loading...
Азийн хотуудын тэмцээн
Саяхан Индонезийн Жакарт хотноо явагдсан Ази тивийн хотуудын багийн аварга шалгаруулах тэмцээнд АНЭ, Бруней, Гонконг, Ирак, Непали, Малайз, Сингапур, Солонгос, Филиппин, Энэтхэг зэрэг 17 улсын 24 багийн шатарчид 9 тавилд өрсөлдөв.БНХАУ-ын Хэбэй мужийн Ши Жиазуан (2583) хотын баг бүх тавилд ялж 18 оноогоор түрүүлэн Казахстаны Астана (2560) 15, Ираны Тегеран (2531) 13 оноотой удаах байрт шалгарч чансаагаар 22-т жагссан Монголын Эрдэнэт (1754) (Н.Баттулга,Ч.Ганболд,С.Төрбат,Ж.Баттулга,Ё.Баярсайхан) 9 оноогоор 13-р байрын амжилт үзүүлжээ. Энэ тэмцээний эхний байруудыг эзэлсэн багуудын шатарчид нь бүгд их мастер цолтон бөгөөд 14 баг нь 2100-аас дээш дундаж чансаатай,олон улсын цолтой шатарчдаас бүрдсэн байв.
***
Сурагчдын ДАШТ эхлэв
Өнгөрсөн сарын сүүлчийн өдөр Польшийн Краков хотноо эхэлсэн Сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах 7 дахь удаагийн тэмцээнд 30 шахам орны 300 гаруй шатарчид оролцож байна.
Энэ тэмцээний эхний хоёр тавилын дараа Монголын өсвөрийн шатарчдаас О.Чингүүн (B-9 хөвгүүдийн насны ангилал), Н.Отгонбаяр (B-11), Т.Мөнхзул (G-9 охидын), Д.Номин-Эрдэнэ (G-11) нар 2, Ц.Бат-Эрдэнэ (B-11), С.Жаргалмаа (G-13) 1, Г.Сайханзаяа (G-15) 0,5 Б.Ирмүүнтулга (B-7) 0 оноотой байна. Тэмцээн энэ сарын 9ний өдөр өндөрлөнө.
Шатарчдын шинэ чансаа.
Олон улсын шатрын холбоо (ФИДЕ) энэ оны 5-р сарын 1ний байдлаар Дэлхийн шатарчдын чансааг шинэчлэн гаргасныг өмнөхтэй нь харьцуулан үзүүлэв.
Дэлхийн шилдэг 10 шатарчин
№ Шатарчдын нэр улс 2011-III 2011-V
1 В.Ананд Энэтхэг2817 2817
2 М.Карлсен Норвег 2815 2815
3 Л.Аронян Армен 2808 2808
4 В.Крамник ОХУ 2785 2785
5 В.Иванчук Украин 2779 2776
6 С.Карякин ОХУ 2776 2776
7 В.Топалов Болгар 2775 2775
8 Х.Накамура АНУ 2774 2774
9 Ш.Мамедьяров Азербайжан 2772 2772
10 В.Гашимов Азербайжан 2746 2760
Монголын шилдэг 10 шатарчин
№ Шатарчдын нэрс цол 2011-III 2011-V
1 Б.Гүндаваа ОУХМ 2497 2476
2 Б.Мөнгөнтуул ИМ 2434 2463
3 Д.Шаравдорж ИМ 2435 2442
4 Ц.Батчулуун ОУМ 2446 2429
5 Н.Баттулга ФМ 2420 2409
6 Б.Хатанбаатар ИМ 2395 2359
7 М.Гүнбаяр СМ 2265 2334
8 Г.Мөнхгал СМ 2318 2333
9 О.Ганболд ОУМ 2326 2326
10 У.Насанжаргал ДМ 2263 2325
10 Г.Эрдэнэ ФМ 2342 2325
Дэлхийн шилдэг эмэгтэй 100 шатарчдыг Ю.Полгар (Унгар,+13) 2699, Х.Конеру (Энэтхэг,+7) 2614,
Хоу Ифан (Хятад,+10) 2612 нар тэргүүлсэн бол манай Б.Мөнгөнтуул (+29) 16 байраар урагшилж 32-д эрэмблэгджээ.
Дэлхийн улсуудыг ОХУ (+2) 2734-оор магнайлан Украин (-1) 2696-оор удаалсан бол Монгол улс (-4) 2390 үзүүлэлтээр 2 байр ухарч 62-д жагсав.
loading...




nasaa ulsiin avargaas medal avaad reiting ni sain ahisan bna bas gunbayar ulsiin avarga avaad hatanbaatar ayayaya ulsiin avarga deer 50 huviach hiij chadaagui argagui ymand uy gej baih ymda aguu hun shuude uul ni erdenetees gan-od o.batzorig ntr ygd oroogui ym bol erdenet ih sain shatarchidtai shde
loading...
ulsiin avargaas medal avhad shuud CM ogdog gej sonsoj baisan ym bna nasanjargal CM boloogui ymu http://mongolchess.com/index.php?option=com_content&view=article&id=47&Itemid=66 ene deer hurtel bna nasanjargal CMiin bolzoliig hangatsan ym bishuu ????? ygd ene deer DM bgan
loading...