loading...
Монголын бүжгийн спортын холбоо өнгөрсөн долоо хоногт Олон улсын бүжгийн байгууллагын (International Dance Organization-IDO) гишүүн болжээ. Манай бүжгийн спортын холбоо өмнө нь Олон улсын болон Азийн бүжгийн спортын холбооны гишүүн байсан учраас бүжгийн спортын 10 бүжгийн суурийг тавьж, хөгжүүлж ирсэн юм билээ.
Харин 30 жилийн түүхтэй олон улсын бүжгийн байгууллагын гишүүн болсноор IDO-гийн журамд заасан бүх тэмцээнийг улсынхаа хэмжээнд зохион байгуулж, олон улсын тэмцээнд оролцон, эдгээр бүжгийн төрл өөр олон улсын шүүгч бэлтгэх эрхтэй болж байгаа юм.
Түүнчлэн удахгүй Монголын бүжгийн спортын холбоо байгууллагынхаа бүтцэд өөрчлөлт хийж, урлагийн гүйцэтгэх төрлүүд, уламжлалт, гудамжны, хосын тусгай болон бусад бүжгийн төрлийг хамруулсан хороо байгуулах төлөвлөгөөтэй байна.
loading...



