loading...
Монголын ширээний теннисний шилдгүүд маргааш буурал Европийг зорих гэж байна. Голландын Роттердам хотын “Ahoy” спортын ордонд энэ сарын 8-15-нд ширээний теннисний нэгбүрчилсэн төрлийн 51 дэх удаагийн ДАШТ болох юм. Тус ордонд Монгол Улсын хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар одоогоос хоёр жилийн өмнө жүдогийн дэлхийн аварга цол хүртсэнээр монголчуудын сэтгэлд үлдсэн билээ.
Роттердамыг зорих ширээний теннисний багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдээс улсын хошой аварга, спортын мастер Б.Баярмагнай, спортын мастер Л.Баярмагнай, спортын дэд мастер З.Анар, Б.Цэрэнтогтох нар дасгалжуулагч С.Галбадрахын хамт багтсан бол улсын 6 удаагийн аварга, ОУХМ Б.Батхишиг, спортын мастер Ч.Номин-Эрдэнэ, М.Баярмаа, 14 настай спортын дэд мастер С.Мишээл нарын эмэгтэй теннисчдийг ОУХМ Т.Энхтөр дасгалжуулж, багийн даргаар Монголын ширээний теннисний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Амарсанаа явах аж.
Сондгой тоотой жил бүр нэгбүрчилсэн төрлийн, тэгш тоотой онд багийн ДАШТ явуулдаг уламжлалыг 2001 оноос эхлэн тогтоожээ.
loading...



