loading...
Борруссия Дортмунд мөрөөдлөө биелүүллээ. Дортмунд Нюрнбергийг өөрийн талбайдаа 2:0 ээр хожиж, Байер Леверкузен Көльнд хожигдсоноор 8 онооны зөрүүгээр улирал дуусахаас хоёр тойргын өмнө лигийн аварга болох нь тодорхой боллоо. Энэ нь тэдний клубын түүхэн дэх долоо дахь аварга цол нь юм.
Сигнал Идуна Паркад хүрэлцэн ирсэн 80 гаруй мянган хөгжөөн дэмжигчид цэнгэлдэхийг донсолгож байлаа. Тасралтгүй нүргэлэх сүрт уухайгаар дэмжүүлхийн зэрэгцээ сэтгэл зүйн баадуугаа тултал нь чангалсан Юрген Клопын цэргүүд тоглолтын эхнээс давамгайлах зорилготой байв. Довтолгоонд чухал хэрэгтэй довтлогч Барриос болон Кевин Гросскройц нар талбайд гарах болсон нь цагаа олсон шийдэл болов. Дортмундын довтолгоо тоглолтын явцад улам ширүүсэж байв. Тэд зочин багийн хаалгач Рафаэль Шеферийг хэд хэдэн удаа шалгасаны эцэст Лукас Барриос (32) эхний бөмбөгийг оруулав. Нэгдүгээр үе дуусахаас 2 минутын өмнө Роберт Левандовский (43) тооны харьцааг 2:0 болгосоноор тоглолтын хувь заяаг шийдсэн юм. Хоёрдугаар үед хар шаруудын давуу тоглолтоор өрнөж, зочид лигийн шилдэг хамгаалалттай Дортмундын эсрэг хүч мөхөсдөв. Үүнтэй зэрэгцэн Көльн Леверкузенийг 1:0 ээр хожсон мэдээ Сигнал Идуна Парк –т цуурайтаж аварга цол тэднийх болсоныг зарлахад цэнгэлдэх даяараа буцалж байлаа.
Тоглолтын дуусаад Дортмундынхан дуугаа дуулан баярын бүжгээ бүжиж, шар айргаар нэгнээ шүршин ялалтын баяраа тэмдэглэв. Кевин Гросскройц аварга цол авбал үсээ хусуулна гэж аль аравдугаар сард амласан ёсоор Сантана түүний үсийг мөлчийлгөв. Клоп том савтай шар айрагнаас зугтсан хэдий ч залуус түүнийг маш сайн онож байлаа .
Хэдийгээр Юрген Клопын баг лигийг олон тойргын турш тэргүүлсэн ч энэ өдрийг хүртэл аварга цолны талаар ам нээхээс зайлсхийсээр ирсэн юм. Тухайн үед түүний амнаас бид аварга болно гэсэн бардам амлалт сонсогдоогүй. Харин одоо тэрээр 2011 оны Германы аварга гэдгээ чангаар зарлаж байна.

Юрген Клоп: Би үнэхээр аз жаргалтай байна.Баг маань үүргээ гайхалтай биелүүллээ. Ямар ч хэцүү нөхцөл тулгархад давж чадсан. Залуусын хийж чадсан бүхнийг үгээр илэрхийлхийн аргагүй.
Диетер Хэкинг : Боррусия Дортмундад халуун баяр хүргэе. Энэ 32 тойргын турш хамгийн шилдэг баг байж үзүүштэй сайхан хөлбөмбөгийг харууллаа. Би багийнхаа энэ улирлын амжилтанд сэтгэл хангалуун байна. 5 онооны зөрүү онолын хувьд нөхөх боломжтой зүйл. Ирэх долоо хоногт өөрсдийн хөгжөөн дэмжигчдэд хожилоор бэлэг барих болно.
Хэмжээлэшгүй их баяр хөөр. Тэд тоглолт дууссан даруйд сэтгэл хөдлөлөө барих ямар ч шаардлага байсангүй.
| БОРУССИЯ Д – НЮРНБЕРГ – 2:0 (2:0) | |
| Боруссия Д | Нюрнберг |
| Роман Вайденфеллер | Рафаэль Шефер |
| Марсель Шмельцер | Хавьер Пинола, 70 |
| Матц Хуммельс | Андреас Вольф |
| Невен Суботич | Филипп Вольшайд |
| Лукаш Пищек | Юрий Юдт |
| Антонио Да Силва, 83 | Тимми Симонс |
| Свен Бендер | Алмог Коэн |
| Кевин Гросскройтц, 89 | Роберт Мак, 46 |
| Марио Гёце | Мехмет Экиджи |
| Роберт Левандовски, 78 | Кристиан Айглер |
| Лукас Барриос | Юлиан Шибер, 71 |
| Сэлгээ: | |
| Якуб Блащиковски, 78 | Илкай Гюндоган, 46 |
| Фелипе Сантана, 83 | Марвин Платтенхардт, 70 |
| Деде, 89 | Йенс Хегелер, 71 |
| Шар хуудас: | |
| Лукас Барриос, 28 | Юрий Юдт, 42 |
Аваргын титэм: Юрген Клоп дасгалжуулагчийн хувиар өөрийн 100 дахь Бундеслигийн тоглолтондоо аварга цол хүртлээ. Тэр Дортмундын долоо дахь аварга цолыг авч мөнхийн өрсөлдөгч Шалькетэй амжилт тэнцүү боллоо. Энэ бол Дортмундын сүүлийн 16 жилд хүртэж байгаа 4 дэх цом юм. Дортмунд улирал дуусахаас хоёр тойргын өмнө аварга болсон дөрвөн багийн нэг болж байна. (Байерн Мюнхен , Вердер Бремен, Көльн ) Байерн лигийн түүхэнд хамгийн эрт буюу 30 дахь тойрогт аварга болж байлаа.
Гоол: 32-р тойрогт 21 гоол орсон нь нэг тоглолтонд дунджаар 2,3 хувь болж байна. Нийт 288 тоглолтонд 835 бөмбөг оржээ.
Мэргэн буучид. Марио Гомес 24 гоолтой тэргүүлж Фрайбургийн Папис дэмба Сиссе 22 гоолтой удаалж байгаа бөгөөд урд өмнө нь ямар ч Африк гаралтай тоглогч Бундеслигэд 22 гоол оруулж байгаагүй ажээ.
Карт: 32-р тойрогт Франкфуртын Себастьян Роде цорын ганц улаан хуудсыг хүртэв.
11 метрийн торгууль: Нэг торгуулийн цохилт өгөгдсөн бөгөөд Штутгартын Звродко Кузманович Хоффенхаймын хаалганд хожлын гоолыг оруулжээ.
Тэмдэглэлт ой : Торстен Фрингс 400 дэх Бундеслигийн тоглолтоо хийлээ. Мөн 92 дахь шар хуудсаа авчээ. Франкфурт 550 дахь удаагаа хожигдов. Лигийн түүхэнд хамгийн олон хожигдсон баг болж байна.
Цуврал: Сант Паули 8 тоглолт дарааллан 2 гоол хаалгандаа алдав. Боруссия Мөнхенгладбах энэ улиралд анх удаагаа хоёр дарааллан хожив.
Дээд амжилт: Дортмунд ээлжит дээд амжилтаа тогтоосоор байна. Лигийн хамгийн шилдэг хамгаалалттай баг буюу ердөө 19 гоол хаалгандаа алджээ. 2007/2008 оны улиралд Байерн 21 гоол алдаж дээд амжилт тогтоож байв. Мануэль Нойер Шалькегийн төлөө тоглох хугацаандаа хэзээ ч тоглолтын нэгдүгээр үед 3 бөмбөг алдаж байсангүй.
КАЙЗЕРСЛАУТЕРН: САНТ-ПАУЛИ 2:0
ВЕРДЕР : ВОЛЬФСБУРГ 0:1
ХАННОВЕР : БОРУССИЯ М 0:1
КӨЛЬН : БАЙЕР 04
ХОФФЕНХАЙМ : ШТУТГАРТ 1:2
МАЙНЦ : АЙНТРАХТ 3:0
ХАМБУРГ : ФРАЙБУРГ 0:2
БОРУССИЯ Д : НЮРНБЕРГ 2:0
БАЙЕРН : ШАЛЬКЕ 04 4:1
| Байрлал | Баг | Тоглолт | Хожил | Тэнцээ | Хожигдол | Гоол | Оноо |
| 1 | БОРУССИЯ Д | 32 | 22 | 6 | 4 | 64-19 | 72 |
| 2 | БАЙЕР 04 |
32 | 19 | 7 | 6 | 62-43 | 64 |
| 3 | БАЙЕРН |
32 | 17 | 8 | 7 | 71-38 | 59 |
| 4 | ХАННОВЕР | 32 | 18 | 3 | 11 | 45-42 | 57 |
| 5 | МАЙНЦ | 32 | 16 | 4 | 12 | 47-37 | 52 |
| 6 | НЮРНБЕРГ | 32 | 13 | 8 | 11 | 45-40 | 47 |
| 7 | ФРАЙБУРГ | 32 | 13 | 5 | 14 | 41-47 | 44 |
| 8 | ХАМБУРГ | 32 | 12 | 7 | 13 | 44-50 | 43 |
| 9 | ХОФФЕНХАЙМ | 32 | 10 | 10 | 12 | 47-46 | 40 |
| 10 | ШАЛЬКЕ 04 | 32 | 11 | 7 | 14 | 36-39 | 40 |
| 11 | КАЙЗЕРСЛАУТЕРН | 32 | 11 | 7 | 14 | 43-48 | 40 |
| 12 | ШТУТГАРТ | 32 | 11 | 6 | 15 | 57-56 | 39 |
| 13 | ВЕРДЕР | 32 | 9 | 11 | 12 | 43-58 | 38 |
| 14 | КӨЛЬН | 32 | 11 | 5 | 16 | 43-61 | 38 |
| 15 | ВОЛЬФСБУРГ | 32 | 8 | 11 | 13 | 39-45 | 35 |
| 16 | АЙНТРАХТ | 32 | 9 | 7 | 16 | 30-44 | 34 |
| 17 | БОРУССИЯ М | 32 | 9 | 5 | 18 | 45-64 | 32 |
| 18 | САНТ-ПАУЛИ | 32 | 8 | 5 | 19 | 33-58 | 29 |
loading...




BVB herzlichen glueckwunsch!!!
loading...