Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » "Нийслэл" - Үндэсний лиг, 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг » “Хоромхон” “Нийслэл лиг”-ийн анхны хожлыг авлаа

GD Star Rating
loading...

“Нийслэл лиг” тэмцээний хоёр дахь тоглолт хөлбөмбөгийн ногоон талбайд даваа гаригт явагдлаа. Лигт анх удаа  оролцож  байгаа Чингэлтэй дүүргийн НЗДТГ-ын “FC Ulaanbaatar” баг Лигийн 1 удаагийн аварга Сүхбаатар дүүргийн “Хоромхон” багтай хүч үзлээ.

Гарааны бүрэлдэхүүндээ Туркийн легионер Серхатыг эгнээндээ багтаасан “FC Ulaanbaatar” клубыг хожих магадлалыг 60:40 хэмээн үзэгчид үнэлж байлаа. Тоглолт эхнээсээ үзүүштэй, нээлттэй тоглолтоор эхэллээ. Энэ жилийн лигийн тэмцээний хамгийн хурдан гоолыг Хоромхон клубын хамгаалагч 2 дугаартай Төрбат 2 дахь минутад хийснээр талбайн зочин баг тэргүүлж эхэллээ. Шинэ баг ч хариуг тун хурдан барьж тоглолтын 4 дэх минутад шигшээ багт дуудагдаад байгаа 11 дугаартай О.Баяржаргалын довтолгоо амжилттай болж тооны харьцааг 1:1 болголоо. Бүх юм эхнээсээ эхэллээ.

Зочин багийн давамгайлал дахтн үргэлжлэх хувьтай байж. Энэ жилээс Лигийн тэмцээнд оролцож байгаа шинэ цэрэг Хоромхоны 30 дугаартай довтлогч М.Тулга тоглолтын 13 дахь минутад гоол оруулснаар тооны харьцаа 2:1 болгосон байна. Мөн л 2 минутын дараа Монгол Улсын шигшээ багийн тамирчин “FC Ulaanbaatar” багийн хагас хамгаалагч А.Эрдэнэбаяр гоол хийснээр тооны харьцаа дахин тэнцлээ. Тоглолтын 1 дүгээр үед өөр гоол орсонгүй байсаар 2:2-ын харьцаатай завсарлалаа. 1 дүгээр үе зочин баг илүү бөмбөг эзэмшиж байсан бөгөөд 40:60 гэсэн харьцаатай байсан байна.

Завсарлагаанаар үзэгчдийн дунд талбайн эзэн “FC Ulaanbaatar” багаас хамгийн сайн жонглёрчныг шалгаруулан оригиналь бөмбөг гардуулан өглөө. Ердөө 11-хэн удаа хийсэн азтай хөгжөөн дэмжигч энэхүү бөмбөгний эзэн болох хувьтай байж.

Тоглолтын 2 дугаар үе талбайн зочин баг мөн л давамгайллаа хадгалсаар 40:60 харьцаатай бөмбөг эзэмшжээ. 47, 57 дахь минутад Хоромхон клубын довтлогч 17 дугаартай Х.Амгалан гоол хийснээр энэ жилийн лигийн тэмцээний мэргэн буучийг тэргүүлж эхэллээ. 4:2-ийн харьцаатай явсан тэргүүлэл тоглолтын 80 дахь минут хүртэл буюу “FC Ulaanbaatar”  багийн тамирчин 17 дугаартай Б.Цогтбаатар гоол хийтэл үргэлжиллээ. Цогтбаатар нь дөнгөж солилцоогоор орж ирээд эхний хүрэлтээрээ гоол хийсэн нь бас л нэгэн амжилтын эзэн боллоо.

Ийнхүү “Нийслэл лиг-2011” тэмцээн анхныхаа хожлыг өлгийдөн авлаа. Тэмцээний “Man of the match”-аар Хормхон клубын тамирчин Х.Амгалан нэрлэгдлээ.

 

 

GD Star Rating
loading...
"Хоромхон" "Нийслэл лиг"-ийн анхны хожлыг авлаа, 8.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. manu says:

    horonhon amjilt sain bsan shuu ta nar

    GD Star Rating
    loading...
  2. hahah says:

    za horom goeoo BogsToroo gool hiije ahaha aztai bandi Amaglan bol sain shu harin ene Tulga gej yamr gar bn zaluuhan ymu duulj bgaagui ym bn

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: