loading...
Залуухан бүрэлдэхүүнтэй хоёр баг Өрнөдс бүсийн хагас шигшээд оноолт таарсан нь олны анхаарлыг татаж байгаа. 8-аар плэй-оффт орж ирсэн “Мемфис Гриззлис” хагас шигшээн эхний тоглолтыг “«Оклахома-Сити Тандер»”-н талбайд хийлээ. Зак Рэндольф гайхалтай тоглолтоо үргэлжлүүж 34 оноо авснаар баг нь 114-101-аар “Oklahoma City Arena”- д ялалт байгуулж цувралыг тэргүүлж эхэллээ.
Марк Гасоль мөн 20 оноогоор багтаа тусалсан бөгөөд Рэндольфийн 34 оноо “Мемфис”-ийн түүхэн амжилт болов. Өнгөрсөн баасан гаригт “Сан Антонио”-гийн эсрэг Зак 31 оноо авч багийнхаа плэй-офф дахь дээд амжилтыг тогтоогоод байсан юм. Мөн тэрээр энэ шөнө 10 удаа самбараас бөмбөг авч, гурван удаа тасалсан. Харин түүний шилдэг хамтрагч Марк 13 самбар, дөрвөн дамжуулалт, гурван шидэлт блок хийсэн .
Тэд хамтдаа 44 оноо, 23 самбар, зургаан дамжуулалт, дөрвөн бөмбөг таслалт хийжээ.
Кевин Дюрант мэдээж багаа тэргүүлж 33 оноо, 11 самбар авсан. Рассел Уэстбрук 23 удаа шидэж байж 29 оноо арай гэж авчээ. Мөн долоон удаа бөмбөг тасалсан.
Дюрант “Зак яг л мангас шиг л байна. Ямар ч хүнд байдлаас тэр шидээд оруулж чадаж байна. Магадгүй лигийн шилдэг хүчний довтлогч тэр байх”
Оклахомaгийн ордонд цэнхэр хувцсаар жигдэрсэн 18,203 үзэгч тоглолтыг сонирхлоо. “Мемфис” NBA-гийн плэй-офф долоон тоглолтоор шийдэгддэг болсноос хойш номер нэгийг хожсон анхны “8″ болсон билээ.
Тэд түүхэн амжилтын төлөө тэмцэж байна. Цувралын дараагийн тоглолт 5 сарын 3-нд Оклахома Аренад явагдана.
loading...




anhniih bish bhaa warriorschuud dallasiig multalj bsanshd
loading...
ehnii shat 4 yogloltoor shiidegddeg chini bur 05 onoos ehtei shd ee. 07 ond Golden state dallas-iig 4-2-r hojson shd ee
loading...
minii sanaj bgaagaar ehnii shat 5 togloltoor shiidegddeg bhad new york 8r garaad awargiin toloo togloj bsan bh shuu. ter bas l ewgui record bhaa
loading...
za ene grizzlesiig hench ingej yavna gej bodoogui bha spurstai ehnii togololtiig hojson odoo thunderiig hojloo tiimees thundar bayrtai bh randoph gaihaltai baina duncan yachij chadahgui bna le shd
loading...
hi manaihan gool.mn d orood iree dajgui site bna medeenuud n shuurai ordgiin bnaa
loading...
Dallasiig Warriors 4-0 doj bsan shte hu ter jil chini!Dallas ugass ulirald Warriorsig neg ch hojogui bsan ter chigte l husulsanda huurhi
loading...
За Мемфис энэ жил үнэхээрийн одтой байна, бүх тоглогч нар жигд сайн тоглож байна Тони Аллен ч бүх хар ажлыг нь нуруун дээрээ үүрч байна даа. Зак ч сайн тоглогчил доо тэхэд Никс-н Маркд Антони дасгалжуулагч ашиглаж чадахгүй бараг хөөж явуулаад оронд нь Стоудмайр авч байсан ш дээ…
loading...
Төрөөд хандаж хэлэхэд Даллас Варриарс 2 -н тулаанд 4-0 биш 4-2 -р ялсан юм. Никс 1999 оны улиралд 8 -р гараад Конф аварга болж байсан.
loading...
Закийн оронд Стоудмайр ирээгүй байхаа.
loading...
hhaaa zack yg mangas shg bna gsen bain shuuuuuu grizley chn baawgai bizdee zack yg baawgai shg haragdaad bdgiin
loading...
ene kobe gsen nuhur arai bolimor iim bj bas kobe elemantarnii medleg alga
loading...
xooe Turuu… chi uuru 4 : 0….. GSw’d Dallas’g 4 2.r hojson yumaaaa..
loading...
hudlaa shaagaad 7 togololtoor shiidegddeg bolsonoos hoish anhnii bag bolj bn genuu (nomer1 g hojson nomer
2007 ond goldon state dallas-g hojij baisan shdee. ed nar dandaa hudlaa shaaanaa . haaya 1 medee oruulahaaraa
loading...