнд үед сэлгээгээр орж ирсэн “Алуурчин” Паццини гайхалтай тоглож 91, 95 дахь минутад дараалан хоёр гоол хийснээр багтаа хожил авчирчээ. Паццини өвөл ирснээсээ хойш 8 гоол шинэ багтаа бэлэглэжээ. Үүний дөрөв нь сэлгээгээр орж ирээд хийсэн гоол гэнэ.   Энэ тоглолтод Интерээс Уэсли Шнайдер тоглоогүй.

Чезена 1975 оноос хойш анх удаа Интерийг хожих гэсэн хүсэл талаар болов. Тэд хүснэгтэд 16-р байранд яваа учраас энэ ялагдал байдлыг нилээд эвгүй болгож байна.

Аваргын төлөөх өрсөлдөөн нэг иймэрхүү байхад Аваргуудын лигийн төлөөх тулаан харин ч илүү гал гарч байна. Өнөө шөнө 4-р байрыг эзэгнэж байгаа Ром хотын Лацио клуб Ювентустэй тулах болно. Хэрвээ энэ тулаанд оноо алдвал Лацио эвгүйдэж мэднэ. Учир нь тэдний ардаас нэхэж байгаа Рома клуб Бариг 2 : 3-аар хожсон юм. Ромын генерал Франческо Тотти дубль хийж багийнхаа ялалтад том тус хүргэсэн бол 95 дахь минутад залуу хамгаалагч Алеандро Роси түүний ажлыг гүйцээж хожлын бөмбөг оруулсан. Тотти сүүлд хийсэн 7 тоглолтдоо дөрвөн удаа дубль хийжээ.  Мөн Рома сүүлд айлын талбайд хийсэн таван тоглолтоос дөрвөн хожил аваад байна.

Хэдийгээр хожил авсан ч гэсэн Ромагийн хувьд ихээхэн гарзтай тоглолт боллоо. Даниэле Де Росси, Симоне Перротта нар улаан хуудсаар торгуульсан учраас ирэх тойрогт Миланы эсрэг талбайд гарахгүй гэсэн үг юм.

Роматай хамт 4-р байрын төлөө уралдаж байгаа Удинезе “сууж” эхэллээ. Бараг тоглолт болгонд гоолдож байгаа Ди Натале нь явахаа больчихсон учраас хоёр дахь дараалсан ялагдал амслаа. Энэ тойрогт Фиорентина тэднийг 5 : 2-оор бут ниргэжээ. Экс-Ромагийн цэрэг Черчи, Д’Агостино нар Виолагаас дубльдсэн. Варгас, мөн нэгийг нэмсэн.


 

 

 

байр Клуб ТТ Х Т Хж +/- Оноо
1 МИЛАН 35 23 8 4 61-23 77
2 ИНТЕР 35 21 6 8 62-39 69
3 НАПОЛИ 35 21 5 9 55-34 68
4 ЛАЦИО 34 18 6 10 46-32 60
5 УДИНЕЗЕ 35 18 5 12 61-42 59
6 РОМА 35 17 8 10 55-49 59
7 ЮВЕНТУС 34 14 11 9 52-42 53
8 ПАЛЕРМО 35 15 5 15 53-58 50
9 ФИОРЕНТИНА 35 12 13 10 45-38 49
10 ДЖЕНОА 35 12 9 14 38-40 45
11 КАЛЬЯРИ 35 12 8 15 42-44 44
12 КЬЕВО 35 10 12 13 33-35 42
13 ПАРМА 35 10 11 14 37-46 41
14 КАТАНИЯ 35 10 10 15 35-47 40
15 БОЛОНЬЯ 35 11 10 14 34-47 40
16 ЧЕЗЕНА 35 9 10 16 33-47 37
17 САМПДОРИЯ 35 8 12 15 30-42 36
18 ЛЕЧЧЕ 35 9 8 18 40-61 35
19 БРЕШИЯ 35 7 10 18 31-47 31
20 БАРИ 35 4 9 22 22-52 21

***
Мэргэн буучид
(Торгуулийн цохилтоос хийсэн гоолын тоо).

26 Антонио Ди Натале (Удинезе, 5)
Эдинсон Кавани (Наполи, 5)
20 Самуэль Это’о (Интер, 5)
19 Марко Ди Вайо (Болонья, 1)
18 Алессандро Матри (Ювентус, 1)
14 Златан Ибрагимович (Милан, 3)
Пато (Милан)
Джампаоло Паццини (Интер, 2)
Франческо Тотти (Рома, 8)
12 Андреа Караччоло (Брешия, 4)
Алексис Санчес (Удинезе)
Робиньо (Милан)
11 Альберто Джилардино (Фиорентина)
Марек Гамшик (Наполи, 2)
Хавьер Пасторе (Палермо)
10 Серджио Пеллисье (Кьево, 1)
Марко Боррьелло (Рома, 1)
9 Эрнанеш (Лацио, 1)
Антонио Флоро Флорес (Дженоа)
Эрнан Креспо (Парма, 3)
Фабио Квальярелла (Ювентус)
Мирко Вучинич (Рома, 1)
GD Star Rating
loading...
АС Милан "Скудетто"-д хүрэхэд нэг алхам дутуу, 8.8 out of 10 based on 11 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. A Gitler says:

    aimar ym bolj bnaaa seria-a d lazio maani huuchin noyodiig hojoosoi

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: