loading...
Кевин Дюрант 26 оноо авч, Жэймс Харден сэлгээний залуусын “тэсрэлт”-ийг манлайлан 21 оноо түүснээр «Оклахома-Сити Тандер»” ”Мемфис Гриззлис”-г 111-102-н харьцаатай буулган авлаа. Ийнхүү цувралын харьцаа 1 : 1 болон тэнцэж байна. Эхний тоглолтод ердөө 16-хан оноо авсан “Тандер”-ийн сэлгээний залуус энэ удаа дээрхи тоог бараг гурав дахин нугалж багийнхаа хожилд том тус хүргэсэн. Рассел Уэстбрук 24 оноо авсан бол Эриз Майнор 16-г “Тандер”-т авчирсан.
Харин “Мемфис”-ээс Майк Конлэй 24 оноогоор багаа тэргүүлсэн. Түүний араас О Жей Майо 16 оноо, Зак 15 оноо тус тус авсан. Цувралын дараагийн тоглолт лхагва гаригийн шөнө “Мемфис”-д болно.
Зак Рандольф болон Марк Гасоль нар энэ удаа итгэмээргүй тааруу тоглож 22 шидэлтийнхээ тавыг л оновчтой болгож 28 оноо хамтдаа авсан.
Тоглолтын цаг дуусахаас 7 минутын өмнө “Тандер” 94-74 харьцаатай тэргүүлж байсан. Үүнээс хойш хойш тэргүүллээ алдалгүй хошуучилсаар хожил авлаа. Гэхдээ тус багийн шилдгүүдийн нэг Серж Ибака тоглолт дуусахаас 2:09 минутын өмнө баруун хөлөө бэртээж талбайг орхисон.
loading...




Memphis nam avaarai!
loading...