Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » "Нийслэл" - Үндэсний лиг, Монголын хөлбөмбөг » “Нийслэл” лигийн шинэ улирал эхэллээ

GD Star Rating
loading...

Монголын Үндэсний “Нийслэл лиг” тэмцээн анхныхаа тоглолтыг хийлээ.

Өнгөрсөн жилийн аварга Орхон аймгийн Эрдэнэт Уулын баяжуулах үйлдвэрийн “Хангарьд” клуб өнгөрсөн жилийн лигийн мөнгөн медальт Хан-Уул дүүргийн “Улаанбаатарын мазаалайнууд” багтай хүч үзлээ. Тоглолт эхнээсээ ширүүн тэмцэл дунд явагдлаа. Өнгөрсөн жилийн аваргуудын удаа дараагийн довтолгоон их хүлээлгэсэнгүй тоглолтын 16 дахь минутад 9 дугаартай спортын мастер М.Эрдэнэсайханы хаалганы өмнөх бужигнаан дундах цохилт амжилттай болж тэргүүлж эхэлсэн.

Гэвч тэдний давамгайлал 10 минут үргэлжлэх хувьтай байж. Тоглолтын 26 дахь минутад “Улаанбаатарын мазаалайнууд” багийн 2 дугаартай тамирчин Ө.Эрдэнэболорын торгуулийн гайхалтай цохилт тооны харьцааг 1:1 болгосон байна. Үндэсний шигшээ багт нэр нь дэвшээд байгаа “Хангарьд” клубын хаалгач Б.Сэр-Од үсрээд хүрсэнгүй, бөмбөг яг 90-ийн буланд орлоо

Тоглолтын 2 дугаар үед аль аль нь гоол оруулж чадсангүй. Үзэгчид Нигерийн легионер Paul Ebuka-аас гоолыг хүсэж байсан боловч энэ удаа гоолдож чадалгүй байсаар тоглолтоо дуусгалаа. Ийнхүү 15 дахь удаагийн “Нийслэл лиг” тэмцээн анхныхаа тэнцээг “өлгийдөн” авлаа. Тоглолтын үед нийт 2 шар карт олгогдсон байна.

Тоглолтын 1 дүгээр үе 50:50 харьцаатай үргэлжилсэн бол 2 дугаар үе 58:42 харьцаатай “Хангарьд” клубын давамгайлал дор явагдлаа.

Тэмцээний бас нэгэн сюрприз бол бүтэн “Нийслэл лиг” тэмцээний турш хамгийн бага карт авсан багт 1.0 сая төгрөг олгохоор болсон байлаа.

Мөн тасалбар авсан үзэгчдэд 10 бөмбөг бэлэглэсэн бөгөөд тоглолт болгоны завсарлагаанаар азтай үзэгчийг шалгаруулан үнэ бүхий зүйлсээр шагнахаар шийдвэрлсэн байна. Тоглолт өдөр бүрийн 18,00 цагаас эхлэн бөгөөд өнөөдөр анх удаагаа оролцож байгаа Чингэлтэй дүүргийн НЗДТГ-ын “FC Ulaanbaatar” баг Лигийн 1 удаагийн аварга “Хоромхон” клубтэй хүч үзнэ.

Нийслэл лигийн хуваарийг эндээс үзнэ үү

GD Star Rating
loading...
"Нийслэл" лигийн шинэ улирал эхэллээ, 9.5 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. fanat says:

    erchim erchim !!!!!!!! ene jil erchim turuulne bhaa…

    GD Star Rating
    loading...
  2. erchim says:

    fanattai sanalneg bn come on erchim

    GD Star Rating
    loading...
  3. robe says:

    erchim uragshaa. garidaa ax bsn bl bvr svrtei bxgvi yu. enxjargal axtai xol niileed gaixaltai tglxgvi yu te zaluusaa

    GD Star Rating
    loading...
  4. cool says:

    Horomhon horomhon!!!!! uchigdur fc ulaanbaatariig 4-3 hojloo bayr hurgiii uzegchdiig baysgasan goe toglolt garsan shuu

    GD Star Rating
    loading...
  5. Erchim says:

    Erchim uragshaaa yavan changardag bagshdeee shine zaluu tamirchid chadnaaa
    Davaa goalddnoooo

    GD Star Rating
    loading...
  6. Hangarid says:

    ZASSSSS OTHER TEAMS TSAASHAA SHUU!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    Hangarid dahiad avraga avna zuer l yaj toglohiig ni har.

    GD Star Rating
    loading...
  7. mazaalai says:

    za muu hodoonii suguud uur hvrgeed bgaarai ter erdenetdeel lag yum bgaa biz hotod amichahgvi shvv
    muu bandi min

    GD Star Rating
    loading...
  8. MAZAALAI F.C says:

    Mazaalai F.C avarga bolno gedegt naidaj bna.

    Erchim bol zolbinguudiin bag. Manai Garidaa tanai zolbinguudiin bagiig 3 jil gaigui togluulsan. Dahij hezee ch zolbinguudiin emchin gegeg bagt toglohgui, teneg Dorjsuren, Batnasangiin udirdlaga door toglohgui !

    Yagaad gevel MAZAALAI F.C iig burhan shig hun dasguuljuuldag yum!!!

    Hezeed MAZAALAI daa unench !!!

    MAZAALAI F.C MAZAALAI F.C MAZAALAI F.C

    Manaihan zaaval avarga bolno shu !!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: