Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » "Нийслэл" - Үндэсний лиг, 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг » “Хүлэгүүд” шинэ улирлын анхны хожлоо “Эрчим”-ээр авлаа

GD Star Rating
loading...

Нийслэл лиг тэмцээний 3 дахь тоглолт өчигдөр хөлбөмбөгийн ногоон талбайд  явагдлаа. Талбайн эзэн Сүхбаатар дүүргийн ХасБанкны “Хүлэгүүд” баг Лигийн 6 удаагийн аварга хашир туршлагатай ТЭЦ-4-ийн Баянзүрх дүүрэг дэх “Эрчим” багтай хүч үзлээ.

Эгнээндээ Нигери болон Япон улсын тамирчдыг эгнээндээ багтаасан Эрчим багийг ялах магадлалыг өндөрт тавьж 70:30 харьцаатай үзэгчдийн дийлэнх нь байлаа.

Тоглолт талбайн зочин баг болон Эрчим багийн давамгайлал дор эхэллээ. Эхний үеийн статистик үзүүлэлтээр 45:55 харьцаатайгаар бөмбөг эзэмшилт  Эрчим багт байв. Хариу сөрөг довтолгоог Хүлэгүүд  хийж байсан ч төдийлөн амжилттай болж чадахгүй байв. Тоглолтын 19 дэх минутад Эрчим багийн үндсэн хаалгач 21 дугаартай Б.Ариунболд Хүлэгүүдийн  2 дугаартай хамгаалагч А.Билгүүнтэй мөргөлдсөний улмаас хүнд бэртэл авсан нь Эрчим багт хүндээр туслаа. Тоглолтын 1 дүгээр үе 0:0-ийн харьцаатай өндөрлөлөө.

Завсарлагаанаар талбайн эзэн ХасБанкнаас үзэгчдийн дунд азтай үзэгч болон мэргэн буучийг шалгаруулан үзэгчдэд үнэ бүхий зүйлийг гардуулан өгсөн нь үзэгчдэд ихээхэн таалагдлаа.

Тоглолтын 2 дугаар үе үзэгчдийг уйдаасангүй. Гоол хийх сайхан боломж хоёр багт аль алинд  нь  байсан боловч хаалганы шон эсхүл хаалгач саад болоод байлаа. Харин тоглолтын 63 дахь минутад Хүлэгүүд багийн довтлогч 6 дугаартай Б.Нямжигжид 3 ньч хамгаалагчийг амжилттай хуурч цохисон цохилт нь амжилтад хүрч тооны харьцааг 1:0 болгосон байна.

Аль аль баг нь бэлтгэл муутай нь мэдэгдэж тоглолтын төгсгөл рүү ядрах байдал нилээн ажиглагдлаа. Тоглолтын 89 дэх минутад гоол хийх боломж Эрчим багт байсан ч солилцоогоор орсон тамирчин Г.Цогбадрах 5-ийн шугаман дотроос хаалгачийн яг биенд нь цохисноор анхны ялагдлаа авах нь тодорхой боллоо. Шүүгчийн нэмэлт цагт шигшээ багийн тамирчин Эрчим багийн 6 дугаартай хамгаалагч Б.Анар 2 дахь шар хуудсаа авснаар энэ жилийн тэмцээний анхны улаан картын эзэн болсон байна.

Тоглолтын статистик үзүүлэлт:

Баг Хүлэгүүд Эрчим
Үе 1 дүгээр 2 дугаар Нийт 1 дүгээр 2 дугаар Нийт
Гоол 0 1 1 0 0 0
Бөмбөг эзэмшилт 45% 60% 52,5% 55% 40% 47.5%
Хаалганд цохилт 7 2 9 5 5 10
Үүнээс хаалга оносон 3 2 5 2 1 3
Булангийн цохилт 4 0 4 2 0 2
Алдаа 3 7 10 6 5 11
Отон тоглолт 0 1 1 4 1 5
Шар карт 0 2 2 2 0 2
Улаан карт 0 0 0 0 1 1

Одоогийн байдлаар 1 тоглолтод дунджаар 3,33 гоол, 3 шар хуудас авсан үзүүлэлттэй байна.

“Нийслэл лиг” тэмцээний 2011 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн 4 дэх тоглолт Баянзүрх дүүргийн Сэлэнгэ Пресс ХХК-ийн ивээн тэтгэсэн “Сэлэнгэ Пресс” баг, Лигийн 1 удаагийн аварга Баянзүрх дүүргийн Улаанбаатар Дээд Сургуулийн ивээн тэтгэсэн “Улаанбаатар Дээд Сургууль” багтай хүч үзнэ.

 

GD Star Rating
loading...
"Хүлэгүүд" шинэ улирлын анхны хожлоо "Эрчим"-ээр авлаа, 8.5 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. Bdlgan says:

    Ai yostoi, chotgor byy med!!! Ochij neg yzehees

    GD Star Rating
    loading...
  2. erchim says:

    haalgan deer boldoo bsan bol aldku l bsan gj bodoj bna tehde hulguuded bayr hurgey

    GD Star Rating
    loading...
  3. WOW says:

    oo Tsogoo sugarsiinmuu hmmmmmmmmmmm

    GD Star Rating
    loading...
  4. hahah says:

    haha megsnee horom UB iin zurgiig tavichdag gne

    GD Star Rating
    loading...
  5. mazaalai says:

    hooe manaihan medeegee dvrsjvvlvvl yaasiin tgvl ulam sonirholtoi boloh bh iim urt yum bichij bsnaas

    GD Star Rating
    loading...
  6. XXX says:

    iluu goy goy sonirholtoi medeelel oruulaarai. Ajliin ondor amjilt husey ene Site iin hamt olond. Bas vidoe ntr baival neeree goy shdee demjij bn aa

    GD Star Rating
    loading...
  7. XXX says:

    Sanalaa ogoorei humuusee ehem fanatuudaa

    GD Star Rating
    loading...
  8. XXX says:

    erhem hehe

    GD Star Rating
    loading...
  9. bujin says:

    ter orilj bgaa hen be?
    bujin mon uu?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: