loading...
Ханс Йорг Бутт (36) Байерн Мюнхентэй 2012 оны зургадугаар сар хүртэл гэрээгээ сунгалаа. Харин залуу хаалгач Томас Крафт (22) энэ улиралд дуусаж байгаа гэрээгээ сунгахгүй гэв. Тэрээр өөрийн хүсэлтээр багаа орхихоо мэдэгдсэн байна. “ Томас Крафтийн хэтийн зорилго бол багийн нэг номерийн хаалгач байх явдал. Бид үүнийг түүнд амлаж чадахгүй” гэж Байерн Мюнхений спортын албаны дарга Кристиан Нерлингер хэлээд Крафтад спортын амжилт хүсжээ.
Байерн Мюнхен шинэ улиралд Шальке 04 –ийн хаалгач Мануэль Нойерийг авах сонирхолтой байгаа бөгөөд талууд үнийн санал дээр тохирох асуудал үлдээд байгаа юм.
loading...




arguigui ari ym daa gehdee tuunii omno moroodoliin bag barca real bhgui ch damjin ongordog angliin top baguud bn shd
loading...
Neuer-iig ManU avchihaasai
loading...