loading...
Бундеслигийн “Байер Леверкузен” багийн ахмад хамгаалагч Сами Хююпя энэ улирал дуусгаад зодог тайлах болсноо албан ёсоор зарлалаа. Өдгөө 38 настай Финлянд хамгаалагч карьерийн оргил жилүүдээ “Ливерпуль”-д өнгөрүүлсэн бөгөөд 2005 оны гайхамшигт Аваргуудын лигийн ялалтын нэг хэсэг байлаа. Мөн 2001 оны түүхэн “требль”-д ч тэр хамт байсан. 2009 онд тэрээр “Энфилд”-ийг орхиж Бундеслигийн Байер багтай гэрээ байгуулсан.
“Би Леверкузенд олон сайхан дурсамжтай мөчүүдийг өнгөрүүллээ. Сүүлчийн улиралдаа аваргуудын лигт шалгарвал хамгийн сайхан бэлэг байх болно. Зодог тайлаад дасгалжуулагч болох төлөвлөгөөтэй байгаа. Надад энэ боломжыг олгосон багийн удирдлагад талархаж байна”
Хююпя энэ улиралд лигийн 20 тоглолтод оролцсон бөгөөд Штутгартын хаалганд нэг гоол оруулсан. “4″ дугаараараа алдартай тэрээр Финлянлын шигшээ багт 1992–2011 оны хооронд 105 тоглолт хийж бүх цаг үеийн жагсаалтанд хоёрдугаар байранд бичигдэж байгаа.
Их Британий Goal.com сайт түүнийг өнгөрсөн 10 жилийн шилдэг 10 хөлбөмбөгчдийн тоонд багтааж байсан юм. Энэ тухай нийтлэлийг бид та бүхэнд хүргэж байсан билээ.
loading...




Litmanen medeej negd bichegdej bgaa bh….Finlandin domog l doo…Barcad bsan…:-)))
loading...
fucking barca. soccer drama gej barca-g helne. anfield’s son Hyypia-n niitlel deer ter hoshin shogiin bagiin tuhai bitgii bich meduu erguu har bandi min!!!
loading...
Barcagiin yos surtahuungui, aliagch, avilgalch novshnuud ene sitenaas zailaa!!!!
loading...
naidvartai ar tal bsan shuu
loading...