Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » ""Пэпси" дээд лиг, 2.Сагсан бөмбөг, Монголын сагсан бөмбөг » “Бухнууд” цувралын харьцааг тэнцүүлж, “Харцага” тэргүүлсээр

GD Star Rating
loading...

Монголын сагсан бөмбөгийн холбооны “Ниссэн” дээд лигийн шийдвэрлэх тулаанууд үргэлжилсээр байна. Хүрэл медалийн төлөө өрсөлдөж байгаа  МУИС Бридж констракшны “Баянзүрх Буллс”, Хас банкны “Хүлэгүүд”-ийн хоёр дахь тоглолт өнгөрсөн долоо хоногийн сүүлээр  явагдлаа.

Цувралын эхний тулаанд   хэн хэн нь төдийлөн сонирхолтой тоглолт гаргаж чадаагүй багууд  энэ өдөр  илүү идэвхитэй хандаж  ширүүхэн өрсөлдөөнийг үзүүлсэн. Гэсэн ч “Бухнууд” өрсөлдөгчөөсөө арай илүү байж эхний үеэс л тэргүүлсээр 83:88 харьцаатай анхны хожлоо авч цувралын харьцааг тэнцүүллээ.

Дараагийн  тоглолт Аваргын төлөө  өрсөлдөж байгаа Mill house компани “Ав-Атар”, Энержи ресурс ХХК-ны “Харцага” –уудын тулаан байлаа. Ур чадвар, тоглолт, хүчний хувьд эн тэнцүүхэн өрсөлддөгч  багуудын хувьд тоглолт бүртээ өөр өөрсдийн ялгааг харуулан ялалт авч байсан. Өмнөх тулаанд хурдтай өрсөлдөгчийнхөө эсрэг найдвартай  хамгаалалт босгож чадсанаар  ялалт аваад байсан “Харцагууд” энэ удаа ч өрсөлдөгчөө 73:84 харьцаатай буулган авсан юм.

“Ав-Атар”-ууд цувралын үлдсэн тоглолтуудад өрсөлдөгчийнхөө хамгаалалтыг сэтлэх хүчтэй довтолгоо олныг  боловсруулахгүй бол энэ байдлаараа аваргын үзүүрээс атгаад мултарч магадгүй болоод байна.

Гагцхүү “Харцагууд” энэ жил аваргын цомыг өргөж дөрөв дэх удаагаа лигийн аварга болох уу? Эсвэл лигийн түүхэнд шинэ эргэлт хийсэн “Ав-Атар” аварга болж үзэгч дэмжигчдээ баярлуулах уу? Энэ бүхэн  одоо зөвхөн Ав-Атаруудын гарт л байна.

С.Дуламсүрэн

 

 

GD Star Rating
loading...
"Бухнууд" цувралын харьцааг тэнцүүлж, “Харцага” тэргүүлсээр, 9.0 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. bayarmaa says:

    BZB Good luck. Sain togloj bna lee shuu.

    GD Star Rating
    loading...
  2. ooooh JESUS... says:

    GO BULLS!!! (bronze=gold)—–>for this year…lol

    GD Star Rating
    loading...
  3. ATARIIN FAN says:

    ATARCHUUDIIG DEMJIJ BNA.ALIVAA YUMAND SHINE ERGELT HIIGSED URGELJ AMJILT BOLON HUGJILIIG DAGUULJ BAIDAG.ATARCHUUDIIN YALALTAND OLON SPORT SONIRHOGCHID BAYARLAH BAIH.HARTSAGA BOL TERTEI TERGUI AVARGA BOLDGOOROO BOLSON YUM CHIN SHINE YUM HARMAAR BNA.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: